УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно. Мөн даваа гаригт болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хуралд оролцох юм.
Хүндэт зочныг өнөөдөр өглөө УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс Чингис хаан нисэх буудалд угтан авсан. Өнөөдөр Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэв. Энэ үеэр Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс татгалзав.