x

ЖДҮ-ийн зээлээс хасагдсан иргэд Өргөдлийн байнгын хороонд хандана уу

Жиргээнд нэг бүсгүй “ЖДҮ ээс өөр юм ярья трэнд үүсгэх гээд ядаад байгаа юм уу? ЖДҮ-чид хариуцлага хүлээгээгүй байна, мөнгөө ч буцааж төлж дуусаагүй байна. Ял шийтгэлээ эдлээгүй байна. Ийм байхад юун өөр сэдэв бэ? Тэр сэдвээ ахиад бас өөр сэдвээр дарах уу?” хэмээн бичсэн байна..

ЖДҮ-тэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэвэл УЕП-оос гарван гишүүний нэрийг УИХ-д удахгүй өргөн барина гэсэн. Бас л таг. Ямартай ч зээлийг зориулалтын бусаар зарцуулсан буюу ББСБ-аар дамжуулсан нөхдийг “мөнгө угаасан” гэж үзэж эхний ээлжинд бүрэн эрхийн асуудлыг тавих юм гэсэн.

Харин хуульчид нэгдэж ЖДҮ-ээс хөнгөлөлттэй зээл авах хүсэлт гаргаж төслөө өгөөд зээл авч чадаагүй иргэд, ах ахуй нэгжүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа юм байна. Өмнө нь нийтийн эрх ашгаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан туршлагатай “Онч шийдэл” төрийн бус байгууллага энэ үүргийг хариуцаж авсан гэв. Гэвч өөрсдийн боломжоо “ЖДҮ”-чдэд булаалгасан иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдөө юу хийсэн бэ гэж үү?

Одоогоор юу ч хийгээгүй л байна. Тэдний зүгээс шүүх, хуулийн байгууллагад хандсан зүйл одоогоор алга. Бодоход “газар хатуу, тэнгэр хол” гээд шороо самраад сууж байгаа биз.

2018 онд ЖДҮХС-гаас зээл авахаар 1031 иргэн төсөл өгсөн, 498 төсөл шалгуурт тэнцсэн. Үүнээс 134 нь зээл авсан гэж байгаа. Зээлийн шалгуурт тэнцсэн төслийн тоо янз бүрээр бичигдэж байгаа юм байна. 498 гэдэг бол “Хууль дээдлэх ёс-Авилга, ашиг сонирхлын зөрчил” хэлэлцүүлэгт хуульч, доктор Д.Сүнжидийн анх танилцуулсан тоо. Засаг даргаар ажиллах хугацаандаа 12-хон удаа гадаадад аялсан хүнийг 13 удаа аялсан гэж гүтгэлээ гэж шүүхдээд ялалт байгуулсан бодит түүх бий учир хэрэв дээрх тоо андуурагдсан аваас ХХААХҮЯ-ны нөхдөөс хүлцэл өчье.

Зээл авсан компаниудын хувьд 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Төсөл дэмжих тухай” нэртэй А/88 тоот тушаалаар сангийн захирал С.Төгсбилэгт үүрэг өгч зээл олгуулсан компаниуд. Сайдын тушаалыг биелүүлснийхээ төлөө сангийн захирал өнөөдөр албан тушаалын хэргээр хорих 461-р ангид саатуулагдаад байгаа. Харин Б.Батзориг сайд уучлал гуйсан болоод сайдынхаа албан тушаалаас сайн дураараа чөлөөлөгдөх шив дээ.      

Жижиг дундын хэрүүл ид дундаа явж байх үед УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор нэг асуудлаар хуралдсан байдаг. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар ТОСК-д хүсэлт өгөөд авч чадаагүй 700 гаруй иргэд Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан юм байна, өнгөрсөн хавар. Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг судалж үзээд 2015 онд хөтөлбөр хэрэгжсэнээс хойш түрээсийн зориулалтаар баригдсан 3000 айлын орон сууцын 1500-г нь л ТОСК түрээслүүлсэн. Гэхдээ энэ 1500-гаас дөнгөж 500 өрх айл нь зохих шалгуурын дагуу орсон байна гэж сая хэлэв. Тиймээс ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох “Буян Ухаа-2“ хорооллын 972 айлын орон сууцыг зорилтот бүлэгт нь журмын дагуу эрэмбэлээд олго гэдэг үүргийг ТОСК-д өгсөн. Энэ удаад ямар нэг сугалаа энэ тэр гэсэн “ноу хау” байхгүй шүү гэж.

Тэгэхээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн, зээлийн шалгуурт нийцсэн ч зээлээ авч чадаагүй иргэд ч гэсэн өөрсдөө өөрсдийнхөө төлөө явж сурмаар байна. Тэгэхгүй бол “дуугуй байх нь зөвшөөрсний тэмдэг” гээд дарлах улс захаас аван. “Ажлын байр бий болго, арав таван хүнд цалин өг” гээд жижиг, дунд хэсгээ дэмжих гэж хийсэн мөнгийг хамгийн баян хувалзнууд нь хувааж авчихаад “хулгайлаагүй, зээлсэн шт” гээд суугаа чинь дарлаж байгаа хэлбэр мөн биз дээ. Хэрвээ УИХ-ын түвшинд явж буй хэрүүл МАН-ын хоёр бүлгийн нэг нь нөгөөгөө дарах зэвсэг болоод дуусвал хохирсон иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Тиймээс ЖДҮ эрхлэгчид, зээл хүсэгчид өөрсдөө тэднийг шүүхэд хандаж чаддаггүй юм гэхэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд бөөнөөрөө хандахад “Олны хүч оломгүй” гэдэг болж байна. Юун төлөө бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа билээ. Эрх ашгаа хамгаалах ямар л механизм, эрэг шураг байна тэр болгоноос зуурч, хөдөлгөж, ажиллуулж үзэх хэрэгтэй биз дээ. Тэгэхгүй “унжаад байхаар унаад ирээсэй” гэдэг шиг тэнгэр хараад, хараал зүхэл тавиад хэвтээд байвал хэн бидний өмнөөс явах билээ. Ядаж л явья, тусалья гэж байгаа хүмүүстээ дэмжлэг болж, ард нь зогсч сурах зориг хэрэгтэй шүү дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 10 цаг 35 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 11 цаг 40 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 11 цаг 47 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 12 цаг 34 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 12 цаг 36 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 12 цаг 55 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 13 цаг 1 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 13 цаг 54 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 14 цаг 51 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 14 цаг 56 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 15 цаг 0 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 15 цаг 6 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 16 цаг 29 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 16 цаг 30 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 16 цаг 31 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 16 цаг 32 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 16 цаг 35 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 18 цаг 9 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 18 цаг 22 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 18 цаг 53 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top