x

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа​​​​​​​

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чан Син Жүн, тус нийгэмлэгийн Ирээдүйн бизнес (инновац) хөгжүүлэх хэлтсийн дарга Чон Хэ Ен тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2023.02.02) хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улсад сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл болон Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр, мөн Монгол Улсад сүрьеэгийн халдварын оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал солилцов.  

Монгол Улсад сүрьеэгийн халдварын оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх төслийн хүрээнд Монгол Улсад “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулж, үйл ажиллагаа явуулахаар яригдаж буй бөгөөд тус сургалтын төвийг БНСУ-ын сүрьеэ, ковид зэрэг халдварт өвчнийг илрүүлэх, эмчлэх тэргүүлэх туршлага, технологид суурилан, Азийн хөгжиж буй орнуудын сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор байгуулах юм байна. 

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, тус төслийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Баянзүрх дүүрэгт баригдах сүрьеэгийн шинэ эмнэлгийн үйл ажиллагаатай уялдуулах талаар байр сууриа илэрхийлэв. Мөн Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх эмч нарыг бэлтгэх, сүрьеэг илрүүлэх, тэмцэхэд үр дүн гаргах төслүүдийг хэрэгжүүлэх тал дээр Монгол Улсын холбогдох байгууллагууд хамтарч ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.

Уулзалтын үеэр мөн сүрьеэгийн тархалтыг илрүүлэх хиймэл оюун ухаан болон мобайл технологид суурилсан төслийг “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 7 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 7 цаг 38 мин Долгион бид хоёр 7 цаг 44 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 8 цаг 5 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 9 цаг 16 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 11 цаг 20 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 11 цаг 21 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 11 цаг 22 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 11 цаг 23 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 11 цаг 24 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 11 цаг 25 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 11 цаг 25 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 11 цаг 26 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 11 цаг 27 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 11 цаг 28 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 11 цаг 29 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 13 цаг 47 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 14 цаг 19 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 14 цаг 39 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 17 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top