x

Л.Болд: Ж.Батзандан гишүүний өмнө үнэхээр их ичсэн

АН-ын дарга С.Эрдэнэ даваа гаригт УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэний дараа Л.Болд гишүүн АН-ын бүлгээс гарах тухайгаа мэдэгдсэн билээ. Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээс гарснаар АН УИХ-д суудалгүй болж УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлөх чадамжгүй, маргаантай асуудлаар завсарлага авах ч эрхгүй болоод байгаа. Гэтэл өчигдөр тэр бас дахин нэгэн цочир мэдэгдэл хийсэн нь АН-аас гарах өргөлдөө намын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн явдал. Түүнтэй уулзаж, ийм шийдвэрт хүрэх болсон шалтгааныг тодрууллаа.

-Та өнөөдөр (өчигдөр) төрийн ордонд болсон намынхаа хуралд оролцсонгүй юу?

-АН-ын дарга өчигдөр надад дүрмийн бусаар хариуцлага тооцож, АН-аас сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Үүний дараа би АН-ын бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр намын бүлгээс гарсан асуудлаар намайг шүүхэд өгнө гэлээ. Тийм учраас би АН-ын гишүүнээс татгалзахаас өөр аргагүй болж байна. Гэхдээ би намаас гарсан ч намынхаа шинэчлэлийн төлөө тууштай явах эрх чөлөөтэй болж байна.

-Таныг АН-ын бүлгээс гарвал АН УИХ-д бүлэггүй болно. УИХ-аас гарч байгаа шийдвэрт нөлөөлөх боломжгүй болно шүү дээ. Тэгэхээр энэ шийдвэр танч хувьд ч, АН-ын хувьд ч их хүнд шийдвэр биш үү?

-Миний хувьд бол хүнд шийдвэр. Гэхдээ манай намын хувьд бол ямар ч гарзгүй шийдвэр болж байна л даа. Яагаад гэвэл манай намын бүлэг 60 тэрбумын бүлэгт үйлчилж байна. АН-ын язгуур эрх ашгийн эсрэг явж байна. МАН-ын дотоод зодоон нүдээнд нь давхиж орж, нэг талд нь үйлчилж, гишүүдээ шахаж дарамталж байгаа, наймаа арилжаанд нь орж байгаа байдлыг аваад үз л дээ.

-Ямар наймаа тохироо хийсэн гэж?

-Одоогоор надад мэдэх юм алга. Удахгүй цаг хугацаа бүгдийг ил гаргана л даа. Ямар ч байсан УИХ-ын даргын төлөө бол амиа тавьтал үзэж байна шүү дээ. Ийм бүлэг байгаад хэрэггүй. АН-д эрүүл саруул бодолтой гишүүн амьдрах эрхгүй болж байна шүү дээ. Ийм л тогтолцоо өнөөдөр манай намыг эзлээд байна.

-Намын ҮДХ шийдвэр гаргасан гэхээр ямар нэг дүрэм журам, бичиг баримтад тулгуурлаж энэ шийдвэрийг гаргасан байх л даа?

-УИХ-ын чуулганы санал хураалт дээр тулгуурлаж, түүнийг нотлох баримт болгож шийдвэр гаргасан гэсэн. Нэг ёсондоо шүүхийн процесс явж л дээ.

-Эхэндээ танай намын дарга “МАН-ын дотоод хэрүүлд оролцохгүй ээ. МАН дотооддоо асуудлаа шийдэг ёстой” гэж байсан шүү дээ. Ямар шаардлагаар гэнэт Улс төрийн зөвлөл хуралдаад, Засгийн газрыг огцруулах болоод явчихав?

