x

М.Билэгт: 20 сая мал гаргахад төсвийн алдагдлаа хаана

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүд ЖДҮДС-гаас хөнгөлөлттэй зээл авсан асуудлыг та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Монгол Улсад хөдөлмөр эрхлэх насны 1.3 сая хүн байгаа. Тэдний 20 хүрэхгүй хувь нь төрийн албан хаагч болоод татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байна. Үлдсэн нь хувийн хэвшлийнхэн. Тэд амь амьжиргаагаа залгуулах, орлогоо олохын тулд бор зүрхээрээ явж байгаа. ЖДҮ-ийн төсөл санаачлаад, түүнийгээ ажил болгох гэхээр хөрөнгө, санхүү нь хүрдэггүй. Тэгээд арилжааны банкнаас жилийн 25-30 хувийн хүүтэй зээл авдаг. Тэр нь бас тэр болгон олдохгүй.  Харин ЖДҮДС-гийн зээлийн хүү жилийн гурван хувь. 30 кг ачаа үүрээд зүтгэх, гурван кг ачаа үүрээд зүтгэх хоёр өдөр, шөнө шиг ялгаатай байж таарна аа даа.

Монголын төр сүүлийн 10-аад жилд “Экспортлогч орон болъё. Аж ахуйн нэгжүүд минь экспортод гаргах бүтээгдэхүүн гаргаад аль” гэж ярилаа. Тэгсэн хэрнээ экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр нөхцөл боломжоор нь ханаж өгсөн нь хаана байна? МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэтэй нам гэж би боддог. Тийм учраас энэ нам зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи 28 жилийн хугацаанд Монгол төрд хэрэгжүүлсэн алдаатай бодлогуудаа засъя гэвэл зоригтой шийдвэрүүдийг гаргах ёстой. Засгийн газар ЖДҮДС-гийн журмыг илүү тодорхой болгож, яг одоо Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй, иргэдийг ажил, орлоготой болгох төслүүдээ дэмжих ёстой. Хууль, хяналтын байгууллага нь сүүлийн арваад жилд ЖДҮДС, Тариалан эрхлэлтийг дэмжих сангуудын хөрөнгө эзэндээ очиж байсан уу гэдэг дээр шалгалтаа хийг, дүгнэлтээ гаргаг. МАН-ын бүлгээс ч үүн дээр ажлын хэсэг гаргаад шалгалт хийе гэдэг шийдэл гаргаж байх шиг байна.

-Ерөнхийлөгч УИХ-ыг тарахыг шаардаж, өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Та үүнийг юу гэж харж байна?

-2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн мэргэн сонголт хийсэн гэж би боддог. Монгол Улс дампуурлаа зарлах ирмэг дээр оччихсон, эдийн засаг нь уналтад ороод, доошоо очих цэг нь хаана вэ гэдэг нь ч харагдахгүй байсан шүү дээ. МАН Монгол Улсын эдийн засгийн энэ уналтыг зогсоож, дампуурлаа зарлахаас аварч чадсан. Энэ хэрээр үндэсний үйлдвэрлэгчид бас ч гэж ажил үйлчилгээ нь явж, жигдэрч эхэлсэн. Тэгэхээр энэ УИХ тийм ч муу биш гэж би бодож байна. Цаг хугацаа хэрэгтэй. 2016 оны сүүлчээс эхлээд хоёр жилийн хугацаанд ихээхэн зүтгэж байж эдийн засгийг буцаагаад өндийлгөж ирж байна шүү дээ. Одоо дахиад жил хагасын дараа сонгууль болно. Ард түмэн дүнгээ тавиг. Наана нь УИХ-ыг тар, ингэ, тэг гэж байгаа нь улс төр л гэж харж байна.

-Тарахгүй бол Ерөнхийлөгч нь өлсгөлөн зарлана гэсэн шүү дээ?

-Өөрөө хүсвэл өлсөх л байлгүй дээ. Огт болохгүй зүйл ч биш байх. Гэхдээ үндэслэл нь юу байх вэ гэдэгт л байгаа юм.

-Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдчихлээ?

-Хууль зөрчсөн шийдвэрүүдийг “Урьд нь болж байсан юм” гэдэг хандлагаар  гаргаж байсан нь тэр хүний алдаа. Б.Батзориг сайд хариуцлага хүлээе, алдаагаа засъя гэж байгаа нь зөв.  Энэ бол улс төрийн соёл.

-Араас нь Я.Содбаатарын ч гэсэн асуудлыг авч хэлэлцэх ёстой гэж хүмүүс ярьж байна?

