"Байгал орчин бол сүм хийд биш харин урлан юм...!" энэ санаагаа өөрөө байгалиас суралцдаг Тео Янсен бүтээлдээ хэрэгжүүлж иржээ.
"Тэд намайг өөрийгөө бүтээхийг зөвшөөрсөн юм" гэж голланд зураач хэмээн Strandbeesten буюу Наранд шарлагийн эргийн араатнууд гэх төслийнхөө тухай бичжээ.
Бүх зүйлийг de Volkskrant гэсэн сонины тоймч далайн төвшний нэмэгдлийн аюулыг бичихдээ элсэн эргийг сийрүүлэх өөрөө явдаг механик амьтдыг хийж элсийг суллаад, элс нь салхинд хийсэн эргийн манхнуудыг өндөрлөнө гэсэн санаа эхлүүлжээ.
Тэр санаа нь ч Янсеныг татаж тэр хоёр зохиомжийн хөрөнгийг гаргав. Өнөөдөр энэ төсөл гуч гаруй жилийн турш хэрэгжин явагдаж байна.

Поливинилхлорид
3,2×5×2 метр орчим
2012
Янсен жил бүр "шинэ амьтдыг" бүтээж эрэгт тавьдаг тэр өөрийн бүтээлийн хөгжлийн сонгон шалгаруулалтай зүйрлэдэг.
AnimarisAdulari гэсэн 2012 оны зохиомж нь английн animal - амьтан, латины mare - тэнгис мөн adulare - сүүлээ шарвуулан эрхлэх гэсэн утгатай үгнүүдээс бүрэлджээ.
Эргийн тэр амьтад нь нохойн сүргийг санагдуулдаг гэж зураач ярьжээ. Эдгээр зохиомжууд нь 2006 онд эхэлсэн Cerebrum (Тархи) цувралын үргэлжлэл бөгөөд насос, клапнуудын тусламжтайгаар орчны нөлөөг мэдрэн байрлалаа өөрчилж байдаг.
Animaris Adulari нь "хөлс" гаргах анхны төрөл бөгөөд нэг үгээр хоолойд хурсан элсийг усаар урсгах чадвартай гэнэ. Янсен өөрсдийн амьтдыг өөрийгөө гарган үржүүлж чадна гэв. Хүмүүс тэдний эдгээрийн жижигрүүлсэн хувийг захиалдаг ба тэднийг 3D-принтер дээр хэвлэдэг гэж хэлж буй нь тэр.
Материал. Хэрэв амьд эсийн барилгын үндсэн материал нь уураг юм бол миний амьтдын уураг нь пластик хоолойнууд. Цахилгаан дамжуулалтын утасны гол хамгаалалт тийм хоолойнуудыг Голландын барилгын материалын дэлгүүрүүдэд зардаг.
Хөлнүүд. Янсен “хөлөө” 11 хэсгээс бүрэлдүүлэн бүтээхийг хамгийн тохиромжтой гэж үзнэ. Алхдаг үеийн миханизм нь компьютерийн тусгай программаар шулуурч хөдөлдөлгөнө. Ийм үйлдлийг оросын математикч Пафнутий Чебышёв босоогоор алхдаг машин бүтээхдээ бий болгожээ.
Далавч. Дарвуул нь салхины хүчийг ашиглан зохиомжийг хөдөлгөөнд оруулдаг.
Ходоод. Янсены Strandbeesten нь пластик лонхнуудаас бүтээсэн агаар шахах савтай бөгөөд түүнийгээ зураач ходоодтой зүйрлэжээ. Шахагдсан агаар нь кинетик эрчим хүчийг гаргадаг үйлчилгээтэй.
Булчингууд. Лонхнуудад пластик хоолойн насос нь агаар шахах поршень болж байгаа юм. Энэ зохиомол амьтны “булчингууд ба араг яс нь нэгдмэл учраас тэр нь жинг хөнгөлжээ.
Тэмтрүүлүүд. Хоолойн-индикатор зохиомжийн усанд ойртсныг тодорхойлж тогтоогоод зохиомжийг эсрэг тийш нь чиглүүлж өгдөг.

Өмнө 2019 онд хэвлэгдсэн байсныг 2024 оны нэгдүгээр сарын дугаартаа “Вокруг света” сэтгүүл шинэчлэн гаргажээ.
М.ЦОГТ