x

Хотын соёл: Жолооч хулгайлж болохгүй!

Нэг өглөө эртхэн гараад автобусны урд талын суудал дээр суугаад автомат хариулагчийн “Баярлалаа”, “Хүүхэд”, “Өндөр настан“ гэх дуунд бүүвэйлэгдэн нойрмоглож ээ явлаа. Гэтэл тэр уянгат дуун тасалдаж, сормуусны үзүүрт нэг сонирхолтой зүйл үзэгдэв ээ. Зорчигч 500 төгрөгөө атгаад карт уншигчийн хажуу дахь жижиг хайрцаг рүү дөхөхөд жолоочийн кабины араас хумсанд нь хир суусан хар гарч гарч ирээд шалавхан шүрээд алга болохыг хараад нүдэндээ итгэсэнгүй. Нойр шууд сэргэв, хүний мууд дуртай гэж. Автобуснаас буун буутал энэ явдал хэдэнтээ давтагдаж, би гэдэг хүн хэлье хэл гацаж, хөдөлье хөл тушигдчихав. Ай даа, өмнөөс нь нүүр түлэгдмээр юм билээ.

Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хэрэгсэл цахим картаар үйлчилдэг болоод дөрөв дэх онтойгоо золгож байна. Хамгийн анх 2015 оны долдугаар сарын 20-нд “Ирэх долоо хоногт автобусууд цахим картаар үйлчилнэ” гэсэн мэдээлэл тавигджээ. Түүнээс хойш гурван жил дөрвөн сар өнгөрсөн байна.

Тэр үетэй харьцуулбал одоо бараг автобусны буудал болгон дээр “U money” карт худалдаалах, цэнэглэх үйлчилгээ үзүүлж байна. Мэдээж энэ үйлчилгээг хэвшүүлэхэд тодорхой хэмжээгаар цаг хугацаа шаардагдсн л даа. Гэхдээ л автобусны цахим карт бий болсноор нийтийн тээврийн орлого ч нэмэгдэж, алдагдал багассан тухай мэдээлж байв. Иргэд ч хөгшин залуу, хүүхэд үүхэд гэлтгүй өөр өөрсдийн насны ангилал болоод төлбөрийн чадварт тохирсон цахим картыг хэрэглээд хэвшчихсэн. Гэсэн ч дахиад л асуудал гарч ирлээ. Энэ нь нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд гэхээсээ илүү үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, энд ажиллагсадтай холбоотой асуудал.

Та ч гэсэн автобусны цонхон дээр наасан “Зөвхөн цахим картаар үйлчилнэ” гэсэн анхааруулгыг өдөр болгон хардаг л байлгүй. Жилийн өмнө Зорчигч тээврийн нэгтгэлээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 365 тээврийн хэрэгслийн орох хаалганы хажуугийн цонхонд “Зөвхөн картаар үйлчилнэ” гэсэн санамж байршуулжээ. Одоо бол тэдгээр автобусны талд нь л энэ санамж бичиг наалттай хэвээр байх. Харин бараг бүх автобусанд бэлэн мөнгөний хайрцаг бий.

Хайрцаг гэснээс хэдэн жилийн өмнө автобусны цахим карт гарахаас өмнө автобусны урд хэсэгт, жолоочийн хажууд дээрээ лацтай шилэн хайрцаг байрлуулж, зорчигчид тэр хайрцагт мөнгөө төлдөг байлаа. Автобусны цахим карт гарахаас өмнө авсан шилжилтийн арга хэмжээ байх л даа. Эхэндээ кондуктор гэх ааш муутай харгалзагчтай өдөр болгон хэрэлдэхгүй, сайн дураараа мөнгөө төлөх нь зорчигчдын хувьд сонирхолтой төдийгүй таашаалтай зүйл байв. Хүмүүсийн энэ ухамсартай үйлдлийн үр дүнд Нийтийн тээврийн газрын орлого ч давж биелээд, ажиллагсдынхаа орон тоог ч хэмнээд нэг хэсэгтээ л аятайхан байсан нь үнэн. Гэвч “Монголын хууль гурав хоног” гэдэг  хойно.

Ердөө хэдхэн сарын дараа шилэн “хоргонд” орж байгаа мөнгөний бараг тал нь тасархай мөнгө байна гэдэг гомдол Нийтийн тээврийн газраас гарч эхэлсэн. 500 төгрөгийг таллаад хоёр хувааж хайрцагт хийдэг, зуутын дэвсгэртээр ороосон 10-т, 20-тийн дэвсгэрт шургуулдаг л гэнэ. Богино хугацаанд ч гэсэн манайхны заримынх нь “мораль”-ийг их тод харуулсан үзэгдэл болсон. Автобусанд мөнгө төлөөгүй гэж хэнийг ч барьж шийтгээгүй боловч нэг хэсгийнх нь ухамсар, соёлын түвшинг нэлээд сайн “тестлээд” авсан байх аа.

