x

Х.Тэмүүжин: Гишүүдийн зээлийн материалыг яаралтай татаж авах хэрэгтэй

Өчигдөр Олон улсын авлигын эсрэг өдрийн хүрээнд зохион байгуулагдсан “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” хуульчдын хэлэлцүүлгийн модератор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа. 

-Хэлэлцүүлгийн үеэр та ЖДҮХС-тай холбоотой бичиг баримт тэр дундаа зээл авсан төслүүд солигдож байхыг үгүйсгэхгүй гэлээ. Үнэхээр тусгай сантай холбоотой нотлох баримтууд холилдож солигдож байхыг үгүйгэх аргагүй юм. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ? 

-Зээл авахад захиргааны байгууллагаар шийдвэр гаргуулдаг. Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, тэр бүх шийдвэрүүдийг, шийдвэр гаргах үндэслэл болсон барим бичгүүд, хүсэлтүүдийг эх хувиар нь татаж авах хэрэгтэй. Маш хурдан татаж авахгүй бол компаниудын нэр солигдож, өмчлөгчдийн нэр өөрчлөгдөж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Магадгүй захиргааны шийдвэрүүдийг ч өөрчилж байхыг үгүйсгэхгүй. 

Төрийн байгууллагад байгаа мэдээллийг өөрчлөөд “Андуурсан юм билээ. Бидэнтэй адилхан нэртэй газар байсан” гээд зогсож байх ч юм билүү. 

-Хууль хяналтынхан хууль бүрэн хүчин чадлаараа ажиллахад шинэ Эрүүгийн хууль саад болж байна гэх шүүмжлэл бий. Өмнө нь тухайн сэжигтэнг шууд цагдан хориод шүүхээр шийдвэрлэдэг байсан. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар шүүхээс тухайн иргэнийг гэм буруутайг нь тогтоогоогүй л бол цагдан хорих боломжгүй байгаа. Энэ хуулийг та сайд байхдаа батлуулсан?

-Цагдан хорих 461 дүгээр ангид очоод үзээрэй. Хоригдож байгаа олон хүн бий. Яагаад албан тушаалтан болохоор ийм юм яриад байдаг юм. Жирийн иргэд болохоор үг дуугүй тэнд хоригдоод байж байна. Наадах чинь худлаа. 

Хилсээр, хуулиас гадуур хэнийг ч хорихгүй байх гэдэг хүний эрхийн маш том баталгаа. Гэтэл ил цагаан хулгай хийсэн хүмүүсийг хорьж чадахгүй байна гэдэг хуулиас өөр юм ажиллаж байна гэсэн үг. 

Цагдан хорьсноор хэрэг маргааныг шийддэг гэж бодож байвал үгүй. Шүүхэд аваачсанаар хэрэг маргаан шийдэгддэг. Олон авлигач цагдан хоригдсон. Тэгсэн хэр нь яагаад нэг ч хэрэг шүүх рүү очихгүй байна. Энэ бол өөр хэрэг. Яагаад гэвэл хуулийн байгууллагуудын хүрч болох байсан тэр газрыг боомилж хязгаарласан хууль тогтоомжууд гараад ирж. 

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт та “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан. Энэ илтгэлээр ямар асуудлыг хөндсөн бэ? 

-2015 онд Эрүүгийн хуулийг хийхэд бид Авлигатай тэмцэх конвенцэд нэгдэн орсон. Тэр конвенцод ороход "Албан тушаалтан өөртөө байгаа эрх мэдлийг урвуулан ашиглахаас илүүтэйгээр албаны нөлөөгөө ашиглах замаар бусдад нөлөөлж авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлээ хийдэг. Танай хууль тогтоомжид ийм зохицуулалт байхгүй учраас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна" гэсэн. Тиймээс бид 22.2 гэж тусдаа зүйл анги бичсэн. Харамсалтай нь тэр зүйлийг хоёр засаг дамжуулж байгаад үндсэндээ үгүй болгочихлоо.

Тэгэхээр одоо албан тушаалтан өөрт байгаа эрх мэдлээ ашигласан үйлдэлд л хүрч чадна. Харин өөрт нь байхгүй, өөр хэн нэгэнт байгаа эрх мэдлийг гаднаас нь нөлөөлөх замаар өөртөө ашигласан үйлдэлд хариуцлага тооцох ямар ч боломжгүй Эрүүгийн хуультай болчихсон. 

Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийг батлах явцдаа сонирхлын зөрчилтэй холбоотой нэг зүйл байсныг хөндсөн. Тэр юу гэхээр, илт сонирхлын зөрчилтэй хүнийг томилохгүй шүү гэдэг үүрэг болгосон заалтыг сонирхлын зөрчил нь илт харагдаж байсан ч томилж байх ёстой байдлаар бичсэн байна.

Гэх мэтчилэн авлига, сонирхлын зөрчилтэй холбоотой хуулиудыг нэг нэгээр нь хумсалж, хулгайлсаар байгаад энэ асуудалтай тэмцдэг хуулийн нөөцийг байхгүй болгох хэмжээнд аваачсан. 

-Авлигын хэрэг нэмэгдсэн нь энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж АТГ-аас мэдээлж байсан. Та үүн дээр ямар бодолтой байна вэ? 

-Хоёр төрлийн авлига бий. Махан идэшт, өвсөн идэштэн гэж олон нийтийн хэллэгээр нэрлэдэг. Өвсөн идэшт гэдэг нь өдөр бүр жижиг хэмжээний авлига авах байдлаар хувийн хэрэгцээг хангаж байдаг. Жишээ нь, төрийн байгууллага дээр гардаг үзэгдлийг хэлдэг. Жижиг төрлийн авлигын үзэгдлийг АТГ хязгаарлах оролдлогыг маш хүчтэй хийж байгаа. Үүний дүнд багасаж байх шиг байна. 

Харин махан идэшт авлига бол олон биш гэхдээ нэг, хоёр удаа өндөр хэмжээний мөнгө авах аргаар асуудлыг шийддэг үзэгдэл. Монголд махан идэшт маягийн тогтолцоо угшсан байна.Мөнгөн дүн нь хэтэрхий том болсон байна. Дээр нь энэ авлигыг нэг, хоёрхон албан тушаалтан хийхээсээ илүүтэй, бүлгээрээ, зохион байгуулалттайгаар хийдэг болж. Тэгэхээр энэ авлигын үзэгдэл шинэ шатанд гарч байна гэсэн үг. Бүр намаараа, УИХ нь олонхиороо, сүүлдээ Засгийн газар нь өөрөө авлигын санаачилга гаргаж гишүүдийг хахуульдаж байна.  

-Захиргааны хуульд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрыг хариуцлагаас мултрах гэж байна гэсэн хардлага байгаа? 

-ЖДҮХС-тай холбоотой шийдвэр гаргасан хүмүүсийг Захиргааны хэргийн шүүхэд өгөх замаар, шүүхийн тусламжтайгаар нотлох баримтуудыг цуглуулж авах гэж байгаа. Гэтэл яг энэ цаг үед УИХ дээр Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас энэ бүгдийг гаргах хууль санаачлаад явж байна. Тэгэхээр төлөвлөсөн, нөгөө хүмүүсийн ажил юм биш үү гэсэн хардлага яваад байна л даа. 

-Хуулийн хариуцлагаас гадна УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага гэж бий. Ёс зүйн хариуцлагыг яаж хүлээлгэх ёстой вэ?

-Энэ бол цэвэр улс төрийн манлайлалтай холбоотой. Хулгай хийсэн улстөрчид буруугаа хүлээгээд, албан тушаалаасаа огцрох нь тэр хүмүүсийн ухамсрын асуудал.

Хоёрдугаарт, тийм улстөрчдөөс бүрдсэн улс төрийн нам эр зоригтой байна уу гэдэг асуудал. Манай намд ийм муу муухай юм болчихлоо. Энэ хүмүүсээ бид цэвэрлэж байна гэдэг эр зоригтой нам, эр зоригтой намын дүрэм байна уу гэдгээс шалтгаална. Гуравдугаарт, хууль тогтоогчдын асуудал. Хууль тогтоодог байгууллага нь өөрөө хуулийн хэрэгжилтийг манлайлахгүй бол хуулийг иргэд дагаж мөрдөх итгэл үнэмшил бүрдэхгүй. 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (41.231.5.53)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 11 цаг 48 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 11 цаг 49 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 11 цаг 50 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 11 цаг 51 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 11 цаг 53 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 11 цаг 54 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 11 цаг 56 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 11 цаг 58 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 11 цаг 59 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 0 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 2 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 3 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 4 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 5 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 6 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 7 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 8 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 10 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 11 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 13 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top