x

Зүүн бүсийн эдийн засгийн чуулганаар Ардчилсан намынхан юу ярив

Ардчилсан намаас бүс нутгийн онцлогийг шингээсэн эдийн засгийн бүсчилсэн форумыг зохион байгуулж буй. Тэгвэл Зүүн бүсийн эдийн засгийн форум өнгөрөгч бямба гаригт Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа. Тус чуулганы зорилго нь улс орны нөхцөл байдлыг зөвхөн улстөрчид нь шийддэг бус, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид оролцож нийтээрээ хэлэлцдэг, иргэдийн санаа бодол бодлого шийдвэрт тусдаг байх ёстой. Хамгийн гол нь энэ ажил биеждэг байх ёстой хэмээн үзсэн аж.

Форумд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч, АН-ын Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын гишүүд, АН-ын дэд дарга нар оролцож илтгэл тавилаа.

Тухайлбал, АН-ын Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа судалгаанд үндэслэсэн бодлого ямар ач холбогдолтой талаар илтгэл тавилаа.

Тэрээр “Хүн өнгөрүүлсэн амьдралынхаа замыг эргэж хараад зөв үнэлж чадвал очих зам гэрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд Ардчилсан нам Монголд ардчиллыг хөгжүүлэхийн тулд хийсэн, хэрэгжүүлсэн бодлого ямар байсан бэ гэдгээ зөв дүгнэж чадвал ирээдүйд хүрэх хөгжлийнхөө зураглалыг бодитоор зөв гаргаж чадна.

Сонгуульд оролцохдоо улс төрийн намууд хэрэгжих, хэрэгжихгүй олон амлалтыг иргэдэд өгдөг. Бидний хэрэгжүүлэхийг зорьсон зүйлүүд ямар үр дүнд хүрэв. Найман удаагийн мөрийн хөтөлбөрөө зэрэгцүүлж байгаад дүгнэсэн үе Ардчилсан намд бий юу. Байхгүй. Найман удаагийн өрсөлдөөнд Ардчилсан намынхаа мөрийн хөтөлбөрийг дүгнэх хэлтэс манай намд байгаа юу. Байхгүй. Би энэ намд орж ирээд 18 жил болж байгаа. 18 жилийн хугацаанд Ардчилсан намын өнгөрсөн үеийн хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөө нь энэ байж, бидний алдаа сорилт нь энэ байж гэж нэг ч удаа яриагүй. Бид цаашид тавьж байгаа зорилтоо дандаа алдаатай тавиад байдаг юм биш биз гэсэн сэтгэгдэл төрж байна” гэв. Мөн тэрбээр “Өнөөдөр эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт орсон 15 том мега төслөөс яг зорилгоо олоод хэрэгжиж байгаа төсөл алга.

10.111 хүнийг хамруулсан судалгаа хийсэн. Судалгаагаар төрийн бодлого оновчгүй байна. Төрийн үйлчилгээ бидний сэтгэлд хүрэхгүй байна гэдгийг судалгаанд хамрагдсан иргэд хэлж байна. 100 хувь сэтгэл ханамжтай гэвэл таван оноогоор үнэлэх байсан. Өнөөдөр тав битгий хэл дөрвөн хувиар үнэлэгдэх нэг ч салбарын бодлого алга. Бидний дараагийн зорилт. Ард түмнээ сайхан амьдруулах Засгийн эрхийг барихын тулд бодит зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй байна. Учир нь бодит үр дүнд хүрэх зүйлийг хийгээч гэдгийг иргэд хэлж байгаа. Өнөөдрийн засаглалын тогтолцоо дээрх асуудлын үндсэн суурь болж байна. Улс төр тогтворгүй, бодлого тогтвортой үргэлжилдэггүй, улс төрийн намуудын бодлого хэрэгждэггүй болохоор иргэд итгэхгүй байна гэсэн дүгнэлт судалгаагаар батлагдсан. Эрх барьж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг иргэдээс асуухад иргэдийн сэтгэл ханамж дээр хэлснээр гарсан. Харин хөндлөнгийн байгууллагаар судалгаа хийж үнэлүүлэхэд нийт амлалтынх нь 45.6 хувь огт хэрэгжих боломжгүй хөтөлбөрийг тавьсан байна гэж дүгнэж байна. Хэрэгжих боломжгүй 45.6 хувийн арга хэмжээнд 11.5 их наяд төгрөгийг цацаж байна. Ямар ч хэрэггүй олон зүйлд ямар их баялгийг үргүй зарж байгааг энэ судалгаанаас харж болно. Бид нэгдэж нэг тамга, нэг гэрчилгээтэй сонгуульд орох гэж байна. Хамгийн гол нь бидний нэгдэл хэр хэврэг бол, хэр алсыг харсан бол. 30 жилийн дараагийн улсын хөгжлийг хийж чадах нэгдэл үү. Эсвэл сонгуульд орох, сонгуульд өөрсдийн хүнээ дэвшүүлэх нэгдэл үү гэдэгтээ бид дүгнэлт тавих ёстой. Хуурамч нэгдэл бидэнд хэрэггүй. Улсынхаа, намынхаа хөгжлийг дээд лимитэд хүргэх холын стратегитай нам болох тэр нэгдэл хэрэгтэй” гэв.