-ЖДҮДС-гаас зээл авсан нь үнэхээр хууль зөрчсөн юм уу гэдэг нь хууль, хяналтын байгууллагын шалгалтаар тодорхой хэмжээнд гараад ирнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хамаарал бүхий компанийн нэр дээр авсан зээлүүдээ бүгдийг нь буцааж төл” гэдэг үүрэг өгсөн. Иргэдийнхээ өмнө, “Би та бүхнийг ажилтай, орлоготой байлгахын тулд дуу хоолой чинь болж зүтгэнэ” гэж амлалт өгч гарч ирчихээд өөрсдийнхөө компанид бага хүүтэй зээл аваад, сонгогчид нь 30 хувийн хүүтэй аваад явж байж болохгүй л дээ.

-Зээл авсан улстөрчдийн нэр ар, араасаа задарч байна. Ер нь хэчнээн хүн зээл авсан тухай мэдээлэл таньд байна уу?

-Тэр, тэр авсан гэж сая намын бүлэг дээр хэлсэнгүй. Би чуулган дээр хэлсэн шүү дээ. “ЖДҮДС чинь хөдөө орон нутагт очдоггүй юм аа. Зөвхөн яаман дээр, хэсэгхэн хүн наадхыг чинь өгч, аваад сурчихсан” гэж.

-Зээл авсан зарим нь үүнийгээ “мэдээлэлд ойр байдагтай холбоотой” гэж хүртэл тайлбарлаж байна?

-Тэгж хэлж болохгүй. Орон даяар мэдээлээд л байдаг зүйл биз дээ. Жирийн иргэд төсөл бичихдээ яадаг гэж санана. Аав, ээж, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийг барьцаалж зээл аваад тэрийгээ хүнд өгч байж төслөө бичүүлж байгаа. Сангаас тавьж буй шаардлагад нийцсэн чанартай төсөл бичихийн тулд шүү дээ. Тэгээд тэр зардлаараа нөгөө төслөө ч авч чадахгүй хохирч байгаа.

-2019 оны төсөв дээр та ямар байр суурьтай байна?

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн 2018 онд төсөвт тодотгол хийгээгүй. Яг л барьчихсан шүү дээ. Төсөвт тодотгол хийгээгүй болохоор баахан хөрөнгө оруулалтын зардал гарсан байж таарна. Харин 2019 оны төсөвт хөрөнгө оруулалтын зардлуудыг тавьж өгсөн. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгт гэх мэт. Сүүлийн бараг найман жилд яг энэ нийгмийн салбарт ийм хэмжээний хөрөнгө оруулалт тавьж байгаагүй.  

-Таныг сүүлийн үед баахан баалж байна. “Малаар шатахуун бартердъя” гэдгийг зүгээр л нэг сэтгэлийн хөөрлөөр хэлчихээгүй л байх?

-Монгол Улсад шатахууны үнэ өслөө. Энэ юунаас болов. Валютын эх үүсвэргүй болсон, үнэ нь өссөнтэй холбоотой шүү дээ. Монголбанк сая л нэг гурван сая ам.долларын валютын эх үүсвэртэй боллоо,  одоо түүн рүүгээ ормооргүй байна, яах аргагүй төгрөг уналтад ороод байна гээд байгаа биз? Тэгвэл валютын эх үүсвэрээ бүрдүүлэх боломж бидэнд бий. Эпспортод гаргахад хүлээн зөвшөөрдөг тэр бүтээгдэхүүн маань хөдөө аж ахуйн салбарт л байна шүү дээ. Монголчууд 25-хан сая толгой малтай байхдаа жилдээ 9,5 сая төл авдаг байсан байгаа юм. Яг тэндээсээ валютынхаа эх үүсвэрийг бүгдийг нь бүрдүүлээд бензинээ, нефтээ, машин, техник, тоног төхөөрөмж юу байдаг юм, тэр болгоноо оруулж ирж байсан.

