x

У.Хүрэлсүх: Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдад тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ

\Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол-Францын бизнес форумд үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга ноён Клод Имовен,

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Монгол-Франц хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой өнөөдрийн бизнесийн форумд хүрэлцэн ирсэн Монгол, Францын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ ташрамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд энэ удаагийн бизнес форумыг хамтран зохион байгуулж буй хоёр орны төр, засгийн байгууллагууд, Монгол, Францын худалдааны танхимууд болон өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хоёр орны бизнесийн төлөөлөл, хамтрагч, дэмжигч байгууллагууд Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэй бөгөөд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 58 жилийг туулжээ.

Энэхүү түүхэн хугацаанд манай хоёр орон улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Өнөөдрийн байдлаар Францын нийт 66 компани манай улсад бүртгэлтэй байгаа бөгөөд тэдний хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан байна.

Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд өнөөдрийн энэ бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Хатагтай ноёд оо,

Монгол Улс өнөөдөр бүс нутагтаа ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгдэж, мөнхийн хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн харилцаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх замаар тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй, ногоон нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоохоор зорин ажиллаж байна.

Монгол Улс нийгэм, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх зорилгоор эдийн засгийн олон чухал шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах болон дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж байна.

Мөн цар тахлын дараах Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээхэд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ялангуяа аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч байна.

Монгол Улсын хэрэгжүүлж буй дээрх эдийн засгийн бодлого, санал санаачилга болон үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, ялангуяа Франц Улсын мэдлэг, туршлага, дэвшилтэт техник технологи, инновац болон хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй гэж бид үзэж байна.

Нэн ялангуяа хоёр орны хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад өнөөдрийн форумын гол зорилго оршиж байгаа юм.

Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байна.

Энэ хүрээнд манай улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш”  байх зарчмыг баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Цаашид Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд манай төр, засаг онцгой анхаарч ажиллана гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсэж байна.

Мөн манай улсын татварын орчин тогтвортой, татварын хувь, хэмжээ бүс нутгийн орнуудтай харьцуулахад харьцангуй бага гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Түүнчлэн Монгол Улс өнөөдрийн байдлаар 26 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 43 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрүүдийг тус тус байгуулаад байна.

Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн олон оронд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Тухайлбал, Европын Холбооны GSP+ хөтөлбөрийн хүрээнд нийт 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжтой.

Үүний зэрэгцээ Монгол Улс “Замын-Үүд” болон “Алтанбулаг” зэрэг хэд хэдэн чөлөөт бүсийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Монгол Улс Франц Улстай худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөжүүлэн хөгжүүлэх суурь эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн бөгөөд 1991 онд Монгол Улс, Франц Улсын хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ”, 1996 оны “Давхар татвараас чөлөөлөх тухай гэрээ” зэрэг баримт бичгүүдийг байгуулсан.

Мөн 2013 онд Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийг байгуулсан юм.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард манай улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн Франц Улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Францын хөрөнгө оруулагчдын итгэлийг бататган бэхжүүлж, бодит үр дүн гаргахын зэрэгцээ манай хоёр улсын хооронд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс хичээн ажиллах болно гэдгийг Та бүхэнд хэлэхийг хүсэж байна.

Хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, бүхий л салбарт өргөжин хөгжүүлэхэд өнөөдрийн бизнесийн форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

Энэ дашрамд Монгол Улс ирэх гурван жилийг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд Та бүхнийг мөнх тэнгэрийн орон, Их эзэнт гүрний өлгий нутаг, манай сайхан эх оронд зочлон ирэхийг урьж байна.

Өнөөдрийн бизнесийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье!

Монгол, Францын ард түмний ган бат найрамдал улам цэцэглэн хөгжих болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 34 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 35 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 36 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 37 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 39 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 40 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 42 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 44 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 45 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 46 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 48 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 49 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 50 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 51 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 52 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 53 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 54 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 57 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 58 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 59 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top