x

Ардын намын алдааг ард түмэн залруулах уу?

Өчигдөр соошлаар нэг зар яваад байсан. Маргаашнаас Монголын хорин нийтлэгчийн хөлслөлж аваад Миеэг хамгаалах нь байна шүү. Худалдагдсан сэтгүүлчдийг хараарай гэсэн утгатай. Үүнийг бичигч 21 дэх нь болох нь л дээ. Бодвол манай “Монгол ална”-чуудын хийсэн ажил биз.

Дөрвөн жилийн өмнө УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нэг удаагийн сургалтын үеэр “Рациональ сэтгэлгээ буюу зөв бодож сурах нь” сэдвээр лекц уншсан санагдаж байна. Бид ихэнхдээ хувийн хандлага, хүсэл зоригтоо тулгуурлаж, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргадаг. Эсрэгээрээ мэдээллүүдийг зөв холбож, бодит байдал буюу баримтад тулгуурлаж шийдвэр гаргаж сурах хэрэгтэй юм аа гэсэн утгатай.

Өнгөрөгч пүрэв гаригт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар төрийн ордонд мэдээлэл хийж, “УИХ-ын дарга М.Энхболдыг нэг өдрийн дотор огцрохгүй бол гудамжинд гарч жагсана. Ард түмэнтэйгээ очиж өрөөнөөс нь чирч гаргана” гэсэн билээ. Түүнээс хойш, ажлын нэг өдөр, амралтын хоёр өдөр өнгөрөв. Чимээгүй л байна.

Маргааш нь буюу баасан гаригт Л.Оюун-Эрдэнэ гишүүн ганцаараа мэдээлэл хийсэн. “Яг үнэндээ би үнэхээр ганцаардаж байна. Япон, Солонгос, Франц шиг яагаад ирэхгүй байгаа юм, ард түмэн. Жижиг намууд, Манай намын 1970-аад оны лидерүүд хаачив? гээд. Дөнгөж нэг өдрийн өмнө дөрвүүлээ гарч ирж зогсоод “Огцруулах асуудлыг УИХ-ын 40 гишүүн баталгаатай дэмжиж байна, 39 нь гарын үсэг зурсан” гэсэн хүн чинь яагаад маргааш нь ганцаардаад эхэлсэнийг би ч гэсэн ойлгоогүй. (Харин УИХ-ын дарга М.Энхболд баасан гаригт чуулганы индрээс “Гарын үсэг зурсан 38 гишүүний 34 нь манай намынхан шүү” гэснийг бол санаж байна аа)

Тэгэхээр цөмөөрөө жаахан “рациональдуу” сэтгэх гээд үзье л дээ. Ингэхэд огруулах гээд байгаа үндэслэл маань юу билээ?

Уг нь УИХ-ын зарим гишүүд анх шаардлага тавихдаа “60 тэрбумын хэрэгтэй холбоотой, төрийн албыг худалдсан” гэж буруутгасан. Хэрвээ тийм бол 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа энэ 40 гишүүн ямар итгэл үнэмшлээр М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн хэрэг вэ? АН-ын 8-9 гишүүн дангаараа томилчихоогүй биз дээ.

Хоёрдугаарт, хэрвээ М.Энхболд төрийн эрхийг хууль бусаар авсан нь үнэн бол тийм хэрэг хийсэн хүнийг УИХ-ын даргаас огцруулах биш, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд явдаг газар луу нь явуулах ёстой биз дээ. Гэтэл яагаад зөвхөн УИХ-ын даргыг нь авах тухай яриад байна? Авахын тулд ядаж л “Төрийн албыг зарсан” гэдэг нотолгоог нь олж ирэх хэрэгтэй болно. АТГ хэргийг шалгаад “тийм баримт олдсонгүй ээ” гээд байхад баримтгүй газар бусдыг шүүх эрх УИХ-ын гишүүдэд бий бил үү? Бусад нь биш юм гэхэд гарын үсэг зурсан 40 гишүүний ядаж нэг нь “Нэр дэвших эрхээ авахын тулд би энэ хүнд тэдэн төгрөгийн хахууль өгсөн” гэдгээ хүлээх хэрэгтэй шүү дээ. “Алтан Дорнод Монгол”-ын захирал шиг. Хэрэв тийм зүйл байхгүй бол “Би зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцорно” гээд байгаа энэ хүнийг ч гэсэн буруутгах аргагүй.

Сүүл рүүгээ “Сонгосон гишүүд тань танаар удирдуулахгүй гэж байхад хууль ямар хамаатай юм” гэж ярьдаг болсон байна лээ. Нэгэнт хуулийн дагуу сонгосон бол хуулийн дагуу чөлөөлөхөөс аргагүй. Хоёр жилийн өмнө М.Энхболд гэдэг хүн цав цагаан байж байгаад өнөөдөр гэв гэнэт тас хар болчихоогүй нь тодорхой. Хэрвээ хүсэл зориг ярих гэж байгаа бол гарын үсэг зураагүй 34 гишүүнд ч бас өөр хүсэл зориг бий. Ганцхан хүсэл зоригоор бүхнийг шийдэж болдоггүйд учир байна.

Хүсэл зориг ярих гэж байгаа бол хайртай дуртай гэж хуримласан эхнэр, нөхөр хоёр ч гэсэн хэсэг хугацааны дараа бие биенээ хүсэхээ больж болдог. Тэглээ гээд хүссэн болгон нь салаад байдаггүй. Салсан болгон ч сайн сайханд хүрдэггүй. Үнэхээр эхнэрээ, эсвэл нөхрөө жигшиж зэвүүцээд, хажуугаар гарах болгондоо хазаж хайраад, зодож цохиод байвал “гэр бүлийн хүчирхийлэл” гээд шүүх хүчээр салгах байх л даа. Түүнээс биш нэг талын хүсэл сонирхлоор нийлдэг, салдаг гэрлэлт гэж байдаггүй. Хоёр тал хоёулаа зөвшөөрч байж нийлдэг, эсвэл салдаг. Нэг нь салахгүй гээд байхад нэг нь ганцаараа салаад явж чаддаггүй. МАН дотор яг л ийм зүйл болоод байна.

Гуравдугаарт, УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр ард түмний нэрийг барих нь зөв үү, буруу юу? Ардын намын 65 гишүүний алдсан алдааг ард түмэн яагаад залруулах ёстой гэж. Хэрвээ ард түмний нэр барих гэж байгаа бол ядаж сонгосон тойрогт нь очоод “Бид энэ хүнийг сонгосондоо харамсч байна. Ийм бузар булай амьтнаар төрд төлөөлүүлэхийг хүсэхгүй, эргүүлэн татья” гэдэг хүсэлт гаргуулаад тойргийнх нь сонгогчдоор нэг бүрчлэн гарын үсэг зуруулах хэрэгтэй л дээ. Түүний дараа “ард түмний” өмнөөс ярьж болно. Түүнээс биш МАН-ын бүлгийн гишүүдийн тал нь сэтгэл хөрсөн, эсвэл намын дарга нь дургүй болсноор УИХ-аас томилогдсон УИХ-ын даргыг огцруулж шалтгаан биш л гэж бодож байна.

Одоо бүр хэтрээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэнэ. ҮАБЗ хэзээ улс төрийн намын асуудал хэлэлцдэг болчихов оо?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэний бодол (66.181.186.111)
    Хамгийн гол нь 60-н тэрбумдаа биш!! 60-н тэрбумыг шалгуулахад хууль хүчний бүх байгууллагууд нь огт хөдлөөгүйгээр брахгүй мэлзсэн өөгөөд шахалтанд орохдоо үгсэн хуйвалдаж нэг шийдвэр гарсан. Мөн ман-ан бүлэглэлийн хүмүүс ямарч хариуцлага үүрдэггүй, хууль үйлчилдэггүй гэдэг нь ил болсон. Ийм л учраас энэ бүхнийг зохион байгуулаад байгаа миеэг унагаж байж шудрага ёс ярьж, тогтох байх гэж бодож байна.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Zochin (66.181.161.90)
    Mi ovogtiin 60 terbum bl turiin erhiig huuli busaar avahiig sanaarhsan gemt hereg mun. ATGiig karmaanda hiivhiheed guldiigeed guriigeed bj bolohu yun yos zui huuli yarih durtai hulgaich ve Enh60ldoo
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.142.172)
    Zaya gai.... Atg gedeg chin enkhboldiin hun shde hun bolgon medej bga shde... Setguulchuud mungu bodoh yum da chavaas doo
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 10 цаг 24 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 11 цаг 29 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 11 цаг 36 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 12 цаг 23 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 12 цаг 25 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 12 цаг 44 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 12 цаг 50 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 13 цаг 43 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 14 цаг 40 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 14 цаг 45 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 14 цаг 49 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 14 цаг 55 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 16 цаг 18 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 16 цаг 19 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 16 цаг 20 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 16 цаг 21 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 16 цаг 24 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 17 цаг 58 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 18 цаг 11 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 18 цаг 42 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top