x

Б.Энхбаяр: Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулан хахууль авч, мөнгө угаадаг үйлдлийг таслана

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах заалтын талаар тайлбар хийв. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-"Төслийн 3.2 дахь заалтыг хасах гэдэг нь Мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцыг задруулсан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангаруулах чиглэлээр Засгийн газраас өгсөн заалтыг УИХ дахь манай намын бүлгийн саналын дагуу хасах санал хураалт юм.

Засгийн газраас оруулж ирсэн төсөл нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан, тэр дотроо хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг яллах гэсэн ямар ч санаархал байхгүй. Тус зүйл заалт нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд огт хамаагүй заалт байсан. Үүнд улс төр хийж, санаатай мушгисан.

Монгол Улсад сүүлийн 100 жилийн хугацаанд үйлчилж байгаа эрүүгийн гэмт хэргийн заалт, шинэ зүйл биш. Тиймээс тус заалтыг хассанаар иргэдийн мэдэх эрх сэргэж, сэтгүүлчдэд хариуцлага тооцохоо болих зүйл огт байхгүй. Угаасаа энэ үйлдэл гэмт хэрэг байсан, цаашдаа ч байсаар л байна.

Засгийн газраас мөрдөн шалгах үйл ажиллагааны арга тактикийн нууцыг задруулдаг хуулийн байгууллагын сүлжээ, шантааж хийх, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж, онц хэмжээний мөнгө угааж буйг таслан зогсоох санал ирүүлсэн. Би хэлдэг биш хийдэг сайд байна гэдгээ эрт илэрхийлсэн.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Герман, Франц зэрэг орны хууль тогтоомжид таван жилийн хорих ялаар шийтгэдэг. Манай улсад торгох ялтай байсныг болиулах санаачилга гарсан. Иргэдийн мэдэх эрхийг зөрчсөн заалт биш. Мөрдөн шалгах ажиллагааны аргын нууцлал алдагдаад байгаа" гэв. 

Тус заалтыг хасахыг дэмжих ажлын хэсгийн томьёолоор санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хорооны 14 гишүүнээс долоо нь дэмжиж, долоо нь татгалзав.

Санал хураалтаар санал тэнцсэний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ажлын хэсгийн дүгнэлт нь зөв. Эрүүгийн хуульд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалж байгаа хүмүүс ял хүлээдэг. Ажлын хэсгийн саналаар гурван удаа санал хураалт явуулж болно. Тиймээс дахин саналт хураалт явуулж өгнө үү" гэв. 

Гэвч Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд авах арга хэмжээг чангаруулах заалт нь байнгын хорооны хуралдаан дээр эргээд сэргэж байна. Гишүүд УИХ дээр саналаа хэлж болно, дахин санал хураалт явуулах шаардлагагүй" гэснээр Засгийн газраас өргөн барьсан "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах" тухай заалтыг хасах Ажлын хэсгийн санал Хууль зүйн байнгын хороон дээр дэмжигдсэнгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 10 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 11 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 11 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 13 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 15 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 16 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 18 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 19 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 21 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 22 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 23 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 24 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 26 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 27 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 28 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 29 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 30 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 32 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 34 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top