Сансрын уудамд хүний төсөөллөөс давсан хүчирхэг үзэгдлүүд оршсоор ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь хар нүх юм. Хар нүх гэдэг нь маш их татах хүчтэй, гэрэл ч түүнээс зугтаж чаддаггүй биет бөгөөд ойртсон ямар ч бодис, долгионыг залгиж чадах онцгой шинжтэй. Эрдэмтдийн тогтоосноор ийм хар нүхнүүд галактик хооронд тэнүүчлэн хөдөлдөг, зарим нь маш хурдацтай орчлонд сэлгүүцэж байдаг ажээ.
Гэхдээ эдгээр тэнүүлч хар нүхнүүд Дэлхийтэй мөргөлдөх магадлал бараг байхгүйтэй адил юм. Хэрвээ манай галактикт ийм хар нүх ойртож ирсэн тохиолдолд хүн төрөлхтөн аль эрт түүний ул мөрийг илрүүлэх боломжтой. Учир нь:
-
Хар нүх ойртвол дэлхийн таталцлын орон зайнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна
-
Мөн рентген туяа зэрэг өндөр энергийн цацрал ихээр ялгаруулна
-
Тэрчлэн хиймэл дагуулуудын хөдөлгөөн, орбитын зөрөлтөөс үүдэн эрдэмтэд эртхэн анзаарч болдог
Хар нүхэнд Дэлхий унахын тулд маш олон давхцал зэрэг гарах ёстой. Эрдэмтдийн хэлж буйгаар ийм нөхцөл байдал ойрын ирээдүйд тохиолдох магадлал байхгүй. Сансар судлалын орчин үеийн аргачлалууд ийм эрсдэлээс сэргийлэх, урьдчилан тооцоолох өндөр чадамжтай болсон байна.
Эх сурвалж: Известия