Хууль хэрэглээний стандарт, шүүхийн хараат байдлыг нотолсон бас нэг кэйс...
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэс Силвер”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг 27 сая төгрөгөөр торлох ял оногдуулсан тухай УЕПГ-ын албаны эх сурвалж мэдээлжээ. Түүнийг хоёр удаагийн үйлдлээр нийт 2тэрбум 762 сая төгрөгийн авилга авсан хэрэгт нь прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна.
2017 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт 2022 онд өөрчлөлт оруулж (22.4 “Нийтийн албан тушаалтан хахууль авах”) ял, хариуцлагыг чангатгасан. Нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасч, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Гэвч Т.Мөнхбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийг баримтлан (268-р зүйл. Хээл хахууль авах) нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Гэтэл өчигдөр мөн л Сүхбаатар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял сонссон Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарт 2022 оны 12-о сард баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг барьж, 2-4 жилийн хорих ял оногдуулсан. Яг нэг шүүхээс гарсан хоёр өөр шийдвэр, хууль хэрэглээний хоёр өөр стандарт. Авилгач захирлыг торгоод, ажлаа хийсэн залуусыг хорих ялаар шийтгэж байна. Ардын намын гишүүнд хөнгөн ял оногдуулж, АН-ын гишүүдийг хүндрүүлээд бай гэсэн хуулийн зарчим хаана байна? Энэ чинь нөгөө "даабл стандарт" чинь биш юм уу?
Б.ЗАЯА