x

Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй

"Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо"

Чин үнэнийг өгүүлэхэд Улаанбаатарын утаа битгий арилаасай гэж хүсдэг, боддог хэсэг бүлэг хүмүүс байна. Тэдний дунд улстөрч, бизнесмен, энгийн иргэд ч бий. 

Үүнийг хувь хүний бухимдлаасаа шалтгаалаад ийн хэлж байгаа юм биш ээ. Яг бүр гарцаагүй үнэн энд оршиж буй болохоор тэр л дээ. Үүнийг нотлох ганцхан баримт жишээг дурдъя.

Өнгөрсөн 10 жилд Монгол Улс 1 их наяд 500 тэрбум төгрөгийг зөвхөн утаанд зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатарыг утаагүй болгох нэрийдлээр ийм их мөнгийг хэсэг бүлэг этгээдүүд өөрсдийнхөө амьжиргааны эх үүсвэр болгон хувьдаа завшиж иржээ гэсэн үг.

Энэ 10 гаруй жилийн хугацаанд засагласан Засгийн газрууд, улстөрчид, эрх баригч МАН-ын болон тэдний хамаарал бүхий нөхдийн халаас л түнтийснээс бус утаа огт арилсангүйгээр барахгүй шингэрсэн ч үгүй. Улам л өтгөрч, өвчлөл, авлигал, үхэл л нэмэгдсэн.

1 их наяд 500 тэрбум гэдэг тоо бол орчин үеийн шийдэл бүхий бүхэл бүтэн дагавар хот байгуулчих мөнгө. Бодоод үз дээ. 2023 онд Энэтхэг улс дэлхийд анх удаа сарны өмнөд хэсэгт Чандраяан-2 хөлгөө амжилттай буулгаж, ертөнц дахиныг шуугиулж, ёстой л ангайлгасан шүү дээ. Энэ агуу төслийн өртөг нь манай утаандаа зарцуулсан мөнгөнөөс 2 дахин бага байсан байна гээд... Даанч харамсалтай санагдахгүй байна гэж үү?

Гэтэл бид энэ их мөнгийг зүгээр л эрх баригчид, эх оронч нэр зүүсэн элдэв луйварчид, иргэний хөдөлгөөнийхөн (Жишээ нь Утааны эсрэг ээжүүдийн холбоо гэх мэт ТББ-ууд олон бий) зуух, яндан, утаагүй түлш гэх нэрээр энэ олон жил завшиж байхад огт дуугарсангүй. Утааны мөнгө дагасан авилгаас болж Монгол Улс дэлхийн улс орнуудын адагт бичигдэж байна. Ингэж ил тодоор, эрээ цээргүйгээр, ийм их хэмжээгээр ард иргэдийнхээ эрүүл мэнд, амьд явах эрхийг золиослон улс орноо тонон дээрэмдсээр ирсэн улсын жишээ Монголоос өөр алга.

Одоо, яг одоо ч энэ луйвар үргэлжилсээр...утаа угтаа улстөрчид, эрх баригчдын мөнгөний ‘’уурхай’’ болчихлоо шүү дээ! Утаатай тэмцэх нэрээр толгойд багтамгүй ийм их хэмжээний мөнгө “идэж уугаад“ буйлчихсан хүмүүст утааг арилгах бодол, сэтгэл тэгээд төрнө гэвэл ёстой гонжийн жоо шүү дээ. Улаанбаатар хотод утаагүй түлшний нэртэй утаа үйлдвэрлэдэг 3 үйлдвэр бий. Баруун бүсийн буюу Сонгинохайрхан дахь үйлдвэрийг нийслэлийн салхин дээр байгуулсан учраас хотыг утаа, тортгоор дарж байна гэсэн дүгнэлт гаргаад зүүн бүсийн Налайх дахь үйлдвэртэй гурван жилийн өмнө 80 шахам тэрбум төгрөгийн зардал гаргаж нүүлгэж нэгтгэсэн.

Үнэхээр ч агаарын бохирдлын хүлцэж болох хэмжээнээс хэдэн арав дахин давсан хортой агаараар нийслэлчүүд амьсгалж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан юм. Одоо ч тэр нөхцөл, байдал өөрчлөгдсөн юм алга. Манай эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудын улс орон, ард иргэдээ огтхон ч боддоггүй харалган, хуумгай, сэтгэлгүй бодлого, шийдвэрүүд үргэлжилсэн хэвээрээ.Баруун бүсийн үйлдвэр байгуулахдаа гаргасан алдаагаа зүүн бүсийн Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэр дээр дахиад давтаж байгааг нь гайхаад баршгүй. Яагаад ийм тэнэг шийдвэрийг эрх баригчид давтан гаргаад байна вэ? Зориудын л гэж ойлгогдож байна.

Эдүгээ Налайх дүүргийн баруун талд Туул голын ай савд багтдаг Хөлийн голын ундарга,цэвдэг дээр нөгөө хортой утаа, хөө тортог үйлдвэрлэдэг үйлдвэрээ байгуулчихлаа. Ачааллаа даахаа байсан нийслэлийг Налайх дүүрэг рүү тэлж байгаа. Мөдхөн 2-3-хан жилийн дараа Налайх дүүрэг нийслэлийн төвийн бүсэд багтдаг болно. Тэр үед одоо ч Налайхчуудыг амьсгалах аргагүй болтол утаад эхэлсэн үйлдвэрийг дахиад нүүлгэх шаардлагатай тулгарна гэдгээ ойлгож байгаа дарга нар ер нь байна уу?

