Испанийн "Реал Мадрид" баг Мадридын "Атлетико"-г торгуулийн цохилтоор ялж, Аваргуудын лигийн шөвгийн 8-д шалгарлаа.
Өчигдөр болсон шөвгийн 16-гийн хариу тоглолтод талбайн эзэн "Атлетико" багийн тоглогч Конор Галлахер 29 дэх секундэд гоол оруулсан нь тус багийн хувьд тэмцээний хамгийн хурдан гоол байлаа.
Харин "Реал"-ын Винисиус Жуниор 70 дахь минутанд торгуулийн цохилтыг алдаж, тоглолтын үндсэн цаг 1:0-ээр дууссан юм.
Эхний тоглолтод "Реал" 2:1-ээр хожсон тул нийлбэр дүнгээр оноо тэнцэж, шийдвэрлэх торгуулийн цохилтоор "Реал" 4:2-оор хожиж дараагийн шатанд шалгарлаа.
Шөвгийн 8-д өрсөлдөх багууд
"Реал Мадрид" баг дараагийн шатанд Английн "Арсенал"-тай учраа таарчээ. "Арсенал" шөвгийн 16-гийн тоглолтод ПСВ багийг 7:3-ийн нийлбэр дүнгээр ялж, шөвгийн 8-д шалгарсан юм.
Түүнчлэн, "Астон Вилла" баг Бельгийн "Брюгге"-г 6:1-ийн нийлбэр дүнгээр буулган авснаар 1982/1983 оны улирлаас хойш анх удаагаа шөвгийн 8-д үлдэв.
Мөн "Боруссиа Дортмунд" баг Францын "Лилль"-ийг 3:2-ийн нийлбэр дүнгээр ялж, дараагийн шатанд шалгарлаа.
Шөвгийн 8-ын тоглолтын хуваарь
Шөвгийн 8-д дараах багууд хоорондоо өрсөлдөнө:
- "Арсенал" (Англи) - "Реал Мадрид" (Испани)
- "Пари Сен-Жермен" (Франц) - "Астон Вилла" (Англи)
- "Барселона" (Испани) - "Боруссиа Дортмунд" (Герман)
- "Бавария" (Герман) - "Интер" (Итали)
Эхний тоглолтууд 4-р сарын 8-9-нд, хариу тоглолтууд 4-р сарын 15-16-нд болно.
Эх сурвалж: РИА Новости.