x

У.Хүрэлсүх тэнгээ туйлах уу, тэврэлдээд үлдэх үү?

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа эхэллээ. МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа санасандаа хүрч, Засгийн газрыг огцруулах шаардлагаа 27 гишүүний гарын үсэгтэйгээр УИХ-ын даргад өргөн барив. Сонирхолтой нь тэдний дунд М.Ундармаа, Б.Саранчимэг гэх мэт “зээлийн асуудалтай” зарим гишүүдийн нэр ч тууж явна. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ тэдэнтэй нэгджээ. Тэр У.Хүрэлсүхийн танхимд жил шахам хугацаанд хамтарч ажилласан.

Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Огцруулж болно. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүд намайг намын дарга байхад сонгуульд дахин нэр дэвшихгүй шүү” гэдэг хатуухан анхааруулгыг бүлгийнхээ гишүүдэд өгсөн сурагтай. Ямар ч тохиолдолд "тохиролцоо хийхгүй" гэсэн гэнэ. Тэгэхээр энэ асуудлыг дахин нэг удаа эргэж харах шаардлага гарын үсэг зурсан гишүүдэд үүсч магадгүй. Гэхдээ нэгэнт Ерөнхий сайдаас нь буулгачихвал намыг нь авах юу юм бэ л биз дээ.

У.Хүрэлсүхийн хувьд өчигдөр ЖДҮ-ийн зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг дөрвөн хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ихэнх нь өмнөх засгийн үед томилогдсон албан тушаалтнууд.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хоёр хоногийн өмнө албан айлчлалаар ОХУ-ыг зорьсон бөгөөд ирмэгцээ өргөдлөө өгөх гэнэ. Ингэснээр ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон Засгийн газрын албан тушаалтнуудын асуудал шувтарч байгаа юм. Харин УИХ-аас томилогддог албан тушаалтнуудаас Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ганцаараа ажлаа өгөөд байгаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Би хаанаас ч зээл аваагүй” гэж мэдэгдсэн боловч одоогоор албан ёсны нотолгоо үзүүлээгүй л байна. Дээр нь ЖДҮ-ийн зээл авсан УИХ-ын нэр бүхий 13 гишүүний асуудал ч хараахан шийдэгдээгүй байна. (Хуулийн байгууллагаар явлаа гэхэд багадаа хоёр жил болно, УИХ-ын сонгуультай золгож дуусна) Тиймээс МАН-ын бүлгийн 27 гишүүн ирэх өдрүүдэд яг юунд үндэслэж засгаа ноцох нь жаахан бүрхэг болчихлоо.

Хэдийгээр огцруулах үндэслэлд 2019 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсанд Ерөнхий сайд буруутай гэх боловч энэ төсвийг баталсан хүмүүс нь өөрсдөө. Мөн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн, нэгдсэн чуулганаар эцэслэн шийдээгүй байж төсвийн асуудлаар огцруулна гэдэг бас л зохимжгүй. Гэх мэтчилэн ойлгомжгүй зүйл олон байгаа ч хүний олноор огцруулна гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэх найдвар тун бага байна. Гарын үсэг зурсан 27 гишүүн дээр АН-ын найм, МАХН-ын нэг гишүүнийг нэмэхэд Засгийн газар шууд огцорно. Энэ нь гэхдээ АН-ын бүлгээс илүү хамааралтай.

Одоогийн байдлаар АН-ын дарга С.Эрдэнэ, намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар “Огруулна, огцруулахгүй”  гэсэн хоёр өөр байр суурь илэрхийлээд байгаа. Эдийн засгийн хямралт байдал, иргэдийн амьжиргааны доройтлыг урдаа бариад огцрууллаа гэхэд дараачийн Засгийн газар нь одоогийнхоосоо дээр байна гэдэг амлалтыг хэн ч өгч чадахгүй байна. Ядаж л одоогийнхоосоо илүү өр тавьсан, УИХ-ын барьцаанд улам лав орсон Засгийн газар байгуулагдах болно.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд нэг бол туйлсан шиг туйлаад Засгийн газраа унагах, эсвэл тэврэлдээд үлдэх (тэгсэн ч ирэх сонгуулийг хүртэл тэснэ гэдэг хэцүү) гэсэн хоёр л зам үлдэж байна. Ядаж л өнгөрсөн жил гаруйн хугацаанд ярьж амжаагүй сахилга, хариуцлагын асуудлаа урдаа бариад, чирэх нэгийгээ чирээд унавал дараачийн хүмүүст хэрэгтэй юм даа. Наад зах нь зээл завшсан гишүүдийг хаацайлаад хуулийн байгууллагад ч өгөхгүй, бүрэн эрхийг нь ч тавихгүй, УИХ-ын бүтцийн байгууллагуудаа ч ажиллуулахгүй байгаа УИХ-ын даргатайгаа нэгийгээ үзээд "үхэх" хэрэгтэй шүү дээ.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.131.250.130)
    Ард түмэн дэмжсэн юм бхгүй ш дээ. Харанхуй масс л буруу зөвийг мэдэхгүй давалгаалж бна. Тэгээд ч МАН.аас шинэчлэлт хүлээдэг хувиа хичээсэн масс бгаа цагт Хүрэлсүх мэт нь амьд бсаар бна. Тэр хооронд бүр мухардал руу л явна
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    ХҮРЭЛСҮХ ҮЛДСЭН Ч НЭМЭРГҮЙ БОЛСОН. ӨӨРИЙНХ НЬ ГИШҮҮДИЙН ТАЛ НЬ ДЭМЖИХГҮЙ БНА ГЭДЭГ ЦААШДАА ҮХДЭЛ БОЛНО Л ГЭСЭН ҮГ. ЭРТХЭН ОГЦРООД ДАРААЧАА БОДОХ НЬ УЛС ОРОНД ТУСТАЙ.
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Zochin (172.104.40.150)
    Ardchilsan namiin ner tsever Amarjargal,Temuujin, geh met said bolgochikhmoor humuusiig avaad zasagaa burduuleed l bolno.Erdene uaj hudulukhuus l shaltgaalna biz dee.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.34.58)
    Одоо засаг төрөө яаж төвхнүүлэхээ иргэд бүү хэл Их хурлын гишүүд нь учираа олохгүй байдалд хүрээд байнаа.Уг нь аль 2000 онд МАН ард түмнээ ядуурлаас,төрөө хямарлаас гаргана гэж сайхан амлалт өдөр бүр өгч 72 суудал авсан,2016 онд улсаа өрнөөс улсуудаа муу болгоноос салгана гээ биздээ.Гэтэл эд нар өөсдийгөө жинхэнэ хэн болохоо бүрэн харууллаа. Одоо ЗГ аа яахав Их хурлаа яахав?Хоёуланг,яахав гэдэг дээр очоод байналдаа.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 10 цаг 49 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 11 цаг 54 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 12 цаг 1 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 12 цаг 48 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 12 цаг 50 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 13 цаг 9 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 13 цаг 14 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 14 цаг 7 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 15 цаг 5 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 15 цаг 9 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 15 цаг 14 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 15 цаг 19 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 16 цаг 43 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 16 цаг 44 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 16 цаг 45 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 16 цаг 46 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 16 цаг 49 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 18 цаг 22 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 18 цаг 36 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 19 цаг 7 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top