-Яг тийм. АН-ын бүлгээс гаргасан албан ёсны ганц шийдвэр тэр байхүй юу. Хуралд нь оролцохгүй, ирцийг нь бүрдүүлж өгөхгүй. Энэ нам Монгол Улсаар тоглож, засгаараа наадаж байхад бид оролцохгүй ээ л гэсэн. Тэгсэн чинь сүүлдээ оролцохын дээдээр оролцож, ирцийг нь бүрдүүлж өгдөг болоод, дараа нь нэг талд нь очиж үйлчлээд. Бид өмнө нь 60 тэрбумынхныг огцруулсан шүү дээ. Д.Эрдэнэбат Миеэгийн Засгийн газрыг жилийн өмнө огцруулсан. Одоо эргээд тэр Засгийн газраа буцаагаад гаргаж ирж болохгүй шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж болно оо, зөв. Гэхдээ нөгөө талд нь Миеэгийн Засгийн газрыг дахиад гаргаж ирж болохгүй. Тэгээд 2020 оны сонгууль руу явбал тэрнээсээ ноцтой юм болно. Нам ч сүйрнэ, улс ч сүйрнэ. Бид харсан шүү дээ. 60 тэрбумынхан юу хийсэн, яаж энэ улсыг сүйрүүлсэн. Үр дүн нь энэ ЖДҮ. Энэ Засгийн газрыг ЖДҮ-ээр огцруулах гэж үзлээ. Гэхдээ огцруулж байгаа хүмүүс нь өөрсдөө ЖДҮ байгаа байхгүй юу. 40 гаруй ЖДҮ-чдийн 30 гаруй нь огцруулж байгаа талдаа байна. Түүн дээр бид ЖДҮ-чин болж нэмэгдэж болохгүй. Ерөөсөө огт оролцохгүй байх байсан юм. Харин ч оролцоод байгаа хүмүүс нь намынхаа шийдвэрийг зөрчсөн.

-Нэгэнт Засгийн газрыг огцруулах асуудалд АН оролцох ёсгүй гэж үзэж байсан юм бол та гурав өөрсдөө санал өгөхгүй, Засгийн газрыг хамгаалахгүй байж болоогүй юм уу?

-60 тэрбумыг ялуулж болохгүй. Засгийн газартай хариуцлага тооцохоосоо өмнө УИХ-ын даргатай хариуцлага тооцох ёстой. Тэрний дараа Засгийн газартай хариуцлага тооцож болно. Тэр үед харин бид санал өгөхгүй байж болно. Өгсөн ч болно. Тэр бол манай асуудал биш.

-Чуулган дээр та Богд банкны тухай ярьсан, Сангийн сайдын ширээн дээр таны бичиг нь байсан ч билүү нэг зүйл яригдаад өнгөрсөн. Тэр ямар учиртай юм?

-Наадах чинь бүгд гүтгэлэг. Хэрвээ тийм бичиг байсан бол над дээр аль хэдийн хэрэг нээгээд бараг цаазалчихсан байгаа. Байхгүй учраас ингэж гүтгэж байна. Тэрүүхэн хооронд хүмүүсийг төөрөлдүүлэх, биднийг харлуулах гэсэн башир арга.

-Гэхдээ чуулган дээр ярьсан нь та шүү дээ?

-Би тэр гүтгэлгэд нь хариу өгсөн. Тэр нь буруудсан байна л  даа. Зүв зүгээр ажлаа хийж байгаа тэр залуучуудыг, тэр хамт олныг энэ муухай улс төрийн бохир хэрүүлд оруулж ирдэг нь буруу шүү дээ. Ж.Мөнхбатын хамгийн муухай бохир, явуургүй арга. Баримт байгаад гаргаж ирж тавьж байгаа бол хамаа алга. Зүгээр улс төрийн зорилгоор хэн нэгний төрөл төрөгсөд, гэр бүл, хамаатан садан, ах дүүгийн эрхэлж байгаа бизнесийг энэ муухай улс төрийн хэрүүлд чирж авчирч болохгүй шүү дээ. Ж.Мөнхбат үүгээрээ үнэхээр муухай, бохир зүйл хийсэн. Гэмт хэрэг хийсэн шүү.

-АН-ын гурван гишүүн Засгийн газрын талд кноподсон. Гэтэл хоёр өөр арга хэмжээ авсан. Та үүнийг юу гэж бодож байна?

-Харин тийм. Хөөвөл адилхан л хөөх ёстой биз дээ. Үүрүүлж байгаа хариуцлагаасаа эхлээд ялгамжтай, буруу байгаа байхгүй юу. Нэгийг нь хөөгөөд сануулга өгчихье, нөгөө хоёрыг нь айлгаад байж байя гэж байгаа юм уу, хаашаа юм. Би лав нэг нөхрөө хаяад, урваж шарваад, өөрөө гэмшээд аялдан дагалдана гэж байхгүй. Би үүний төлөө АН-д ороогүй, ардчиллын замыг сонгоогүй. Энэ бол миний нам, миний тэмцэл, миний зарчим.

