УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшиллоо.
Үдээс өмнөх хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй тул хуралдааныг 14:00 цаг хүртэл хойшлууллаа.
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар:
-Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
-Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм.