x

Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Газрын эрх зүйд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг орон даяар үргэлжилж байна.

Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага, мэргэжлийн холбоодын 600 гаруй төлөөлөгч танхим болон цахимаар оролцож, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөө аж ахуйн газрын эрх зүйн өнөөгийн байдал, маргаан шийдвэрлэх эрх зүйн тогтолцоо зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж байна.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн зохицуулалт, газрын маргааныг захиргааны шүүхээр шийдвэрлэх онцлог, БНСУ-ын газрын эрх зүйн тогтолцоотой харьцуулсан судалгааны үр дүн, шийдвэрлэх арга замыг ч хөндөн ярилцжээ.

Энэ хэлэлцүүлэг нь УИХ-ын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн хүрээнд Газрын нэгдсэн бодлого, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилготой бөгөөд талуудын саналыг бодит ажил болгох эхлэл гэж харж байна.

2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” хэмээн зарласан тус агентлаг иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хурдыг сайжруулахын сацуу хууль, эрх зүйн орчныг бүх шатанд хянан сайжруулах зорилгоор “Иргэдээ сонсоё” аяныг орон даяар эхлүүлээд байна.

Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь 43 мин Гурван аймгийг холбосон аялал жуулчлалын "алтан гурвалжин" маршрутыг бий болгоно 49 мин Оскарын шагналд шинэ номинац нэмэгдлээ 54 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 1 цаг 20 мин Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлнэ үү 1 цаг 32 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүд 1 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан 1 цаг 41 мин Байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслийг нэмэгдүүлэх хүсэлтэй 13 цаг 34 мин Мөс цөмөрч, Идэрийн голд унасан автомашиныг татаж гаргав 13 цаг 46 мин Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана 13 цаг 52 мин Хотхон, хороолол дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг танилцууллаа 14 цаг 2 мин Нийтийн тээврийн үйлчилгээнд гүйцэтгэлд суурилсан үнэлгээ нэвтрүүлнэ 15 цаг 20 мин "Хурдан" клубийн сурагчид Мэдээллийн технологийн үндэсний парктай танилцлаа 16 цаг 12 мин Н.Учрал: Төрийн өмчит компаниуд ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой 19 цаг 57 мин ТОП-100 хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах орчин бүрдлээ 20 цаг 45 мин “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг зохион байгуулав 20 цаг 54 мин Цахим гарын үсэг, хувийн мэдээллийг хамгаалах талаар хэлэлцэв 20 цаг 59 мин АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 21 цаг 3 мин Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гаргаж, дахин санал хураадгийг болиулна 21 цаг 8 мин Улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцав 21 цаг 14 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top