Харин Намын дарга Лу.Гантөмөр “33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой зүйлийг амласан. Бид та нарыг эрх чөлөөтэй болгоно. Үгээ хэлж чаддаггүй байсан ард түмнийг үг хэлдэг болгоно гэж хэлсэн. Бодсоноо бичиж чаддаггүй байсан ард түмнийг та нар бичиж болно гэж хэлсэн. Дураараа сонин гаргаж болно, хараарай. Ардчилал гэдэг сонин бид гаргалаа шүү. Хэн ч сонин гаргаж болно. Бид телевиз байгуулах эрхийг чинь өгье. Бид үг хэлэх эрхийг чинь өгье. Сонгодог эрхийг чинь өгнө. Сонгогддог эрхийг чинь өгнө. Эхлээд өмчтэй болгож өгье гэсэн. Өмчтэй болгож өгнө гэж хэлээд малчдад малыг нь өгсөн. Харамлаагүй. Татвар аваагүй. Дундаас нь зувчуулаагүй. Тариаланчдад газрыг нь олгосон. Ардчиллын стратеги бол гайхамшигтай.Социализмын үед өмчийг нь булааж аваад малыг нь өсгөөд өгнө гэсэн. Гэтэл 40 саяд ч хүрэхгүй байсан. Хүрэх ч боломжгүй. Учир нь яг үнэндээ тэр өмч иргэдийнх биш дарга нарын өмч байсан. Нэг ширхэг төлөг гаргаад идэх эрх малчдад байгаагүй. Үнэхээр өгч чаддаг. Хийж чаддаг. Амласандаа хүрдэг нам бол Ардчилсан нам байсан. Ийм хүчтэй стратеги манай намд байжээ. Харамсалтай нь бид болчихлоо гээд бодчихсон юм байна. Хүмүүсээ хөрөнгөтэй болгочихлоо. Малчдаа малтай болгочихлоо. Иргэд маань 0.7 га газартай болчихлоо. Өмнөговийнхон уул уурхайн баялгаа олборлох эрхийг нь өгчихлөө. Монголчууд эрх чөлөөтэй болчихлоо гэдгээ хэсэг хугацаанд мэдэрсэн. Ардчиллын үед үг хэлсэн хүнийг шоронд хийхийг нь болиулсан. Ардчиллын үед хүнийг цаазаар авахыг нь болиулсан. Ардчиллын үед хүн хэлмэгдүүлэхийг нь зогсоосон. Цаашид ард түмэн ажлаа хийгээд, төр засаг нь бодлогоо хэрэгжүүлээд явах жирийн нийгэмтэй боллоо гэсэн бодлоос хойш Ардчилсан нам стратегигүй болж эхэлсэн. Манай лидерүүд, манай намынхан зорьсон зорилгоо биелүүлчихлээ гэж бодсон. Ингээд зорьсон зорилгодоо хүрсэн учраас одоо би яах вэ гэж эхэлсэн. Тэрнээс хойш хувь хувийн ухаан, хувь хувийн хөтөлбөр, тактикаа гаргаад эхэлсэн. Хувийн тактикууд мөргөлдсөн. Энэ мөргөлдөөн Ардчилсан намын хагарал болсон. Тиймээс АН-ын энэ удаагийн нэгдэл би биш, бид гэдэг соёл дээр суурилна. Бидний зорилго биелсэн үү гэж өөрсдөөсөө асуусан.

