АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа эрх баригч намыг шүүмжилж бичжээ.
Тэрээр "Манай улстөрчдийн ой санамж их богинохон байдаг юм уу. АН-ын хувьд түүхэндээ хоёр удаа олуулаа болсон. Дангаараа засаглаж үзээгүй өнөөдрийг хүрсэн. МАН-100 жилийн түүх ярьдаг. Түүнийхээ 92 жилд нь дангаараа засаглаж ирсэн. Хэн нь түүхийн өмнө илүү үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ" гэжээ.