-ҮДХ-ны шийдвэр гарсны дараа Ж.Батзандан гишүүн яаж хүлээж авсан бэ? Хөндлөнгөөс харахад бол та хоёр гүйж очоод уучлал гуйгаад аврагдчихсан, Ж.Батзандангаа хөөлгөчихсөн ч юм шиг хар төрөхөөр боллоо?

-Харин тийм шүү дээ. Би ч гэсэн үнэхээр их ичсэн. Ичсэндээ нүүрийг нь харж чадахгүй шууд гараад мэдэгдэл хийсэн. АН-ын бүлгээс гарлаа гээд. Гэтэл намайг АН-ын бүлгээс гаргахгүй, гарвал шүүхэд өгнө гэнэ ээ. Тэгвэл би намаас нь гарчихья. Намынхаа гаднаас намаа дэмжиж, шинэчилж болно шүү дээ. Намынхаа гишүүдийг надтай хамт гараад намынхаа шинэчлэлийн төлөө тэмцье гэж уриалж байгаа.

-АН-ын шинэчлэл яваад хоёр жил болчихсон байхад таны ярьж байгаа шинэчлэлийг гишүүд хүлээж авах болов уу?

-Шинэчлээгүй л юм байна. Зүгээр нэг хүний дарангуйлалд орчихсон байна. Нэг хүн УИХ-ын гишүүнийг намаас хөөж байна. Намын улс төрийн зөвлөлийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж, дуртай шийдвэрээ гаргуулж байна. Нэг хүн намын бүлгийг бүрэн эрхшээлдээ оруулаад, өөрийнхөө халаасны нам шиг төлөөлж очоод өөр намтай наймаа хийж байна шүү дээ. Нэг хүн намын ҮБХ, намын их хурлыг дохио зангаагаараа хөдөлгөдөг болсон байна. Ерэн онд бид үүнийг хүсээгүй, үүний эсрэг хувьсгал хийсэн. Гэтэл өнөөдөр 30 жилийн хөгжлийн үр дүнд АН өөрөө ийм коммунист нам болсон байна. АН нь илүү коммунист, МАН л хамаагүй ардчилсан болчихсон зогсч байна шүү дээ. Ингэж болохгүй. Үүнийг бид шинэчилнэ.

-С.Баярцогтыг өмнө нь бас намаас хассан шийдвэр гаргаж байсан шүү дээ, З.Энхболд намын дарга байхдаа?

-С.Баярцогтыг намаас хасах шийдвэр намын даргын эрх мэдэл байсан эсэхийг би мэдэхгүй. С.Эрдэнэд бол тийм эрх байхгүй. Би АН-ын ҮЗХ-ноос УИХ-д нэр дэвших эрхээ авсан. УИХ-д ард түмэн намайг сонгосон. Тэгэхээр намайг УИХ-аас татах асуудал ард түмний эрх. Намаас ямар нэг арга хэмжээ авах бол ҮБХ-ны асуудал. ҮЗХ ийм нэртэй болсон.

-Үндсэн дүрмийн хороо намын дүрэм зөрчсөн талаар дүгнэлт гаргасан ч ядаж түүнийг нь ҮБХ хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэж үү?

-Яг тийм. Дэвшүүлсэн газар нь дэвшүүлэхгүй гэдгээ хэлэх ёстой биз дээ. Өмнөөс нь өөр хэн нэг хүн цаазлаад байж болохгүй биз дээ. Тэр чинь коммунист тогтолцоо. Манай намд шинэчлэл огт явагдаагүй байна.

-Өнөөдрийн ҮБХ-ны хурлаар намын дүрэм хэлэлцэнэ гэснийг бодоход гурван гишүүнд хариуцлага тооцох асуудал хуучин дүрмээрээ явж байгаа байх, тийм үү?

-Би бас мэдэхгүй байна. Манай намын дүрэм хүртэл ийм нууц болчихсон. Уг нь намын вэб сайт дээр байж байх ёстой шүү дээ. Сүүлд сонссоноор бол бараг намын ерөнхий нарийн бичгийн дарга тушаал гаргаад намын дүрэмд өөрчлөлт оруулчихдаг юм биш үү? Бидний гар дээр лав ирээгүй, байдаггүй юм шүү дээ.

-Намын дүрмийн тэдийн тэдийг үндэслээд.. гэдэг шийдвэр нь бичгээр ирээгүй гэж үү?

-Тийм бичиг ирээгүй. Өөрсдөө түрүүлээд олон нийтэд зарлачихдаг л юм байна.

-Одоо тэгээд та яаж намынхаа даргатай тэмцэх гэж байна. Хэн таныг дэмжих вэ?

-Намын гишүүд маань надтай адилхан намаасаа гараад намынхаа шинэчлэлийн төлөө явья гэж уриалах байна. Тэгэхгүй бол дотроос нь шинэчлэх боломж алга. Нэг нэгээрээ хяргуулаад байна шүү дээ.

-Та МоАН санаачлагад байгаа юу?

-Байгаа. МоАН санаачлага бол судалгааны байгууллага. Ардчиллын үнэт зүйл, үзэл санаанд залуучуудыг сургах гээд зорилго нь өөр.

-Тэд таныг дагах болов уу?

-Тэд намайг дагах албагүй. Гэхдээ манай намаас намайг дагах хүн байгаа.

-Би хувьдаа их огцом, эрсдэлтэй шийдвэр гаргалаа гэж харж байна. Мэдээж ямар нэг сэтгэл санааны бэлтгэлтэй байсны үндсэн дээр та ийм шийдвэрт хүрсэн байх л даа?

