x

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  нэг дэх хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр Ерөнхий аудитор Д.Занданбат Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихдаа төрийн аудитын байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Хуулийн төслүүдтэй холбогдуулж, гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Гишүүд үнийн зөрүүнээс үүдэлтэй магадлан, аудитын дүгнэлт хийлгэсэн зарим  хөрөнгө оруулалтын төслүүдийг төсвийн төсөлд тусгаагүй шалтгааныг тодруулахын зэрэгцээ ирэх жилийн төсвийн төсөлд үнийн өсөлтийн зөрүүтэй холбоотой хэчнээн хөрөнгө оруулалтын төсвийг тусгасан болон тэдгээрийн нийт төсөвт өртгийн хэмжээг лавлав.

Мөн нийслэл болон зарим орон нутагт шахмал түлшийг сайжруулах туршилтыг хийх асуудлыг зогсоох, энэ талаар улсын төсөвт хөрөнгө төсөвлөсөн талаар болон ирэх оны төсвийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын санд хоёр их наяд гаруй төгрөг төсөвлөснөөр эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэх эсэх, төрийн албан хаагчид, ялангуяа орон нутагт төрийн үйлчилгээ үзүүлж буй боловсон хүчний цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж буйг илүүтэй тодруулж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан, “2020-2023 он буюу “КОВИД-19” цар тахлын үед бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, төсвөөр санхүүжиж буй төслүүд үнийн өсөлтөд нэрвэгдсэн. Төслүүдээ амжилттай дуусгахын тулд сүүлийн хоёр жил төсөв дээр ачааллыг нь авч байгаа. Гэхдээ төсөв өргөн барих өдөр хүртэл аудитаар хянуулсан, бүх магадлан хийлгэсэн үнийн өсөлтийн зөрүүтэй холбоотой төслүүдийг тусгасан гэдгийг тодотгоод 2023, 2024 онд нийтдээ 851 төслийн 863 тэрбум төгрөгийн төсөвт өртгийн нэмэгдлийг төсвийн ачаалалд авсан” гэж хариулав.

Түүнчлэн “Засгийн газраас 2023, 2024 онд реформын шинжтэйгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Энэ жилийн төсвийн тодотголоор нийт төрийн албан хаагчдын цалинг 30-40 хувиар нэмсэн. Ирэх жил энэ суурин дээрээ орон нутагт төрийн үйлчилгээ хүргэж буй бүх албан хаагчдыг албан тушаал, босоо хэвтээ тогтолцоог үл хамааран сумын албан хаагчдынхыг 40, аймгийн төвд ажиллаж байгаа бол 20 хувь, төрийн нийтлэг үйлчилгээнийхнийг 20 хувиар цалинг нь нэмнэ. Харин тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэхээр хуульчилсан тул ирэх жилийн төсөвт 10 хувиар эх үүсвэрээ төсөвлөсөн. Төсөв батлагдсаны дараа жигд эсвэл хувилж нэмэх үү гэдэгт Засгийн газар бодлогоо гаргана” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан нэмэлт тайлбарыг өгсөн.

Улаанбаатар хотын гэр хороололд ашиглаж буй сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор түүхий эдэд нь хагас коксжуулалт ашиглахаар туршилт хийсэн. Лабораторид хийсэн туршилтын үр дүн, үзүүлэлт сайн гарсан. Хагас коксжуулалт гэдэг нь үйлдвэрийн аргаар нүүрсийг шатаах үед ялгардаг хорт бодис дэгдэмхийг ялгаж авсан бүтээгдэхүүн бөгөөд энэхүү түлшийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх хариултдаа дурдсан. Мөн тэрбээр, “Хүндрэлтэй ганц асуудал нь түлшний өөрийн өртөг нь өндөр. Тиймээс үйлдвэр барих хүртэл гаднаас импортоор авах санал дэвшүүлж байсан. Энэ ажлыг нийслэлээс гаргах бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ч, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ асуудал тодорхой хугацаанд саатаад байна. Улсын төсөвт энэхүү төсөлд төсөвлөсөн хөрөнгө байхгүй” гэж байлаа.

Гишүүд асуулт асууж, санал хэлж дуусахад 21 цаг хүрсэн тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалтыг дахин үргэлжлүүлэхээр тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 55 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 56 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 57 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 58 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 5 цаг 0 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 5 цаг 1 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 5 цаг 3 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 5 цаг 5 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 6 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 8 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 9 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 10 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 11 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 13 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 14 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 15 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 16 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 18 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 19 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top