x

BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шууд дамжуулна

Flash, Мөнхийн реп, Noname, Татар, Дөрвөн зүг хамтлагууд ирэх долоо хоногийн баасан, бямба гаригт "Big show" тоглолтыг зохион байгуулахаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. 

Тоглолтын маркетингийн захирал Я.Учрал:

-"Есдүгээр сарын 20, 21-нд өвөрмөц хоёр шоу болох гэж байна. Таван хамтлагийн бүрэлдэхүүнтэй шоу нь энэ сарын 20-нд болно. Гэвч бүрэлдэхүүний хувьд өөрчлөлт орсон. 4zug хамтлагийн хувьд тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ концертын хэмжээнд гараагүй удсан. Энэ хамтлагийг хүлээж буй сонсогч нар нь байгаа байх. Мөн Татар хамтлаг манай шоуны бүрэлдэхүүнд нэмэгдсэн.

Бидний хийх тоглолт Outlaw хамтлагтай давхацсан, нэгнийгээ өдөөн хатгаж байна гэх зүйл олон нийтийн цахим сүлжээнд тархсан. Гэхдээ үгүй. Хамтлаг дуучид маань хоорондоо эвтэй байгаа. Жилийн өмнөөс тоглолтоо хийхээр товоо гаргаж, төлөвлөчихсөн зүйл гэдгийг хэлье. Тоглолтод зочин хамтлагууд ирнэ. Тасалбарыг shoppy.mn, ticket.mn дээр зарж байгаа.

Харин есдүгээр сарын 21-нд амьд хөгжмийн "Big show 2" тоглолт болно. Энэ тоглолтод A sound тэргүүтэй хамтлагууд оролцоно. Хоёр өдрийн шоу учраас тайз өөрчлөгдөнө. Цаашдаа "Big show" тоглолтыг жил бүр зохион байгуулахаар болсон. 

Хамтлагууд байгуулагдаад 20 гаруй жил болсон хэдий ч насны хувьд хөгшрөөгүй. Тиймээс шинэ уран бүтээлээ цацахаар бэлдэж байна. Тоглолтод ирэх боломжгүй, хөдөө орон нутаг, гадаадад буй хүмүүст зориулж шууд дамжуулалт хийнэ. Бидний тоглолт хийж буй зорилго бол дурсамж юм. Хайрладаг сонсогчдодоо зориулан энэхүү тоглолтыг хийж байна. Ямар нэгэн буруу санаа өвөртөлсөн зүйл байхгүй" гэв. 

Flash хамтлагийн ахлагч Э.Нандин-Эрдэнэ: 

-"Манай хамтлагийн зүгээс "Big show" тоглолтод оролцож, өөрсдийн хит дуугаар есдүгээр сарын 20-нд сонсогчидтойгоо уулзах гэж буйдаа баяртай байгаа.

Outlaw хамтлагийн тоглолтын тов гараагүй байсан. Гэтэл өнгөрсөн тоглолтын үеэр энэ сарын 20-нд тоглолтоо зохион байгуулна гэж шууд зарласан. Өөр компанитай гэрээ хийчихсэн учраас тоглолтод нь оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Манайх маргааш Солонгос улс руу Outlaw хамтлагтай явж, тоглолт зохион байгуулах гэж байна. Хамтлагууд өмнөх тоглолтоос маш их эрч хүч авсан учраас уран бүтээлээ хийж эхэлсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ 17 цаг 40 мин "Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина 17 цаг 41 мин Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа 17 цаг 42 мин Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна 17 цаг 43 мин “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-нд болно 17 цаг 44 мин 858 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгажээ 17 цаг 46 мин Монголын сурагч шатарчид дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ 17 цаг 47 мин Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав 17 цаг 51 мин Гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ 17 цаг 52 мин Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ 17 цаг 54 мин Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа 21 цаг 24 мин ХЭҮК-аас УИХ-ын даргад 24 дэх илтгэлээ өргөн барилаа 21 цаг 26 мин Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 21 цаг 27 мин Ази тивийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа болно 21 цаг 27 мин Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо 21 цаг 28 мин МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн орчныг чангатгахыг дэмжлээ 21 цаг 29 мин Төгрөгийн карт Хонгконгт ашиглах боломжтой боллоо 21 цаг 30 мин BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална 23 цаг 4 мин Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй 23 цаг 6 мин Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 23 цаг 18 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top