x

Андрес Цорн амьдрал, хүүхэнд дурлаж, нүцгэн бие зурсаар алдаршжээ

Андерс Леонард Цорн гэх Швед зураач өөрийн орноос халин дэлхийд алдаршсан нэгэн. Зураачийн нэр нь түүний уран зурагт хандах хандлага нь уран зургийн чанарын үзүүлэлт болсон юм. Серов, Коровин зэргийн зураачдийг “орос Цорн” гэж нэрлэж иржээ. Цорны зургууд импрессинистуудад ч реалистууд ч таалагддаг байлаа. Тэрээр бичлэгийн далайцтай түрхэлтээр гэрэл, агаар, усыг импрессионистууд шиг үзүүлж өөрийн хөрөг дэх загваруудын дотоод сэтгэлд гүнзгий нэвтрэлтээр реалистуудын шилдэг уламжлалд ойр гэхээр... Тиймээс л Цорн өөрийн цаг үедээ шилдэг зураачдийн нэг бөгөөд дуурайл дагуултай байж чаджээ.

Омнибус II

Дээр нь бас өөрийн гэсэн зан чанараар онцгой бүрэн дүүрэн амьдралтай байхыг эрмэлзэн түүндээ хэм хэмжээ тавьдаггүйгээр ялгарч байлаа. Тэр нь Орост таалагдсан жинхэнэ орос зантай эр байж. Бүжиглэвэл унатлаа, уувал тасартлаа, ажиллавал сэтгэлээрээ, өөрийгөө ч загваруудаа хайрлалгүй зүтгэнэ. Гайгүй сайн мөнгө олох авч бас л төдий чинээ үрнэ. Зан л тийм байхад зарлага нь өндөр байлгүй яахав. Хэмнэлт, ариглах гэдгийг тэр үл мэднэ.

Зуны цэнгээн

Ажил нь амархан бүтэмжтэй, тэр янз бүрийн хүмүүстэй нийгмийн байдал нас сүүдэр харгалзалгүй хэл ам ололцоно. Хөөрхөн бүсгүйчүүд, эмэгтэйчүүдтэй амархан  танилцана.  Хүнтэй харилцах зан ааш нь эсвэл  амьдрал, хайрын их хүслэн нь таалагддаг байж болно. Илүү дутуугүйгээр тэд амархан ойртоно. Цорн нь уран зураг дахь Казанова түүнд эмэгтэй хүслэн нь Климт шиг эмзэг биш тэр хэзээ ч биеэ үнэлэгч нарыг авч байсангүй.

Маргит

Андерс Шведийн хөдөө бүглүү нутагт төрж өсөн эхийнхээ хамаатнуудын фермд ажиллаж байв. Андрес өөрийн эцэгтэй бараг тааралдаагүй. Тэрээр албан ёсоор гэрлэсэнгүй.  Андрес сурлагаар тун тааруу харин модон сийлбэрт дуртай гэж жигтэйхэн. Эх нь түүгээр хоолоо олохгүй гэдэг байжээ.

Андерс 15 настайдаа дүрслэх урлагийн академийн дэргэдэх сургуульд дараа нь академид суралцжээ. Тэр өөрийн хөргийг захиалсан чинээлэг еврей айлын бүсгүй Эмма Ламмтай 1881 онд танилцаад удалгүй гэрлэх юм болов. Гэхдээ тэд энэ талаараа яриагүй учир нь тэдний нийгмийн байр суурь хэтэрхий ялгаатай байлаа. Ер нь Цорн залуудаа  бүсгүйчүүдэд таалагддаг нэгэн байв.

Уншиж буй Эмма

Гэвч удалгүй Цорн ер бусын авъяастай зураач гэж эхлээд Стокгольмд дараа нь Лондон, Парис, Москвад алдартай болов. Язууртнууд, хаад ноёд, дээд хүрээний хатагтай нар түүгээр л хөргөө зуруулах гэдэг болсон ихээхэн эрэлттэй зураач болжээ. Ингээд Цорн долоо хоногт тэр үедээ асар их мөнгө болох 15 мянган доллар олох болов. Олон хүн бүх насаараа олж хурааж чадахгүй их мөнгө байв.

Цорн өөрийнхөөрөө гөжүүд. Томчуудтай адилхан л ярилцана. Тэрээр Шведийн ванд одон тэмдгээ тайлахыг хэлээд “элдэв зүүлтүүдийн цаанаас хүний  мөн чанар нь харагдахгүй байна” гэж байв. Товчнуудыг нь зурвал зүгээр биш үү гэж хэлсэн Савва Мамонтовт “би уран зураач болохоос оёдолчин биш” хэмээн хариулж байсан гэдэг.

С.И. Мамонтовын хөрөг

Мөн Цорн нүцгэн эмэгтэйчүүдийг зурах дуртай байв. Түүний мэдрэмж таашаалын биелэл юм. Хайр тачаал гүйцэшгүй хүн л ингэж зураж чадна. Цорны гэрлэлт нь гаднаас бат бөх мэт харагдавч түүний амьдарч газар хөөрхөн бүсгүйчүүд, хатагтай нар цөөнгүй бутач хүүхэд төрж тэд бүгдийг Андерс гэж нэрлэсэн байдаг гэх яриа их байжээ.

Даларнийн бүсгүйчүүд халуун усанд орж байгаа нь

Эмма Цорн энэ бүгдтэй эвлэрч хэрүүл маргаан гаргадаггүй байжээ. Нөхрөөсөө салсан бүсгүй гэж нэрлэгдэж байснаас амжилттай зураачийн эхнэр байсан нь дээр байлгүй яахав. Тэгээд л энэ бүгдийг хараагүй мэт өнгөрөөнө.

​Ванна

Цорн 60 насандаа өөд болсон ч маш олон тооны зураг зурж, төгсгөлөө хүртэл сэтгэлдээ үнэнч өөрийн уг сурвалждаа үнэнч амжилттай зураач болсон тосгоны эр чигээрээ үлджээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ 17 цаг 51 мин "Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина 17 цаг 52 мин Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа 17 цаг 53 мин Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна 17 цаг 54 мин “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-нд болно 17 цаг 55 мин 858 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгажээ 17 цаг 57 мин Монголын сурагч шатарчид дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ 17 цаг 58 мин Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав 18 цаг 1 мин Гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ 18 цаг 3 мин Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ 18 цаг 5 мин Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа 21 цаг 35 мин ХЭҮК-аас УИХ-ын даргад 24 дэх илтгэлээ өргөн барилаа 21 цаг 36 мин Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 21 цаг 37 мин Ази тивийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа болно 21 цаг 38 мин Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо 21 цаг 39 мин МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн орчныг чангатгахыг дэмжлээ 21 цаг 40 мин Төгрөгийн карт Хонгконгт ашиглах боломжтой боллоо 21 цаг 40 мин BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална 23 цаг 15 мин Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй 23 цаг 16 мин Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 23 цаг 29 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top