x

Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 2-17-нд хуралдсан ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулганаар Монгол Улсаас өргөн мэдүүлсэн “Хүйс толгойн бичиг”, “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” номыг ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэжээ.

“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” ном нь Дэлхийн дурсамж хөтөлбөрийн жагсаалтад Монгол Улсаас анх удаагаа бүртгүүлж байгаа анагаах ухааны эртний сурвалж бичиг болов. Энэ бүтээлийн судалгааг Монголын Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Шаравын Болд тэргүүлэн, “Ач” АУИС-ийн багш, АШУ-ны доктор, профессор Бодийн Дагданбазар, “Ач” АУИС-ийн багш, АШУ-ны доктор, дэд профессор Баттогтохын Гэрэлмаа, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш, АУ-ны доктор, профессор Дашжамцын Шагдарсүрэн нар хийж гүйцэтгэжээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад 2011 оноос хойш нийтдээ Монголын 6 өв бүртгэгдээд байна. Үүнд:

  1. Лу Алтан Товч (2011 он)
  2. Монгол Шунхан Данжуур (2011 он)
  3. Есөн эрдэнийн Ганжуур (2013 он)
  4. Данжуурын гэрэлт хөшөө (2017 он)
  5. Хүйс толгойн бичиг (2025 он)
  6. Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг (2025 он)

Дэлхийн дурсамж хөтөлбөрт эдгээр бүтээлүүд бүртгэгдсэнээр олон улсын, бүсийн, үндэсний хэмжээний үнэт баримтат өв болохын зэрэгцээ хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх, холбогдох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уг өвүүдээр дамжуулан тухайн орны бичгийн өв соёл, бүтээлийн агуулга, ач холбогдлыг дэлхийд сурталчлан таниулах өргөн боломж нээгдэж байна.

Монголын Анагаах Ухааны Академи, “Ач” АУИС, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш, эрдэмтэд энэхүү бүтээлийг 1990-ээд оны дунд үеэс эхлэн судалж, энэ чиглэлээр 2 судлаач АШУ-ны докторын, 1 судлаач АУ-ны докторын, 5 судлаач АУ-ны магистрын зэрэг хамгаалж, 6 ном, 15 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлснээс 1 ном, 5 өгүүлэл нь англи хэлээр хэвлэгдсэн байна.

“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” бүтээлийг судалсан эдгээр эрдэмтдийн бүтээлээр дамжуулан монголчууд эртнээс хүний биеийн бүтцийн талаар өргөн мэдлэгтэй, өвөрмөц нэршилтэй байсны сацуу нөгөө талаар уг суурь мэдлэгээ Европын анагаах ухааны эрдэмтдийн бүтээл, нээлтээр баяжуулан, хүний биеийн бүтэц зүй ухаан, эмчилгээ, заслын олон аргуудыг хөгжүүлж ирсэн талаар өргөн мэдээлэл авах онол, практикийн чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” сурвалжийг түүхэн талаас нь авч үзвэл, Европын анагаах ухааны сурах бичиг, Өрнө, Дорнын анагаах ухааны эрдэмтэн мэргэдийн эмчилгээний туршлагыг нэгтгэн бичсэний зэрэгцээ Өрнийн анагаах ухаан, Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх, практикт хэрэглэх хандлага 18 дугаар зуунаас эхэлснийг гэрчилж байгаа юм.

“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” номын нэгэн хуудас

Тиймээс цаашид энэ бүтээлийг их эмч бэлтгэдэг сургуульд сурах бичиг болгох, эмийн, эмчилгээний аргуудыг нь судалж шинэ эм, эмчилгээний шинэ технологи боловсруулах боломжтой болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 25 мин Долгион бид хоёр 3 цаг 31 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 52 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 3 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 7 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 9 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 9 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 10 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 11 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 12 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 13 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 14 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 15 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 16 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 16 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 34 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 6 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 26 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 7 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top