Харин өнөөдөр та нүдээ нээгээд харвал арай өөр төрлийн хулгайг харах боломжтой. Эхний үед тасалбараа цэнэглэж амжаагүй, ойролцоо карт цэнэглэх машин байхгүй зэргээс болоод 500 төгрөгөө атгаад автобусандаа суудаг хүн цөөнгүй байлаа. Тэдэнд зориулж жолоочийн хажууд, карт уншдаг машины дэргэд байрлуулсан жижигхэн хайрцаг бий. Нэг үе үргэлж дүүрэн байдаг байсан хайрцаг одоо харахад хоосон байгаа. Зарим нь бүр машиныхаа хиртэй хар алчуур, ажлын бээлийгээр хайрцгийг тагласан байхыг харж болно. Яагаад гэвэл тэр мөнгө автобусны жолооч нарын халаас руу ордог. Одоо бүр ёс юм шиг зорчигч нь өөрөө жолоочийн кабин луу мөнгөө сарвайдаг болсон байна лээ. Бид ямар тэр хүний хувийн автобусаар үйлчлүүлж байгаа юу?

Автобусны жолооч сард хэдэн төгрөгийн цалин авдгийг би мэдэхгүй л дээ. Сая гаруй төгрөг гэж сонссон. Энэ бол Улаанбаатарчуудын хувьд дунджаас дээгүүр орох цалин. Багшийн цалин 500, эмчийн цалин 700 гэдгээс лав өндөр. Ажлын нөхцөл хүнд, хөнгөн, эсвэл хэдэн ээлжээр хэдэн цагаар ажилладаг вэ гэдэг нь тухайн байгууллагын асуудал. Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах ёстой. Хамгийн гол нь нийтийн тээвэр гэдэг бол үйлчилгээний байгууллага. Бид өдөр бүр дэлгүүрч хэсч, ресторанд хооллодоггүй ч гэсэн өдөр бүр нийтийн тээврээр зорчдог. Хүүхэд, үүхэдгүй зорчдог. Ямар ч үйлчилгээний байгууллагад үйлчилгээний соёл гэж нэг юм бий. Ядаж л түмэн амьтны нүдэн дээр ажил олгогчоосоо хулгай хийдэг, түүнийгээ түмний нүдэн дээр ид хав болгох нь яавч соёлтой үйлчилгээ биш гэдгийг нийтийн тээврийнхэнд хэлэх гэсэн юм. Соёлтой, соёлгүй гэдгээсээ илүү үйлчлүүлж байгаа хүмүүстээ үзүүлж байгаа үзэшгүй муухай үлгэрлэл. Хумсалсаар хумсалсаар хулгайч гэж үгтэй. Автобусны жолооч нарыг аттестатчилья, хотын дарга аа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.77)
    Багшийн дээдийн буудлаас оюутнууд маш олоноороо мөнгө өгөөд картгүй суудаг. Жолоочид мөнгө өгснөөр нийтийн тээврийг хөгжих боломжийг алдагдуулж байгаагаа ирээдүйн иргэд оюутнууд ойлгохгүй байгаа нь асар харамсалтай. Карт ашиглаж чадахгүй картаа тогтмол цэнэглэж чадахгүй байгаа хүн бол хувийн зохион байгуулалт муутай цаашдаа амуилтанд хүрч чадахгүй хүн гэсэн үг
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.106.126)
    bainga haragddag uzegdel bichleg hiij facebookd tavijbai.tiim joloochid bid mungu tuluhgui baij baritsaj bolno
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • иргэн (180.149.93.98)
    7004-4040 гэсэн утсаар залгаж уг жолоочийн гаргасан зөрчлийг автобусын дугаараар хэлж болно
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 10 цаг 38 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 11 цаг 43 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 11 цаг 50 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 12 цаг 36 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 12 цаг 39 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 12 цаг 58 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 13 цаг 3 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 13 цаг 56 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 14 цаг 54 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 14 цаг 58 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 15 цаг 3 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 15 цаг 8 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 16 цаг 32 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 16 цаг 33 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 16 цаг 34 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 16 цаг 35 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 16 цаг 38 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 18 цаг 11 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 18 цаг 24 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 18 цаг 56 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top