x

Плисецкаягийн цэцгэнд умбасан хунгийн дэвэлт

Хуучин социалист гэгдэж байсан орны алдартны хөшөөг капиталист оронд ч босгох эрхгүй шахам үе саяхан хүртэл байсан юм. Дэлхийг хувьсгасан В.И.Лениний цорын ганц хөшөө Финляндын вокзал дээр сүндэрлэн байсныг эс тооцвол үнэхээр тийм байжээ.

Гэвч урлаг, соёлд зах хязгаар байхгүйн учир Оросын алдарт бүжигчний хөшөөг хүндэтгэн босгоход ямар ч эрхтэн дархтан хорьж цагдаж зүрхлээгүй гэдэг.

Энэ бол Орос, Зөвлөлтийн нэрт бүжигчин, бүжиг дэглээч, сурган хүмүүжүүлэгч Майя Михаиловна Плисецкаягийн хөшөө юм. Тэрээр 1925 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Москва хотноо Зөвлөлт төрийн зүтгэлтэн Михаил Эммануилович Плисецкий, жүжигчин Рахила Михаиловна Мессерер нарын гэр бүлд төржээ.

Түүний эцэг, эх албаны дипломат томилолтоор Германд нэлээд хэдэн жил ажилласан нь хожим Сталины хэлмэгдлийн шуурганд өртөх “таатай нөхцөл” бүрджээ. /1966 онд цагаадсан байдаг/

Бяцхан Майяг нагац эгч Суламифь Мессерер нь үрчилж авсан ба өөрийнхөө  мэргэжлийг эзэмшүүлэхээр чармайн зорьсон нь талаар болсонгүй. Нагац ах Асаф Михаилович, Мессерер нь бас ЗХУ-ын ардын жүжигчин, бүжигчин байв.

Майя Плисецкая 1943 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг дүүргэн шууд Их театрын бүжигчин болсноор уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Мөн тэрээр 1958 онд хөгжмийн зохиолч Родион Щедринтэй гэрлэсэн байна. Майя Плисецкая тайзан дээр ”Хун цэнгийн дэвэлтээр” зоргоор дүүлдэг шигээ Орос, Герман, Литва, Испанийн иргэншлийг бас ганцаараа эзэмшиж чадсан Орос-Зөвлөлтийн энхийн элч” ажээ. Тэрээр өнөөдөр дэлхийн сонгодог бүжгийн урлагийн ноён оргилд хүрч чадсан тоотой хэдэн алдартны нэг билээ.

“...Надад тайзан дээр ч, амьдрал дээр ч хэлэх үг байгаа юм шүү” Майя Плисецкая  
 
Майя Плисецкая “Хунт нуур”-ын Одетта Одиллия, “Нойрсон буй гоо бүсгүй”-н Аврора, Глазуновын “Раймонда”, Меликовын “Дурлалын домог” Мэхмэнэ-Бану, Родион Щедриний “Кармен-сюита”-гийн Кармены дүрийг Их театрын тайз болон тив, дэлхийн олон театрт амилуулжээ.

1961 онд домогт Галина Уланова тайзаа орхисноор Майя Плисецкая дэлхийд алдартай Москвагийн Их театрын үе, үеийн бүжгийн урлагийн үнэмлэхүй хатан хаан нь болсон юм. Уран чадварлаг хөдөлгөөнөөрөө гайхагдсан зөвхөн түүнд зориулж Кубын нэрт балетмейстер Альберто Алонсо алдарт “Кармен-сюита”-гаа бичсэн гэдэг. Хөгжмийн зохиолч Родион Щедрин бол алдарт бүжигчний  амьдралын түшигт хань төдийгүй уран бүтээлийн хамгийн дотно хамтрагч билээ. Түүний зохиосон “Анна Каренина” /Рыженкогийн хамт/, ”Цахлай”, ”Нохойтой хатагтай” бүжгэн жүжгүүдэд Плисецкая балетмейстераар ажиллахын зэрэгцээ тэргүүн бүлгийн анхлан тоглогчоор бүжиглэн өөрөө тайзыг чимж байлаа.

1980-аад оноос Плисецкая, Щедрин нар гадаадад ажиллаж амьдрах болсон билээ. Ромын дуурь бүжгийн театр, Испанийн үндэсний балетийн театрт уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад 65 насандаа алтан тайзнаасаа буусан юм. Плисецкая нэгэнтээ “Намайг тайзан дээр гялалзаж байхад Щедринийг хүмүүс анзаарах завгүй байсан юм. Одоо би түүний гайхамшигт хөгжмөөр цээж дүүрэн амьсгалж байна. Юм гэдэг ээлжтэй” гэж наргиж суусан гэдэг.

Майя Плисецкая 1994 оноос хойш Санкт-Петербург хотноо жил бүр зохиогдох болсон өөрийн нэрэмжит ”Майя“ олон улсын балетийн уралдааны тэргүүнээр ажилласаар иржээ.

Анир чимээгүй танхимд Майя Плисецкаягийн хунгийн тоглолт намуухан жаргахад хуран цугласан олны нижигнэсэн алга ташилт нүргэлэн цуурайтаж, талархлын баглаа цэцгүүд тайз дүүрэн алаглаад гагцхүү цэцгэн далайд умбах хунгийн дэвэлт цайран харагддагсан. Эрин үеийн алдарт бүжигчин Майя 2015 оны тавдугаар сарын 2-ны өдөр хорвоогийн тайзнаас үүрд оджээ.

Нийтэлсэн: Шог зураач Л.Мөнхбат

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ 17 цаг 36 мин "Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина 17 цаг 37 мин Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа 17 цаг 38 мин Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна 17 цаг 38 мин “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-нд болно 17 цаг 40 мин 858 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгажээ 17 цаг 41 мин Монголын сурагч шатарчид дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ 17 цаг 43 мин Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав 17 цаг 46 мин Гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ 17 цаг 48 мин Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ 17 цаг 50 мин Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа 21 цаг 20 мин ХЭҮК-аас УИХ-ын даргад 24 дэх илтгэлээ өргөн барилаа 21 цаг 21 мин Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 21 цаг 22 мин Ази тивийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа болно 21 цаг 23 мин Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо 21 цаг 24 мин МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн орчныг чангатгахыг дэмжлээ 21 цаг 25 мин Төгрөгийн карт Хонгконгт ашиглах боломжтой боллоо 21 цаг 25 мин BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална 23 цаг 0 мин Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй 23 цаг 1 мин Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 23 цаг 14 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top