-Би яаж бэлтгэх юм бэ? Нэг дэхийн өглөө босоод ирсэн чинь намаас арга хэмжээ авлаа гэж байхад би яаж бэлтгэх юм. Тэгснээ маргааш нь намайг намын бүлэг маань шүүхэд өгөхийг би яаж мэдэх юм, яаж үүнд бэлтгэх юм бэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.9.42.59)
    olon um hutsalgyi baya baya
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Zochin (202.9.45.70)
    Namiin muriinhutulbur zarchimdaa negdej enenamiin nereer gishuun bolchood llrtaj bnaa hanuuliinhan chamaas ichij bn
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • tsogoo (202.72.245.61)
    Би аль ч намын гишүүн биш. Гэхдээ өөрсдийн үзэл, бодол, зорилгоороо нэгдсэн хүмүүс нам үүсгэн нэгддэг гэж боддог. Батзандан, Мурат болон өөрт тань энэ намын зорилго шийдвэр нь буруу санагдаж, өөр үзэл бодлыг нь хамгаалах шаардлага байхгүй, өөр намын бодлогыг зөв гэж бодож байгаа бол яагаад заавал энэ намд байгаад байх шаардлагатай гэж? Аль ч түүхэнд өөрийнхнийхээ эсрэг бусдын талд орохыг "урвалт" гэж үздэг. Хэрэв өөрийн намын бодлогыг буруу гэж бодсон бол "түдгэлзэх" гэдэг үйлдэл бас байдгийг санах л хэрэгтэй байсан шүү дээ.
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.115.46)
    MAH AH бүлэглэл хүчтэй байна....Tом сүлжээ байгаа шүү дээ...
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.42.241)
    Болд гишүүндээ баярлалаа. Таньд хүн чанар байна. НАМ гэх эрх ашиг дор бус ТӨР гэх хүндлэл дор зарчимтай хандсаан. С.Эрдэнийг АН даргаа болгосон нь олон залуусын тэмүүллийг мохойсон. АНд орох гэж байсан олон чадварлаг залуус нүдэн дээр ХҮН намруу орсон. 1 хүний дарангуйлал нь гаднаас харахад илт. Дотроо шивнэлдээд явж байгаа биз. ҮНЭТ Зүйлтэй хүн хаа ч гялалздаг. АМЖИЛТ
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Oo (103.229.121.111)
    Za bi lab chamaig dagahgui zugeer l zailaad og namaas batzandantaiga iim setgehguitei baisn gej bodsongui namiin nereer ochnoon tom alban tushaal hashlaa
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Mongol ulsiin irgen (185.75.139.253)
    Hen negen er zorig shudargaar eh orondoo zytegheer .Hyatadiin gadaadiinhanii zaavraar neg negnee har togoondoo tatan oruulaad baidag. Shuudaad hiisen yheriin evernyyd sunj baihadaa taarsan uymnuud .End neg uymiig bayan yaduu 2 niigemiihen oilgohgyi ban .Ene uls chini syireh geed ban gej heleed bicheed baihad .Ulsaa hoich ye bodson negniigee ystagaad baih uym .Yasanch teneg ard tymen gej iim baidag bna ve .Yasanch uhamsargyi hahuuld barigdasan telivez radio setgyylchtei balair irgedtei uym ve dee .
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • baaska (103.229.121.210)
    Bold gishuuniig estoi demjij bn. Hogiin kommunist AN
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шударга 2 (175.113.106.228)
    Удам угсаа ,өссөн хүмүүжлийг нь аваад үзсэн ч аргагүй ялгарах 2 оо.Батзандан 11 хүүхэдтэй ,нутагтаа шударгаар аа үнэлэгдсэн хүний хүүхэд.бүгд сурлага сайтай.тэр EС зөвлөх гэгдээд бгаа ах нь ч,Батзандан өөрөө ч социализмын үeд өөрсдийн гавал толгойгоороо гадаадын дээд сургуульд суралцсан.ах нь хэний ч дэмжлэггүй өөрөө явчих чадалтай,Лувсанвандан эрдэмтний хүүхдүүдтэй юу ярих вэ.жинхэнэ элитр хүмүүжилтэй.
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
    • Үнэндээ л тийм юм чинь,
      2018 оны 12 сарын 06
    • Түмээ
      Чухам үнэн хэллээ
      2018 оны 12 сарын 06
  • Зочин (175.113.106.228)
    Харин ч намаасаа,ард олноосоо урваагүй байсныхаа төлөө ,эрдэнийн гар хөлүүдэд алдагдах ёсгүй.жирийн гишүүд энэ 2ыг дэмжиж бгаа.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Үнэн (175.113.106.228)
    Харин ч хэзээ ч худалдагдахгүй 2 хүн чинь Батзандан Болд 2 .Та бүхэн санаж байгаа бол ЖДҮ сураггүй байхад,60,0 тэрбумын нээлттэй сонсгол явуулъя гэхэд АНын Эрдэнэ дарга эсрэг бсан.олон л хүмүүс гайхаж бсан.учир нь одоо л тайлагдлаа.Харин ч энэ 2 биш Эрдэнэ дарга но тойрог юм биш үү.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.181.192)
    L.Bold chamaig Han uulchuud bur tsaashilbal Yarmaginhan chamd dahij itgel uzuulehgui! chi Yarmagt yuch hiigeegui...harin AN-n shiidver buyu 2020 ond songuulid ner devshuulehgui gedeg asuudal chamd hund tussan.chini mureedel 2020 oni songuulid etsgin nutag boloh Bayanhongort uzeh husel baigaa....Hongor nutagt ih munge zarj gishuun bolno doo...
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • Zochin
      Thh Arai gj hedhen hunii zuruugeer garj ircheed ih oodorch bnaa nanaas buur zailuul hurelsuh jenko 2iin kuukeldee boloh gj
      2018 оны 12 сарын 05
    • Хан уулд юм хийх гэж сонгогдоогүй ээ хөө. Харин монгол улсад бодлого хууль гаргах гэж сонгогдсон. Тэр юм хийхийг засгийн газар л мэдднг юм
      2018 оны 12 сарын 05
  • Chinges (1.33.243.168)
    Goyo zaluu uhaantai bna.Tsaashaa ih yavnaa
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.143)
    Хаха. Энэ яагаад намын нөхдөөсөө урваж нөгөө талд илт үйлчилдэг вэ. Наймаа биш үү.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • KhanUul irgen
      chamshg teneg hun uhantai hunii ugiig olon dahin unshaah heregtei
      2018 оны 12 сарын 05
  • ganaa (202.126.89.119)
    Uhaantai hyn tsaana uur yuma
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • zorig
      harin tiime! estoi shutej baina!!!
      2018 оны 12 сарын 05
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 11 цаг 52 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 11 цаг 53 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 11 цаг 54 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 11 цаг 55 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 11 цаг 57 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 11 цаг 58 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 0 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 2 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 3 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 4 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 6 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 7 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 8 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 9 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 10 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 11 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 12 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 14 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 15 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 17 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top