УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийнх нь тооноос хамаарч орлоготой нь дүйцүүлдэг байхаар нэмж өгөөч. Ингэхгүйгээр амьдардаг бүс нутагт нь үндэслэдэг байхаар хангалттай биш байна. Айл гэр болж тоглочхоод хүүхдийнхээ тэтгэмжийг өгч чаддаггүй эрчүүдийн данснаас шууд мөнгийг нь татдаг байх хэрэгтэй. Монголоор дүүрэн 2-3 хүүхэд хөтөлсөн өрх толгойлсон ээжүүд байна. Иргэдтэй уулзалт хийхэд ийм ээжүүд олон ирдэг нь нууц биш. Энэ ээжүүдийн нуруун дээр л өнөөгийн амьдрал явж байгаа нь үнэн шүү дээ" гэв.