Зүүн бүсийн энэхүү үйлдвэр хортой утаа, хөө тортогоос илүү өөр нэгэн аюулыг буй болгож байгаагард иргэд ойлгож ухаарч, сэхээрэх хэрэгтэй байна. Газар дээр нь очоод үз. Монгол Улс цэвэр усны нөөцөөр хангалттай биш, яг энэ байдлаараа 2030 он гэхэд бид ундны усны хомсдолд орно гэдгийг Мянганы сорилын сангаас хийсэн судалгаа аль эрт нотлосон байгаа шүү дээ. Гэтэл эрх баригчдын шийдвэрээр эко орчинд хамгийн хөнөөлтэй сайжруулсан түлшний үйлдвэрийг цэвэр усны яг ундарга дээр, Богд уулын мөнх цэвдэг дээр бетонон хөл зоож байгаад байшин барилгаа барьсан байгааг хараарай. Тэгээд зогсохгүй хаа хол Өмнөговиос тээвэрлэж ирсэн нүүрсээ газрын гүний цэвэр усаар угааж байна шүү дээ.

Энэ бол зөвхөн Монголд л байж болдог тэнэглэл. Сайжруулсан түлшний үйлдвэрээ биш юм аа гэхэд нүүрс угаах үйлдвэрийг Өмнөговьд Эрдэнэс Тавантолгойд байгуулж болдоггүй [ДШ1]хэрэг үү? Говьд усгүй гэсэн тайлбар хийдэг юм билээ. Тэгвэл говь руу ус татаач. 20 шахам жил хий хоосон ярьсаар байгаа ‘’Хэрлэн говь’’ төслөө эхлүүлээч, хөв цөөрөм байгуулаач.Ямар ч үр дүнгүй өөрсдөө завшсан 1 их наяд 500 тэрбум төгрөгийн 3/1-ээр нь л энэ төслийг аль эрт хэрэгжүүлчих байлаа шүү дээ. Анх зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрийг Багануурын уурхайг түшиглэн байгуулах зөвлөмж, саналыг мэргэжлийн байгууллагаас оруулсан ч шийдвэр гаргагч эрхмүүд, нэр бүхий улстөрчдийн лоббигоор Налайхад байгуулчихсан юм билээ.

Одоо тэгээд коксын үйлдвэр нэмээд байгуулчихлаа. Эрх баригчдад үнэхээр улс орны ирээдүй, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эсэх түй ч хамаагүй байдгийг энэхүү шийдвэрүүд нотолж байна. Уг нь долоо хэмжиж нэг огтлох зарчмаар ялангуяа төр,засгийн аливаа шийдвэр гарч, бодлого боловсруулагдсан байх ёстой. Гэтэл манай мулгуу, боловсролгүй эрх баригчид ямагт ард түмнээ хохироосон, татвар төлөгчдийн мөнгийг ямар ч үр дүнгүй хэдэн их наядаар нь үрсэн, салхинд хийсгэсэн шийдвэрүүдийг гаргадаг нь туйлын харамсалтай.

Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэр хоногт 70-80 шоо метр гүний цэвэр ус ашигладаг гэж байна. Цаашдаа энэ хэмжээ улам л нэмэгдэнэ. Хоногт 240 шоо метр цэвэр усаар нүүрсээ угаадаг болно гэж байна. Энэ бол монгол хүн бүрийн хэзээ ч хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрч үл болох тэнэгийн тэнэг бодлого гэдгийг бид сайн ойлгох учиртай. Эцэст нь өгүүлэхэд хэдийгээр цаг хугацааны хувьд дэндүү оройтож байгаа ч Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг үтэр түргэн нүүлгэх хэрэгтэй.

Ийм шийдвэрийг эрх баригчид даруй гаргаж, алдаа, нүглээ ядаж нимгэлэх буй за. Та бүхний гаргаж байгаа бараг бүхий л бодлого, шийдвэрүүд ард иргэдийнхээ эсрэг, улс орныхоо эсрэг, байгаль орчны эсрэг байдаг боллоо. Товчхондоо үүнийг чинь ГЭМТ ХЭРЭГ гэдэг юм!

Ш.Даваадорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ 17 цаг 56 мин "Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина 17 цаг 57 мин Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа 17 цаг 58 мин Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна 17 цаг 59 мин “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-нд болно 18 цаг 0 мин 858 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгажээ 18 цаг 2 мин Монголын сурагч шатарчид дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ 18 цаг 3 мин Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав 18 цаг 7 мин Гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ 18 цаг 8 мин Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ 18 цаг 10 мин Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа 21 цаг 41 мин ХЭҮК-аас УИХ-ын даргад 24 дэх илтгэлээ өргөн барилаа 21 цаг 42 мин Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 21 цаг 43 мин Ази тивийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа болно 21 цаг 44 мин Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо 21 цаг 44 мин МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн орчныг чангатгахыг дэмжлээ 21 цаг 45 мин Төгрөгийн карт Хонгконгт ашиглах боломжтой боллоо 21 цаг 46 мин BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална 23 цаг 20 мин Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй 23 цаг 22 мин Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 23 цаг 35 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top