x

Каннын кино наадмын дээд шагналыг "Анора" кино хүртлээ

Америкийн найруулагч Шон Бэйкерийн бүтээл "Анора" кино Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал мод" шагналыг хүртлээ. Кинонд Оросын олигархын хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсон Бруклин хотын бүжигчин бүсгүйн тухай өгүүлдэг аж. 

Энэ жилийн шагналтнуудыг тодруулсан шүүгчдийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн жил дэлхий даяар хит болсон "Барби" киноны найруулагч Грета Гервиг ахалж, Испанийн найруулагч Хуан Байона, Америкийн жүжигчин Лили Гладстон нар бүрэлдэхүүнд багтав. "Гран-При" буюу хоёр дахь нэр хүндтэй шагналыг Энэтхэгийн кино найруулагч Паял Кападиагийн “All We Imagine As Light” кино хүртжээ.

Мөн Португалын найруулагч Мигел Гомес “Grand Tour” киногоороо "Шилдэг найруулагч", Америкийн жүжигчин Жесси Племонс “Kinds of Kindness” киногоор "Шилдэг эрэгтэй жүжигчин", харин “Emilia Perez” киноны эмэгтэй жүжигчид болох Адриана Паз, Зои Салдана, Карла Софиа Гаскон, Селена Гомез нар хамтдаа "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагналыг гардав.

Шүүгчид Ираны нийгмийг шүүмжилсэн кино бүтээснийхээ улмаас Иранд найман жилийн хорих ял сонссон Ираны найруулагч Мохаммад Расулофын “The Seed of the Sacred Fig” кинонд тусгай шагнал хүртээсэн байна. 

Дээд шагнал хүртсэн "Анора" киног дэлгэцнээ гаргах эрхийг Америкийн "Неон" кино компани өнгөрсөн жил авсан бөгөөд энэ оны сүүлчээр кинотеатруудаар гарах төлөвлөгөөтэй байна.

Сонирхуулахад, өмнөх жил Каннын наадмаас шагнал хүртсэн бүтээлүүд Оскарын наадмын 26 номинацид нэр дэвшиж, гурван шагнал хүртсэн байна. Гэсэн хэдий ч "Алтан дал мод" болон Оскарын "Шилдэг кино" шагналыг хоёрхон кино хүртсэн байдаг нь 1955 оны "Marty", 2019 оны Солонгосын "Шимэгч" кинонууд юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ 17 цаг 47 мин "Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина 17 цаг 48 мин Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа 17 цаг 49 мин Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна 17 цаг 50 мин “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-нд болно 17 цаг 51 мин 858 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгажээ 17 цаг 53 мин Монголын сурагч шатарчид дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ 17 цаг 54 мин Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав 17 цаг 58 мин Гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ 17 цаг 59 мин Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ 18 цаг 1 мин Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа 21 цаг 32 мин ХЭҮК-аас УИХ-ын даргад 24 дэх илтгэлээ өргөн барилаа 21 цаг 33 мин Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 21 цаг 34 мин Ази тивийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа болно 21 цаг 35 мин Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо 21 цаг 35 мин МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн орчныг чангатгахыг дэмжлээ 21 цаг 36 мин Төгрөгийн карт Хонгконгт ашиглах боломжтой боллоо 21 цаг 37 мин BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална 23 цаг 11 мин Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй 23 цаг 13 мин Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 23 цаг 26 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top