x

П.Цэнгүүн: Би яагаад 61 тэрбумаас татгалзав?

Саяхнаас бензин, мах, гурилын үнийг төр тогтворжуулах хөтөлбөрөөр барьж эхлэсний нэг нь гурилын үйлдвэрүүдтэй санамж бичиг зурж төв банкнаас хөнгөлттэй зээл болох 61 тэрбум төгрөг тарааж байгаа явдал юм. Манай компани энэхүү санамж бичигт нь нэгдээгүй бөгөөд тэрхүү давуу эрхтэй бага хүүтэй зээлийг авахаас татгалзсан ганц гурилын үйлдвэр. Бид бусад хувийн компаниудаас давуу эрх эдэлж төрийн аливаа татаас, урамшуулал, хөнгөлттэй зээл гэх татвар төлөгчдийн хөрөнгөөс халааслах ёс зүйгүй үйлдэлийн эсрэг байдаг зарчмаа дээдэлсний улмаас үүнд оролцоогүй  болно. Бид барааны үнийг хэн нэгэн нь тогтоож заах бус, чөлөөт зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийнхээ дагуу байхыг хүсдэг. Бидний зорилго бол лоббистуудын тусламжаар төрийн халамж хүртэж давуу эрх эдлэх бус, бусад хувийн хэвшлийнхний адил ижил нөхцөлтэй зах зээлд шудрага өрсөлдөж, өөрийнхөө өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд оршдог юм. Тиймээс л бид уг арга хэмжээнд оролцоогүй.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээр хувийн хэвшлийнхний нийлүүлж буй аливаа бараа үйлчилгээний үнийг төр засгаас тогтворжуулж барих, үнийг нь бууруулах, хянах гэдэг хэллэг моод болж хэвшиж байх шиг байна. Ард түмэн гэх хэрэглэгчид нь үүнд хошууран их дуртай байх нь ч аргагүй. Энэ байдал нь цаашлаад аажим аажмаар хүний хэрэглээний өдөр тутмын бүхий л барааны үнийг төр нь мэддэг, шийддэг, хянадаг, зохицуулдаг болоод ирвэл бидний нийгэм маань хаашаа яваад юунд хүрч болзошгүйг анхаарч үзэх нь зүйтэй болов уу.

Аль нэг барааны үнийг төр мэдэж тогтооно гэдэг бол тухайн барааны үйлдвэрлэл, түүний түүхий эдийн нөөц, хөдөлмөрийн хөлс, тээвэр гээд бүх өртөг зардлыг тооцоолохоос гадна зах зээлийн бусад шаардлагатай мэдээллүүдийг мэдэж боловсруулж байж нарийн төлөвлөж хийдэг ажил. Хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдэж буй өнөө үед бүх барааны үнийг тооцоолж гаргана гэдэг нь асар том төвлөрсөн төлөвлөгөө зохиож гаргах ажил болж хувирна. Хилери Беллокын “Материаллаг баялгийн үйлдвэрлэлд хяналт тавина гэдэг бол хүний амьдралд хяналт тавина гэсэн үг.” гэж хэлснийг санавал засаг төр бидний амьдралыг хянах болж таарч байна. Барааны үнийг хянах гэж буй эдгээр алхамууд нь зах зээлийг зохицуулах үүднээс улс орны эдийн засгийг төвлөрсөн удирдлагад оруулж байна гэж таньд бодогдохгүй байна гэж үү.Төлөвлөлт нь цааш нь юунд хүргэдэг талаар Нобелын шагналт агуу эдийн засагч Фридрих А. Хаекийн “Боолчлогдох зам” номондоо “Бид дарангуйлал эрх чөлөөг устгахад хүргэдгийг нотлох гээгүй, төлөвлөлт нь дарангуйлалд хүргэдгийг нотлох гэсэн юм. Учир нь дарангуйлал бол хүчирхийлэх, албан журмаар үзэл сурталжуулах маш сайн хэрэгсэл байдаг бөгөөд өргөн цар хүрээтэй төлөвлөлт нэвтрүүлж байгаа газар  дарангуйлал зайлшгүй үүсдэг юм. Ардчилал нь эрх чөлөөг хязгаарлахад саад хийж, тийнхүү төлөвлөгөөт эдийн засгийн хөгжлийн замд бул чулуу болдогийн улмаас ардчилал ба төлөвлөлтийн хооронд зөрчил зөрөлдөөн үүсдэг байна.” гэж дурдсан байдаг. Үнэхээр бид ардчилал тогтсоноос хойш 23 жилийн дараа дахин социализм руугаа буцахыг хүссэн гэж үү.