Бидний зорилго биелээгүй гэдгийг сүүлийн жилүүдэд маш тод томруун харлаа. Үг хэлсэн хүнийг бидний нүдэн дээр шоронд хийж байгааг бид харж байна. Шүүмжилж бичсэн сэтгүүлчдийг бидний нүдэн дээр цагдаа өдөр бүр дуудаж байцааж байгааг харж байна. Бизнесүүдийг авч ирээд шүүж байгааг бид харж байна. Өмчийг нь дээрэмдээд авч байгааг харж байна. Ковидын үед хаалттай нийгэм, дарангуйлагч Засгийн газар, дарангуйлагч төр гэж юу байдгийг бид олж харсан. Сум хооронд явах эрхийг хаасан. Аймаг хооронд явахыг зогсоосон. Бүр сүүлдээ байшингаасаа гарах эрхийг хаасан. Бид тэгэхэд юу мэдэрлээ. Ардчиллын 33 жилийн стратеги нурж унахад их амархан юм байна. Ингээд болчихдог юм байна гэдгийг олж харсан. Мэдэрсэн. Тиймээс шинэ стратегийг гаргах тэр цэгтээ бид ирчихлээ.

Тэрхүү шинэ стратеги нь танд аймаг хооронд зорчих эрхийг тань өгнө гэдэг шиг энгийн байх ёстой.Монголчууд тэр үед итгээгүй. Гайхаж байсан. Тэр үед сум, аймаг хооронд явахад томилолт, тодорхойлолт авдаг. Тэр нь жирийн жолоочид олддоггүй. Жижигхэн хурган дарганцар байж л тэрийгээ олж авна. Тийм цаг үед тэр хэлж байсан зүйлс биеллээ олсон байна. Тиймээс бидний дараагийн стратеги ийм энгийн байна. Монголчуудын амьдралд бодитоор байгаа бэрхшээлүүдийг бид шийднэ. Мачийж байгаад мянган малтай болсон ч яагаад аз жаргалтай, хангалуун амьдарч чадахгүй байна вэ. Талх жигнээд, гуанз ажиллуулсан ч яагаад амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Ардчилсан намын нэгдэл Монгол түмэнд байгаа зовлонг олж илрүүлэхэд суурилж байгаа. Асуудлын учир шалтгааныг олж Монголын ард түмэнд зориулсан шинэ стратеги гаргана. Энэ нэгдэл Монголыг босгоно. Бид МАН шиг найман жил төр баривал нэгдүгээрт, Монгол Улс өргүй болох ёстой. Дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь 50 хувь руу орж байх ёстой. Монголын ард түмэнд эрх чөлөө өгнө гэсэн том стратегийн ард гарч чадсан юм чинь одоо Монгол түмнийг ядуурлаас гаргах стратеги руу бүгдээрээ шилжье. Шударга, үнэ цэнэтэй боловсролын тогтолцоо руу шилжье. Ядаж эм нь үйлчилдэг эрүүл мэндийн салбартай болъё. Эрүүл мэндийн салбарыг шинэчилье. Өвчнөө эмчилж чаддаг улс болъё. Монголын улс төрийг ёс суртахуунтай болгоё. Ийм ялзарсан төрийг ёс суртахуунаар нь засъя. Ёс суртахуун гэдэг за бол ёогүй байхыг хэлж байгаа юм. Тиймээс олон юм амлахгүй. Маш цөөхөн юмыг маш чанартай хийнэ. Монголын ард түмэнд өгсөн бидний амлалт бол 100 хувь биелдэг баймаар байна. Монголын “за” бол андгай буй за гэж. Ардчилсан намынхан “Ардчиллын за бол андгай буй за” гэдэг үгийг чанд тогтоож, хэвшүүлэх ёстой” хэмээв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 8 цаг 3 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 8 цаг 4 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 8 цаг 5 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 8 цаг 6 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 8 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 9 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 11 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 13 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 14 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 15 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 17 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 18 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 19 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 20 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 21 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 23 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 24 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 26 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top