x

Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон

Үндэсний гадаад паспорт нь иргэн таны гадаадад зорчих, таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг хилийн чанадад гэрчлэх үндсэн бичиг баримт юм. Жил бүр гадаад паспорт захиалах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт ачаалалд дарагддаг байсан цаг саяхан мэт. Харин гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цаг завыг хэмнэх, ачаалал бууруулах, цаг зардал хэмнэх маш олон давуу талыг бий болгожээ. Тус үйлчилгээ цахимжсанаас хойш нийт 10627 удаа гадаад паспорт дахин захиалсан байна.

Монгол улс энгийн, албан, дипломат гэсэн 3 төрлийн гадаад паспортыг олгож байгаа бөгөөд И-Монголиа системээс одоогийн байдлаар энгийн гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсан байгаа билээ.

Гадаад паспорт дахин захиалах заавар:

  • Иргэн та И-Монголиа вэб рүү өөрийн бүртгэлээрээ нэвтрэх;
  • Үйлчилгээнүүд хайлтын хэсэгт / Энгийн гадаад паспорт дахин захиалах / сонгох;
  • Хавсаргах баримт бичиг болон тайлбар хэсгийн мэдээллүүдээ оруулах /Санамж хэсэгт байрлах мэдээллийг бүрэн уншиж, шаардлага хангасан зураг оруулах/;
  • Төлбөрийн мэдээллийн задаргааг уншиж танилцан төлбөрөө төлснөөр захиалга баталгаажна.

Таны захиалсан гадаад паспорт нийслэлд ажлын 5 хоногт, орон нутагт ажлын 15 хоногт багтан гарна.

Ямар тохиолдолд гадаад паспортыг шинээр авах вэ?

  • Ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн
  • Паспортын хугацаа дууссан
  • Паспортын хуудас дууссан
  • Иргэний мэдээлэл гаднах төрхөд өөрчлөлт орсон

Анхааруулга: Харин анх удаа эсвэл хүүхдэдээ гадаад паспорт захиалах гэж байгаа бол өөрийн биеэр харьяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээн дээр очиж захиалах боломжтой.

Зөвлөгөө:

Гадаад паспорт захиалах үйлчилгээ нь 3 төрөл бөгөөд төрлөөсөө хамааран үнийн дүн өөр өөр байна.

  • Цахим гадаад паспорт дахин захиалах / Хугацаа дууссан болон хуудас дууссан / - 82,500 төгрөг
  • Цахим гадаад паспорт дахин захиалах / хаясан, гээсэн, үрэгдүүлсэн, алдсан / - 190,000 төгрөг
  • Цахим гадаад паспорт дахин захиалах / гэмтээсэн болон хүчинтэй байдлыг алдагдуулсан / - 185,000 төгрөг

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 4 цаг 17 мин Долгион бид хоёр 4 цаг 24 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 4 цаг 45 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 56 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 59 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 8 цаг 1 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 8 цаг 2 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 8 цаг 2 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 8 цаг 4 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 8 цаг 4 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 8 цаг 5 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 8 цаг 6 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 8 цаг 7 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 8 цаг 8 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 8 цаг 9 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 10 цаг 27 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 59 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 11 цаг 19 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 14 цаг 0 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top