x

Тушаал дэвшсэн дуучин

2002 онд “Английн аугаа 100 хүн” шалгаруулах санал асуулгаар Фреди Меркурий 58-р байранд бичигдэж байжээ. Англичууд Фредид арай л бага санал өгч дээ, минийхээр бол эхний 10 дотор элбэгхэн ороод ирэхээр юм гэж бодож суув. 2008 онд “Rolling Stone“ сэтгүүл “Хүн төрөлхтний 100 аугаа дуучин” тодруулахад Фреди 18-р байранд бичигдэв, бас л чамлалттай санагдсан. Хүүхэд ахуй цагаасаа би Michael Jackson, Whitney Houston, Freddie Mercury гэх 3 дуучны дуу болгоныг нь сонсож, үгийг нь цээжилж, дагаж дуулах гэж хичээж байсан, одоо ч энэ гурвынхаа дууг сонссоор явна. Тэд гарцаа байхгуй миний үеийн байтугай бидний хойч үед ч дэлхийг дэлдийлгэсэн рок попын хаан, хатад гэдэгтэй хэн маргах юм. 

Бидний цэнхэр гаригийн хүмүүст ихээр хайрлагдсан аугаа дуучин Фредид маань зориулсан “Bohemian Rhapsody” хэмээх кино-хөшөө дурсгал саяхан босчээ. Сарын өмнө нээлтээ хийсэн уг кино 52 сая долларын өртгөөр бүтсэн ч өнөөдрийн байдлаар 539 сая доллар цуглуулаад байгаа нь дэлхий нийтээрээ энэ аугаа дуучнаа хичнээн их санасны илрэл бизээ. Тун удахгуй Өргөө кино театрт энэхүү кино гарч эхлэх сураг гарсан.  

Сонирхуулахад гол дүрд Саша Барон Коэнийг тоглуулж байсан ч Queen хамтлагийн гоцлол гитарчин Брайн Мэй, бөмбөрчин Рожер Тейлор хоёрт таалагдаагүй тул Реми Маликаар сольж, Брайн Сингер найруулж байсныг нь ч бас Декстер Флетчерээр сольсон байна. Киноны саундтракууд Queen хамтлагийн дуунуудаас бүрдэж байгаагаас 11 дуу нь өмнө нь бичлэг болж хэвлэгдэж байгаагуй дуунууд, түүнээс тав нь 1985 онд амьдаар бичүүлсэн хоолойны 21 минутыг оруулсан дуу юм байна. 1985 оны 7-р сарын 13 нд “Уэмбли” стадионд 75000 хүн үзсэн, дэлхийн бараг л бүх тв шууд дамжуулсан “Live Aid” гэж энэ дэлхий гэдэг гариг дээр болж байсан хамгийн агуу гайхалтай концерт тоглогдсон. Англичууд тоглолтын дараа Live Aid-д зориулсан маркийг ч Фредигийн зурагтай хэвлэж байв. 

Киноны зураг авалт хийх Уэмбли стадион 1985 оноос хойш ихээхэн шинэчлэгдэн өөрчлөгдсөн тул энэ тоглолтын хэсгийн зургийг авах гэж хуучин Уэмблийг Лондон хотын хойно орших нислэгийн талбай дээр шинээр барьж байгуулаад тухайн үед (1985 он) Live Aid ийн продюсераар ажилласан Боб Гельдофыг авчирч үзүүлтэл тэрээр: - Яг л 1985 оны Уэмбли мөн байна гэж дуу алдсан байна.

