x

НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэгт үг хэлэв

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 10 дугаар сарын дарга Бразил Улсын санаачилгаар энэ 10 дугаар сарын 25-ны өдөр Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал сэдвийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн олон улсын энх тайван, аюулгүй байдалд оролцох оролцоо: Онолоос практикт шилжих нь” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Бразил Улсын Гадаад хэргийн сайд Мауро Виейрагийн удирдан явуулсан эл хэлэлцүүлгийн эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Сима Бахус, Олон улсын улаан загалмайн хорооны дарга Мирьяна Спольярич болон Бразил, Африкийн холбооны иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, үг хэлэв.

Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв. Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1325 тоот тогтоолыг 2000 онд баталснаар эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлын асуудал дахь оролцоо нэмэгдсэнийг тэмдэглэж, үүнийг улам бүр нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцлов.

Тэрээр Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төдийгүй эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн хувьд чадавхжуулах чиглэлээр хөгжлийн бодлого, хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав. Түүний дотор эмэгтэйчүүдийн улс төрийн сонгуульд нэр дэвших квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн, өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулсан, мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оролцож буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоо үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллаж байгаа зэргийг цохон тэмдэглэв.

Нээлттэй хэлэлцүүлэгт 90 гаруй гишүүн улсын төлөөлөгчид, түүний дотор Алжир, Гватемал, Люксембург, Индонез, Өмнөд Африк, Сент Винсент ба Гренадин зэрэг улс Гадаад хэргийн сайдын, Ардчилсан Конго, Колумб, Тонга зэрэг улс нийгмийн хөгжил, эмэгтэйчүүд, дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайдын, Гүрж, Словени, Украйн зэрэг улс дэд сайдын түвшинд тус тус оролцож, үг хэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 18 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 19 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 20 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 21 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 23 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 24 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 26 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 28 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 29 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 30 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 32 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 33 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 34 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 35 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 36 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 37 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 39 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 41 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 43 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top