x

УИХ-ын дарга Г.Занданшатарт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан бараалхлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан бараалхлаа.  Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-аас Монгол Улсад суух 18 дахь Элчин сайдаар миний бие томилогдож ирсэн. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа түүхэндээ хамгийн найрсаг үедээ явж байна. Энэ таатай цаг хугацаанд Элчин сайдаар томилогдсондоо таатай буйгаа уулзалтын эхэнд хэлэв.

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулсны 10 жилийн ой 2024 онд тохиож байгаа. Үүнийг тохиолдуулан ээлжит уулзалтыг ирэх онд зохион байгуулах саналтай байгаагаа уулзалтын үеэр Элчин сайд илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэ оны 8 дугаар сарын байдлаар 15 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тиймээс энэхүү зорилтод хүрэх боломж дүүрэн юм гээд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах шинэ боломжийг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны байнгын механизм нь чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тодотгов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсон явдал баяр хүргээд,  Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа чухал гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэв. Мөн хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа хамтын ажиллагааг дэмжих замаар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гээд  Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын уулзалтын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлж, Байнгын хороод, Найрамдлын бүлэг болон Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаан өнгөрсөн сард зохион байгуулагдаж,  хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудыг дурдаад, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламент хоорондын яриа хэлэлцээний механизмын уулзалтууд үр дүнтэй болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2014 онд Бээжин хотноо байгуулж, энэ хугацаанд дөрвөн удаагийн уулзалтыг зохион байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 49 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 50 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 51 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 52 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 54 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 55 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 57 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 59 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 0 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 1 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 3 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 4 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 5 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 6 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 7 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 9 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 10 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 12 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 13 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top