1946 онд Занзибар хотод парс гаралтай гэр бүлд нэгэн хүү мэндэлж Фаррух Булсара хэмээх нэрийг аав нь хайралжээ. Фаррух нэрийг орчуулбал “Гайхамшиг” гэсэн үг бөгөөд Гайхамшиг нэрт хүү найман настайдаа Энэтхэгийн Бомбей хотын ойролцоо сургуульд орж спорт, урлаг, хичээл сурлагын бүхий л төрлөөр авъяас чадвараа гайхуулж эхэлсэн байна. Теннис тоглоод сургуулийн аварга болов, гүйлт харайлтын олон төрөлд ч аваргалав, тоо бодолт, физик, хими гээд бүх л хичээлүүдийн алтан онцын эзэн болов, зургийн хичээл дээр гайхалтай сайхан зургууд ч зурав. Сургуулийн хоор дууны багт дуулж байхыг сонссон сургуулийн захирал хүүгийн аавд: “Танай хүүд гайхамшигтай сайхан дуулах хоолой заяажээ, хүүг төгөлдөр хуурын сургалтанд явуулж хөгжүүлэх цөөхөн хэдэн рупи шуудангаар явуулаарай” гэсэн захидал ирүүлсэнд Фаррухын аав тэр дор нь мөнгийг илгээснээр хүүхдийн төлөө сэтгэлтэй ухаалаг захирал, хүүдээ итгэдэг хайртай аав хоёрын дэмжлэгээр дуу хөгжим хэмээх гайхамшиг руу тэр хүү хөл тавьж, хүн төрөлхтөнд дуу хөгжмөөрөө том бэлэг барих үүд хаалга нээгдсэн юм.

Гайхамшигтай Фреди маань дуучин болхоосоо өмнө Айлсвортын коллежд сурч байжээ. 1969 онд Лондоны дүрслэх урлагийн "Илинг" коллежийг онц дүнтэй төгсөж зураач дизайнер мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр бурхнаас заясан бүх талын авьястай тэр нь юугаар ч хамаагүй өөрөөс нь, дотроос нь зад татаад гарах гэж явсаар дуу дуулах тэр гайхам хоолой нь дуу хөгжим урлаг руу чирээд оруулсан байх.

 

Queen хамтлагийнхаа логог өөрийн гарааг зурсан нь 

Фреди ижил хүйстэн байсан, эхнэртэй ч байсан юм. Гэр бүлээрээ Англид нүүж ирсэний дараа 1969 онд Мэри Остинтой танилцаж, ухаангүй дурлаж, араас нь гүйсээр авч суусан байдаг. 1973 онд тэрээр Мэрид гей буюу ижил хүйстнээ сонирхогч гэдгээ дуулгасан ч Мэри түүнийг хайрласан хэвээр, бүр хүүхэдтэй болмоор байгаагаа хэлж байжээ. Фреди амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Мэритэй хамт өнгөрүүлсэн юм. Тэрээр хамаг хөрөнгөө аав ээж дүү болон хайрт Мэридээ хувааж өгөхөөр гэрээслэлдээ бичиж үлдээснээс нь Мэридээ ямар их хайртай байсанг нь харж болохоор.

Агуу дуучин маань 1991 оны 11 сард тэртээ дээр тэнгэрт байдаг бурханд дуучин хэрэгтэй гэсэн зарын дагуу тушаал дэвшин энэ ертөнцөөс явав. Явхаасаа өмнөхөн хайртай Мэригийнхээ гараас барьж байгаад өөрийнхөө чандрыг хэнд ч хэлэхгүй, харуулахгуй нууцаар хийсгээрэй гэж захисан гэдэг. Фредиг явсаны дараа Мэри хүнтэй сууж хоёр ч хүүхэд төрүүлжээ. Гэхдээ тэрээр хожим дурсан ярихдаа: “Фредиг алдсаны дараа би гэр бүлээ алдсан, тэр миний хувьд бүх л амьдрал минь байсан, тэр хэнтэй ч адилхан байгаагүй” гэжээ. Тэр хэнтэй ч адил байгаагүй юм.  

Фаррух Булсарагийн оюутан ахуйдаа зурсан зурагуудаас  

Show Must Go On

Батболд /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 10 цаг 35 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 11 цаг 40 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 11 цаг 47 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 12 цаг 34 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 12 цаг 36 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 12 цаг 55 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 13 цаг 1 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 13 цаг 54 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 14 цаг 51 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 14 цаг 56 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 15 цаг 0 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 15 цаг 6 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 16 цаг 29 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 16 цаг 30 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 16 цаг 31 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 16 цаг 32 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 16 цаг 35 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 18 цаг 9 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 18 цаг 22 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 18 цаг 53 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top