Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Амартүвшингийн өргөдлийг буцааж шийдвэрлэжээ.
Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын хуудасны хүчинтэй байх хугацаа дууссан, гишүүдийн тоо Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.6-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаасан байна.
Либертари намын зүгээс хуульчдаа хандан материалаа бэлдэж, дахин бүртгүүлэх хүсэлтээ өгөх тухайгаа хэлжээ.
Мөн Дээд шүүхийн тухайн өдрийн хуралдаанаас иргэн Б.Ганзоригоос ирүүлсэн “Их монгол засахуй ухаан нам (ИМЗУН)-ыг үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг буцаасан байна.