Японы зураач Яёи Кусамагийн бүтээлүүд өнгөрсөн онд дэлхийн томоохон дуудлага худалдаануудад нийт 81 сая орчим ам.доллараар зарагдаж, XXI зууны хамгийн их борлуулалттай бүтээлүүд туурвисан уран бүтээлч болсныг Бермудын арлуудад төвтэй “Hiscox HSX” даатгалын компанийн тайланд дурджээ.
Кусамагийн бүтээлүүдийн борлуулалт өссөнөөр өмнөх онд хамгийн их борлуулалттай зураач Дэвид Хокни хоёрдугаарт бичигджээ. “Hiscox”-ийн мэдээлснээр, өнгөрсөн онд Хокнигийн бүтээлүүдийн борлуулалтын мөнгөн дүн 50.3 сая ам.доллар болсон байна.
31.7 сая ам.долларын борлуулалтаар дөрөвдүгээрт жагссан Сесили Браун эхний тавд багтсан бол Йошитомо Нара 36 сая ам.долларын борлуулалтаар гуравдугаарт, Жорж Кондо 29.5 сая ам.долларын борлуулалтаар тавдугаарт бичигджээ.
Японы зураач, зохиолч, яруу найрагч, үйлдлийн урлаг буюу перформанс арт, инсталляцийн мастер Яёй Кусамагийн бүтээлүүдэд феминизм, минимализм, сюрреализм, поп урлаг, хийсвэр экспрессионизмын өвөрмөц онцлог шинжүүд агуулагдсан байдаг.