x

ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Амбан захирагч ирэх 12 дугаар сард манай улсад албан айлчлал хийнэ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж хадгалагдаж, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт эрчимжиж байгааг дурдаад, цаашид худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлж шинэ шатанд гаргах, хоёр орны бүс нутгийн болоод соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчны доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, ажлыг эрчимжүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр “2023 оны эхний долоон сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 2.4 тэрбум доллар байгаагаас нийт экспортын 60.8 хувь буюу 1.3 тэрбум долларыг ОХУ-аас экспортолсон газрын тос, нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Жилээс жилд манай хоёр улсын худалдааны зөрүү буюу тэнцвэртэй байдал алдагдаж байгаа бөгөөд тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах асуудал нэн чухал байна” хэмээн онцлоод, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгаа талаараа яриа өрнүүлэв.

Уулзалтын үеэр байгаль орчныг хамгаалах, хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулж, хөнгөн үйлдвэр болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, арьсан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах зэргээр хамтын ажиллагааны цар хүрээг бүс нутгийн хэмжээнд болон хоёр улсын холбогдох байгууллагуудын хүрээнд асуудлыг шийдвэрлэх гарц байна гэдэгтээ  талууд санал нэгдэж байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх зэргээр газар зүйн нэг бүс нутагт оршдог улс орнуудын хувьд хамтран ажиллах нь чухал гэж үзэж байгаагаа хоёр тал илэрхийлж байв.

Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын урилгаар ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Амбан захирагч Михаил Владимирович Дегтяревын энэ оны 12 дугаар сард манай улсад хийх албан айлчлалын үеэр бүс нутгийн соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, бизнесийн танилцах уулзалт зэргийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан яриандаа дурдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 5 цаг 5 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 5 цаг 6 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 5 цаг 7 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 5 цаг 8 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 5 цаг 10 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 5 цаг 11 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 5 цаг 13 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 5 цаг 14 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 16 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 17 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 19 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 20 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 21 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 22 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 23 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 24 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 25 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 27 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 28 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 30 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top