x

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” нийгэмлэгийн санаачилгаар өнөөдөр (2023.01.23) болсон иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Энэ үеэрээ элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх эрх зүйн орчин, эмчилгээнд нэвтрүүлэх асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулав. 

Гепатит В, С вирусийг бодвол гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг, хатуурал үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс иргэд уг вирусийн эмийг оруулж ирж, эмчилгээнд нэвтрүүлэхийг шахаж, шаарддаг ч шийдвэрлэгдэхгүй удааширч буй юм байна. 

Иргэдийн уулзалтад оролцох үеэрээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад иргэдийн уулзалтаас гарсан шаардлагыг уламжлан дамжуулж, эмийг оруулж ирэх асуудлаар иргэдтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр элэгний гепатит Д вирусийн эмчилгээнд хоёр эм хэрэглэж байгаа бөгөөд нэг эмийг нь Монгол Улсад оруулж ирэх албан ёсны уулзалт, хэлцлүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар 2019 онд эхлүүлсэн ч уг эмийг үйлдвэрлэгчийн тодорхой шалтгааны улмаас энэ ажил одоогоор зогсонги байдалд оржээ. Тиймээс эмийг оруулж ирэх үйл явцыг шуурхайлах үүднээс иргэдтэй хамтран ажиллах, иргэдийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатай талаар тэрбээр уулзалтын үеэр хэлсэн юм. Тэрбээр мөн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгаж, гепатит Д вирустэй иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилго тавьсан. Үүнтэй холбоотойгоор 2023 оны улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Иймд 2023 ондоо багтан гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэд элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх үйл явцыг түргэсгэхийн тулд уг эмийг үйлдвэрлэгч компанид иргэдийн гарын үсэг зурсан хүсэлтийг илгээх, Засгийн газарт мөн үйлдвэрлэгч компанитай гэрээ хэлцэлд орохыг шахах,  гол эмийн эмчилгээ нэвтэртэл элэг хамгаалах эмчилгээ хийх, үнийг бууруулах, гепатит Д вирус тоолох, үг үйлчилгээг даатгалд хамруулдаг болох гээд тодорхой ажлуудыг хийхэд иргэдийн оролцоог хангаж, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгтэй зөвшилцсөн байна. 

Манай улсад хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн, 9.4 хувь нь гепатит В вирусийн, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусийн хавсарсан халдвартай байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дундах В вирусийн тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд гепатит Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 9 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 9 цаг 35 мин Долгион бид хоёр 9 цаг 42 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 10 цаг 3 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 11 цаг 14 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 13 цаг 17 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 13 цаг 19 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 13 цаг 20 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 13 цаг 20 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 13 цаг 22 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 13 цаг 22 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 13 цаг 23 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 13 цаг 24 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 13 цаг 25 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 13 цаг 26 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 13 цаг 27 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 15 цаг 45 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 16 цаг 17 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 16 цаг 37 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 19 цаг 18 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top