x

Авлигын хэргээр ял сонссон, шалгуулж байгаа хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх уриалга гаргажээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос санаачлан Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Философи, шашин судлалын тэнхим, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнтэй хамтран “Өнөөгийн монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 9-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан билээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, улс төрийн нам, иргэн, олон нийтийн байгууллагад хандаж дараах уриалга гаргасныг хүргүүлж байна.

Үүнд:

Улсын Их Хуралд:

  • Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх эрх бүхий этгээдээс төсөл боловсруулах, хэлэлцүүлэн батлуулах үе шат бүрд ёс зүйн асуудлыг тусгах талаар анхаарч ажиллах;

  • Улсын Их Хурал төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж мөрдүүлэх;

  • Нийгмийн ёс суртахууны түвшинг сайжруулах асуудлаар суурь судалгаанд үндэслэсэн цогц бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

Засгийн газарт:

  • Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй тогтоол, шийдвэрүүдэд ёс зүйн талаас анхаарч ажиллах;

  • Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, томилоход ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэхийг харгалзан үздэг байх;

  • Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн хариуцлага алдвал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгддөг байх, холбогдох байгууллагаар шалгуулдаг байх;

  • Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх;

  • Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлэх арга хэмжээг авах;

  • Ёс зүйн дэд хороог байгуулах ажлыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж, үйл ажиллагааг жигдрүүлэх;

  • Монгол Улсын Засгийн газар, Авлигатай тэмцэх газартай хамтран төрийн албан хаагчдын дэмжлэгтэйгээр төрийн бүх салбарт авлигатай тэмцэж үр дүнд хүрэх;

  • Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг сэргээх, ядуурлыг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

  • Нийгэмд ёс суртахууны эерэг чиг хандлагыг төлөвшүүлэх үүрэгтэй сургууль, шинжлэх ухаан, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, Төрийн бус байгууллагад төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах;

  • Цахим орчинд ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэн, хэм хэмжээг баримтлах соёлыг түгээх арга замыг үе шаттай хэрэгжүүлэх, иргэдийн ёс суртахуунгүй харилцаа, хандлагыг өөрчлөх, хүний эрх, хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаа тул олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах асуудлыг авч үзэх;

  • Ёс зүйн боловсролын тогтолцоог шинжлэх ухааны үндэслэлтэй бий болгох, Ерөнхий боловсролын сургуульд “Ёс зүйн үндэс”, их, дээд сургуульд “Мэргэжлийн ёс зүй” хичээлийг заавал судлах хичээл болгон, сургалтын хөтөлбөр, агуулга, заах арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, хичээл заах багш нарыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах;

  • Бүх шатны сургуулиудын багш нарт заадаг хичээлээ ёс зүйн агуулгаар хэрхэн баяжуулах талаар сургалт зохион байгуулах, сурах бичгийн агуулга, сургалтын арга зүй нь суралцагчийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжилд бодитой дэмжлэг үзүүлэх, боловсролын тогтолцоо сургалтын хөтөлбөрөөр дамжуулж хүмүүнлэг энэрэнгүй, ёс журам, хууль журмыг дээдлэх, сахин мөрдөх ач холбогдлын талаар мэдлэг мэдээлэл өгөх;

  • Нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг соёл урлагийн салбартай нягт холбон, ялангуяа кино урлагаар дамжуулан эх оронч сэтгэлгээ, эх дэлхийгээ хайрлах, бусдыг хүндэтгэх зэрэг агуулгаар хүүхэд залуусын сонирхлыг татах дүрийг бий болгох, хөрөнгө оруулалтаа энэ салбарт оруулах;

  • Байгаль хамгаалах уламжлалт зан үйл, ёс заншил, тулгуурлан иргэдийн экологийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх;

  • Нийгмийн ёс суртахууны түвшин чиг хандлагын талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэд суурь судалгаа хийж, түүний үр дүн, санал, зөвлөмжийг төрийн бодлого боловсруулахад анхаарч тусган, амьдралд хэрэгжүүлэх;

  • Нийгмийн сэтгэл зүй, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах замаар ёс суртахууныг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийж, сайн дурын, олон нийтийн, төрийн бус байгууллага, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуй нэгж компани нийгмийн хариуцлагын хүрээнд ёс суртахууныг дээшлүүлэхтэй холбоотой цогц арга хэмжээ авч хамтран ажиллах.

Улс төрийн намуудад:

  • Авлигын асуудлаар шалгагдаж байгаа болон шүүхээр ял шийтгүүлсэн хүнийг Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуульд, бусад албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байх.

Иргэд, олон нийтийн байгууллагад:

  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монголын үндэсний олон нийтийн телевиз, арилжааны телевизүүд бодлого үйл ажиллагаандаа мэдээ, мэдээллийн хүртээмжийг иргэдийн ёс суртахууны үүрэг, хариуцлага, хүнлэг ёс, шударга ёсыг ухамсарлахад нөлөөлөх, нэгдмэл байдлыг бүрдүүлэхэд чиглүүлж чанаржуулах, олон нийтэд системтэйгээр зөв, сайн зүйлийг дэлгэрүүлэх, уриалах; 

  • Шинжлэх ухаан, соёл, урлаг, боловсрол, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд хандаж үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон төрийн бус байгууллагууд ёс зүй, ёс суртахууны талаар олон нийтийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх;

  • Монгол үндэсний онцлогийг тусгасан ёс суртахууны хүмүүжлийн уламжлалт арга, ухаанаас монгол хүний төлөвшилд зайлшгүй чухлыг нь өвлүүлэх;

  • Иргэд, Аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудад мэргэжлийн ёс зүйн болон ажлын байрны ёс зүйн дүрмийг сахин мөрдөж хэвших;

  • Нийгмийн бүх харилцаа, бүх шатанд ёс суртахууны хариуцлагыг дээшлүүлэх, багш, эцэг эх, асран хамгаалагч, ахмад үеийнхэн ёс суртахууны хувьд нийгэмд үлгэр дуурайл үзүүлэхийг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top