Гэтэл өнгөрсөн жил жишээлбэл нефтийн үнийг өсгөхгүйн тулд Монголбанк нефть оруулж ирдэг компаниудад зах зээлийн ханшаас доогуур үнээр валют худалдсан байгаа юм. Одоо Монголбанкинд 380 тэрбум төгрөгийн алдагдал байна. Тэрийг хэн төлөх юм, Монголын ард түмний татварын мөнгөөр л төлж таарна. Тэгж байхаар Монголын төр 70-80 жил хийгээд ирсэн мал аж ахуйн экспортоороо шийдье л дээ. Малаа гаргалаа, тэндээс чинь бараа л орж ирнэ шүү дээ. Мөнгө оруулж ирж яах юм. Шаардлагатай мөнгөө тэндээс нефть болгоод оруулж ирье л дээ. Үүнийг л хэлээд байгаа юм. 25 сая толгой байсан Монголын мал энэ намар 84 саяд хүрсэн талаар ХХААХҮ-ийн сайд чуулганы танхимаас хэлсэн. 84 сая толгой болчихоод, бэлчээрийн даац нь хэтэрчихсэн, дотоодынхоо зах зээлээс илүү гарчихсан малтай байгаа биз дээ.

1,4 тэрбум хүнээ тэжээхийн тулд Хятад улс газрын доорх баялгаа ашиглахгүй байгаа биз? Тэгээд хөгжиж байгаа, буурай орны үнэгүй шахам өгч байгаа тэр газрын тос, баялгаас авч байна. Бид дан ганц, уул уурхайгаас хамааралтай байж болохгүй ээ. “Эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй” гээд л яриад байдаг. Тэгвэл монгол хөрсөн дээрээ буух ёстой. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулснааар бид хэдэн “туулай” буудах вэ? Нэгдүгээрт, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангана. Хоёрдугаарт, нөхөн сэргээдэг баялгаараа иргэдийнхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлодог болно. Иргэд ажилтай, орлоготой болно. Яагаад энэ талаас нь бодохгүй байгаа юм бэ. Арай л ухвар мөчид байгаа юм биш үү? Нүүрс, нүүрс л гэнэ. Нүүрсийг нөхөн сэргээх боломжгүй. Дээр нь тэрийгээ арай л дэндүү хямд үнээр, бараг үнэгүй шахам өгч байгаа шүү дээ. 47 сая тонн нүүрс борлуулахад нүүрснээс улсын төсөвт 1.3 их наяд төгрөг орж ирнэ ээ гэнэ. Тэр 1,3 их наядыг чинь нөхөн сэргээж болдог баялгаа эксортлоод олж болно шүү дээ. Худалдаж авах орон нь байна. Үйлдвэрлэж байгаа бараа бүтгээдэхүүн нь байна. Монголын ард түмэн 1990 он хүртэл газрын доорх баялгаа тэр чигээр нь аваад л ирсэн шүү дээ.

-Танд тодорхой тооцоо байна уу?

-МАН-ын мөрийн хөтөлбөрт, “Жилдээ 50 мянган тонн мах экспортлодог болно” гэж байгаа. Үүнийг бог малын тоонд шилжүүлэх юм бол 2.7-хон сая мал шүү дээ.  2,7 сая биш, 27 сая толгой малыг борлуулж байж малыг бэлчээрийн даацыг хангах хэмжээнд оруулж ирнэ. Дотооддоо бид 10 сая орчим толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа. Гэтэл нөгөө 27 сая толгойг борлуулахад төр зохицуулалт хийх ёстой. Түүхий эдийг тэр чигээр нь оруулаад нэг богийг 100 ам.доллараар л гарга л даа. 20 сая толгойг 100 ам.доллараар гаргахад хоёр тэрбум ам.доллар болно. Хоёр тэрбум ам.доллар гэдэг чинь таван их наяд төгрөг. Таван их наядын 1,4 их наядыг нь малчдадаа өгчихье. Үлдсэн 3,6 их наядаас нь тэр улсын төсвийн алдагдал 1,9 их наядыг төлчихөд болохоор байгаа биз дээ. Тэр нөгөө нүүрсээ зарж түлэх гээд байгаа 1,3 их наяд байтугайг олчих гээд байгаа биз дээ? Ингэж валютын эх үүсвэр бий болгох боломжтой. Үүнийг би санаанаасаа зохиогоод байгаа юм биш. 70-80 жил Монголын төр хийгээд ирсэн юм.

Х.Хулан “Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (66.181.182.80)
    uuruu malaad dor
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 11 цаг 34 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 11 цаг 35 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 11 цаг 36 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 11 цаг 37 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 11 цаг 39 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 11 цаг 40 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 11 цаг 42 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 11 цаг 44 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 11 цаг 45 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 11 цаг 47 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 11 цаг 48 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 11 цаг 49 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 11 цаг 50 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 11 цаг 52 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 11 цаг 53 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 11 цаг 54 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 11 цаг 55 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 11 цаг 57 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 11 цаг 58 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 11 цаг 59 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top