x

Аанхаа: ЖДҮ боломжийг алдмааргүй байна

Өчнөөн муухай юм хийсэн мафийн босс Аль Капонэг хууль цагдаагийнхан удаан шалгасаны эцэст татварын хэргээр л ялласан гэдэг, өөр баримт нотолгоо олдоогүй болоод тэр. ЖДҮ мөсөн уулын орой төдий хэрэг байж магадгүй ээ, гэхдээ л Аль Капонэгийн татварын хэрэг шиг илэрхий баримттай, нотолгоотой ганц кэйс байна. Гаруудад хариуцлага тооцох ЖДҮ шиг "тэнгэрийн умдаг" олдож байхад гялс атгаад авахгүй өөр юмнуудаар булзааруулаад балайраад байх юм.

Сайхан, муухай улс төрч гэж байхгүй ээ. "Сайхан санагдсан", "муухай санагдсан" улс төрч л гэж бий. “Энийг ёстой мундаг залуу гэж итгэж байсан юмсан”, “ЖДҮ аваад байхдаа яахав дээ, уг нь сэтгэл зүрх нь эх оронч юм, жаахан гэнэдчихэж..” гэх мэт мэдрэмжээс өөрсдийгөө чөлөөлцгөөе. Жишээ нь 2018 оны Хүүк олон талаараа 2008 оны Элбэгээтэй адилхан л байна. Элбэгээ бас л "Намайг авлигатай тэмцсэн гэж ерөнхий сайдаас огцрууллаа.. Би луйварчдын бүлэглэлээс айхгүй.. Ард түмэн миний талд байна.. Авлигын гинжийг тасална.." энэ тэр гээд яг одооны Хүүк шиг л цамнаж байсан. Юун одоогийн Хүүк Жэнко, тухайн үед Элбэгээ чинь харин жинхэнэ ард түмний баатар байсан юм шүү, тийм ч учраас 7/1-нд 1990 оноос хойш болоогүй том жагсаал болсон. Тэгээд дараа нь юу юу боллоо доо. Одоо Элбэгээ шиг муу хүн алга. Элбэгээ, Хүүк хоёрын стайл имиж өөр байх л даа. Нэг нь 86 суниадаг, нөгөө нь 86 үг хэлдэг. Нэг нь урт шулуун хүзүүтэй, нөгөө нь хүзүүгүй. Нэг нь Путиныг шүтдэг, нөгөө нь Обамаг шүтдэг. Нэг нь өөрийнхөө намыг самарсан, нөгөө нь өрсөлдөгч намаа самарсан гэх мэт. Гэхдээ л улс төрчийн хувьд зорилго, гаргаж буй үйлдэл ялгаагүй байна. МАН, АН хоёр нам ялгаагүй гэдгийг бид 2008 онд ойлгосон, Хүүк Элбэгээ Жэнко Миеэ Намбаваани Наранхүү бүгд ялгаагүй гэдгийг 2018 онд ядаж ойлгоод авахсан. Наранхүү магадгүй гайгүй студитэй, ард түмнийг уяраах гайгүй ТВ нэвтрүүлэг хөтөлдөг байсан бол өдийд ерөнхийлөгч болчихсон ч байх юм билүү хэн мэдлээ, бид цөөхүүлээ, хөнгөн маневр хийхдээ гаргууд, юу ч тохиолдож болдог улс шүү дээ. Одоо "Ард түмэн чамтай хамт" гээд л Хүүкийг шүтээд байгаа улсууд нээх удахгүй "Ард түмэн чамайг шүүнэ новшоо" гээд дөвчигнөөд явж байх вий дээ. 

Товчхондоо жаахан прагматик байцгаая нөхдөө, Аль Капонэгийн татварын хэргийг нь "жижиг дунд хэрэг" гээд тоохгүй бусад том хэргүүдтэй нь зууралдсан бол нотолж чадахгүй, Капонэг яллаж чадахгүй ч байх байсан юм билүү. Гарууд өөрт ногдсон ЖДҮ хэмээх тэнгэрийн умдагаа атгаад 950 саяар нь сайхан тэгшхэн жигдхэн авсан байна. Бүгдээрээ ч бас гаруудад хариуцлага тооцох ийм аятайхан боломжийг алдмааргүй байх юмаа.

Жич: Аль Капонэгийн түүх, эсвэл 7 сарын 1 –ийн явдлын талаар элдэв комэнт үлдээж, гол санааг маань булзааруулахгүй байхыг хүсье.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (139.5.218.102)
    Хүүкийг ингэж толгой дээрээ гаргахгүй байх боломж байсан. Давхар дээлэнд шунаж байж батлуулаад эцсэт нь өөрсдийн томилсон сайд нарт бойкотлуулаад уначихлаа. МАН-ын алдааны гинжин хэлхээ ингээд дуусахгүй байхаа.
    2018 оны 12 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 10 цаг 31 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 11 цаг 35 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 11 цаг 42 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 12 цаг 29 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 12 цаг 31 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 12 цаг 50 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 12 цаг 56 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 13 цаг 49 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 14 цаг 46 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 14 цаг 51 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 14 цаг 55 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 15 цаг 1 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 16 цаг 24 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 16 цаг 25 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 16 цаг 26 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 16 цаг 27 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 16 цаг 30 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 18 цаг 4 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 18 цаг 17 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 18 цаг 48 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top