Чөлөөт зах зээл нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өрсөлдөөнийг эрхэмлэн дээдэлдэгээрээ ялгаатай. Үнэ чөлөөтэй байж үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөж илүү чанартай сайныг нийлүүлэх эрмэлзлэлтэй байдаг. Гэтэл бид бүгд нэг төрлийн барааг ижил үнээр хэрэглэгчиддээ нийлүүлэх гэж байгаа явдал нь харин ч хуулиараа хориотой, хуйвалдааны буюу картелын шинжтэй, худалдан авагчдад өөр сонголт хийх боломж үлдээхгүй шүү дээ.

Нөгөөтэйгүүр төр нь хувь хүний зах зээлд нийлүүлж буй барааны үнийг төчнөөн байна гэж хөдлөнгөөс оролцох явдал нь Үндсэн хуулийг зөрчиж хувийн өмчид халдаж байгаа явдал биш гэж үү. Энэ талаар бас нэг Австрийн агуу эдийн засагч Людвиг фон Мизесийн “Либерализм” номонд “Засгийн газар, эзэн ван, бүгд найрамдах улсын удирдагчид гэхчилэн улс төрийн эрх барьж буй хэн бүхэн хувийн өмчийг нүд үзүүрлэдэг. Засгийн эрх барьж буй хэн ч гэсэн өөрийн үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт тавихыг үл хүлцэх, ноёрхлынхоо хүрээг аль болохуйц өргөжүүлэх эрмэлзлэлтэй байдаг. Ямар нэг зүйлд өөрийнхөө жамаар явах бололцоо огт үлдээлгүй, хэнийг ч хөндлөнгөөс оролцуулалгүй юм бүхнийг удирдан захирч байх юмсан гэдэг бол захиран засаглаж буй аливаа хүний сэтгэлдээ тээж явдаг нууц зорилго юм. Энэ хүсэлд нь хувийн өмч тээг болдоггүй байсан ч болоосой! Хувийн өмч төрөөс чөлөөтэй байх хүрээг хүнд бий болгож өгдөг. Хувийн өмч эрх баригчдын хүсэл зоригоо биелүүлэхэд хязгаар тавьдаг. Хувийн өмч бусад хүчинтэй мөр зэрэгцэн ажиллаж, улс төрийн эрх баригчдын өөдөөс сөрөн зогсох бололцоо олгодог. Ийнхүү төрийн зүгээс хүч түрэн оролцохоос ангид бүхий л үйл ажиллагааны үндэс нь хувийн өмч болдог байна. Хувийн өмч бол эрх чөлөөний үр соёолдог, хүний бие даасан байдал, эцсийн бүлэгт оюун билгийн болон эд материалын бүхий л хөгжил дэвшлийн хөрс юм. Ийм утгаар хувийн өмчийг хүний хөгжлийн суурь нөхцөл хэмээн нэрлэнэ.” гэснийг сануулахад илүүдэхгүй. 

П.Цэнгүүн

“Алтан тариа” компанийн захирал

2012.12.19

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 11 цаг 21 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 12 цаг 26 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 12 цаг 33 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 13 цаг 20 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 13 цаг 22 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 13 цаг 41 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 13 цаг 46 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 14 цаг 39 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 15 цаг 37 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 15 цаг 41 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 15 цаг 46 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 15 цаг 51 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 17 цаг 15 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 17 цаг 16 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 17 цаг 17 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 17 цаг 18 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 17 цаг 21 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 18 цаг 54 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 19 цаг 8 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 19 цаг 39 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top