x

УИХ-ын дарга Г.Занданшатар Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Парламент болон Бундестагийн гишүүнээр он удаан жил ажилласан туршлагатай улс төрчтэй дахин уулзаж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэж, Европ болон Европын институцуудыг бэхжүүлэх, гадаад харилцааны олон асуудлыг ухаалгаар зохицуулах ур ухаан, Европын Холбоонд өөрийн гэсэн ул мөр үлдээсэн гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Тэрбээр, бид ирэх долоо хоногт Европын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч, Монгол-Европын Холбооны парламент хоорондын 16 дугаар уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, Монгол Улсын Үндсэн хууль, улс төрийн намын шинэчлэл, хориг арга хэмжээний аюулгүй байдалд үзүүлэх хариу арга хэмжээ, эрчим хүч, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн танилцуулав. Түүнчлэн, Монгол Улсын ардчилсан шилжилтийг дэмжих, ардчилсан институц, үйл явдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Фридрих-Эбертийн сангийн үе үеийн удирдлага, гишүүдэд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн шинээр томилогдон ирэх Монголыг хариуцсан суурин төлөөлөгчийг бүх талаар дэмжин ажиллана гэлээ.

Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц Монгол Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаа нь том хүндэтгэл хэмээн уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр, Фридрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг өчигдөр тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд дахь бидний үйл ажиллагааг Монгол Улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж ажилласанд талархалтай байна. Цаашид сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно гэлээ. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал парламентынхаа ардчиллыг бэхжүүлэхэд олон чухал ажил хийж байгааг онцлон дурдмаар байна. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, мөн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан нь чухал алхам болсон. Монголын парламентын хөгжлийг өндөр түвшинд авчрахад Улсын Их Хурлын даргын хувь нэмэр, үүрэг чухал болохыг сайшаан тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, парламентын ардчиллыг бэхжүүлэх амин сүнс нь олонх, цөөнхийн харилцааг зөв залах гэж үздэг. Дэлхийн улс орнуудын парламентын үйл ажиллагаатай танилцахад Их Британийн парламент уг амин сүнсийг хамгийн сайн хэрэгжүүлсэн байдаг. Тус орны парламент дахь цөөнхийн бүлгийн дарга нь сайдын түвшний эрэмбэтэй. Ингэснээр цөөнхийн бүлгийн дарга нь маргаашийн Засгийн газрынхаа тэргүүнээр ажиллах боломжийг бүрдүүлсэн философ юм. Энэ нь хамгийн сайн туршлага гэж харсан хэмээлээ.

Уулзалтын дараа талууд Төрийн ордноо зохион байгуулагдсан “Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

Фридрих-Эбертийн сан нь Герман Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу 1925 онд байгуулагдсан. Ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр үйл ажиллагаа нь суурилдаг аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 24 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 25 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 26 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 27 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 29 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 30 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 32 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 34 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 35 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 36 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 38 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 39 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 40 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 41 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 42 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 43 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 44 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 47 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 49 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top