x

"Орлого, зардлаа татвар төлөгчдөд ил тод тайлагнах нь намуудын төлөвшилд эергээр нөлөөлдөг"

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгын газарт ажиллав.

Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна.

Энэхүү туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд тэрбээр Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Лангтай албан ёсны уулзалт хийж, Холбооны төсөв, санхүүгийн эрх зүй, хяналтын тогтолцоо болон парламентын гишүүний бүрэн эрх, ёс зүйн хэм хэмжээ, хязгаарлалт зэрэг асуудлыг эрхэлсэн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүний энэ удаагийн туршлага судлах ажлын үндсэн зорилго нь улсын төсөв, төлөвлөгөө хийгээд санхүүгийн салбарын хууль, тогтоомжийг боловсруулах, батлах аргачлал, үе шат болон тэдгээрт тавих хяналт, дүн шинжилгээний арга зүй, хамрах хүрээ, мөнхүү улс төрийн санхүүжилтийн шийдлийг судлах юм. Иймд тэрбээр нэн тэргүүнд Бундестагийн Тамгын газрын Парламентын эрх зүйн хэлтсийн зөвлөх, доктор Биргит Рээзэ, Төсвийн болон Санхүүгийн байнгын хороо, Төсвийн хяналтын дэд хорооны Ажлын албаны дарга Соня Вюстник, Оливер Фогт, Александр Трохэ нартай уулзаж, дээрх асуудлуудаар санал солилцов.

Германы Бундестаг нь Холбооны хуулиудыг батлахын зэрэгцээ Засгийн газарт хяналт тавих чиг үүрэгтэй. Энэхүү хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд парламент дахь сөрөг хүчнүүд голлох үүргийг гүйцэтгэдэг. Хянан шалгах түр хороо байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Байнгын хорооны хуралдаанд сайд нарын мэдээллийг сонсох гэсэн үндсэн арга хэрэгслүүдээр Бундестаг хяналтаа хэрэгжүүлнэ. Холбооны төсвийг батлахад зонхилж оролцдог Төсвийн байнгын хороо гэхэд л 45 гишүүнтэй бөгөөд тэргүүнээр нь Бундестаг дахь хамгийн том сөрөг хүчний төлөөлөл ажилладаг байна.

Төсвийн хуулийг 25 багц төлөвлөлт, тэдгээрийн нэг бүрчилсэн төлөвлөгөөний хамт боловсруулах бөгөөд Байнгын хорооны 25 ажлын хэсэг, бусад холбогдох бүтцүүд ажиллана. Мөн бодит төлөвлөгөө буюу Холбооны улсын төрийн асуудал, зайлшгүй санхүүжүүлэх зардал зэргийг тусгасан нэгэн багцыг тусгайлан боловсруулж хэлэлцдэг ажээ. Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд Бундестаг дахь бүх намуудын төлөөлөл оролцсон Хяналтын дэд хороо хяналт тавих бөгөөд тус дэд хороог мөн л сөрөг хүчний төлөөлөл удирдана. Харин Бундестагийн Санхүүгийн байнгын хороо татварын эрх зүйн асуудлыг хариуцаж, төсвийн орлого бүрдүүлэлтийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үндсэн чиг үүрэгтэй бөгөөд тэргүүн нь мөнөөх л сөрөг хүчний төлөөлөл.

Бундестагийн Байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй уялдуулан зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, Байнгын хороод дахь намын бүлгүүд, тэр дундаа сөрөг хүчний төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уялдуулна. Иймд, ялангуяа төсөв, санхүү, хяналтын чиг үүрэг бүхий байнгын хороодыг сөрөг хүчнээс удирдаж ажиллах нь элбэг юм. Байнгын хороод аливаа хуулийн төслийг 2-3 удаа хэлэлцэхийн зэрэгцээ олон нийтийн сонсгол зохион байгуулж, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмээр хэлэлцүүлэн, тэдний саналыг авч тусгадаг байна.

Улсын төсөв болон санхүүгийн асуудлаар судалгаа хийж буйн хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан улс төрийн санхүүжилтийн асуудалд зориуд анхаарал хандуулж, Бундестагийн Муж улсын парламент, намын санхүүжилтийн хэлтсийн дарга, ноён Марк Круазэтэй энэ талаар ярилцсан юм. Тус улсын намын санхүүжилтийн тогтолцоо нь Холбооны төсвийн болон төсвийн бус эх үүсвэрүүдээс бүрддэг бөгөөд Бундестагийн ерөнхийлөгч хяналт тавьдаг аж. Улсын төсвөөс улстөрийн намуудад үйл ажиллагааны зардлынх нь тодорхой хэсгийг олгохдоо “намуудын индекс” хэмээх шалгуур үзүүлэлтийг харгалзана. Энэ индексийг тухайн нам ард иргэдийн дунд хэр нөлөө бүхий болох, мөн нийт хандивын болон хандивын бус орлого, зарлагын тайлан зэргийг үндэслэн Статистикийн газар гаргадаг байна.

Улстөрийн намуудын төсвийн санхүүжилтийг авсан суудалд бус Бундестагийн болон мужийн парламентууд, Европын Холбооны сонгуулиудаар иргэд, сонгогчдоос авсан саналын тоонд харгалзуулдаг онцлогтой юм. Ингэж “саналын данс”-ны аргад тулгуурласнаар парламентад суудал аваагүй намууд ч төсвөөс санхүүжилт хүртэх боломжтой болно. Өнөөдрийн байдлаар Бундестагт улс төрийн зургаан нам суудалтай ч төсвийн санхүүжилтийг 20 нам авдаг байна. Төсвийн санхүүжилт нь намуудад үйл ажиллагаа, орлого, зардлаа татвар төлөгчдөд ил тод тайлагнах шаардлагыг бий болгодог бөгөөд энэ нь тухайн намын төлөвшилд эерэгээр нөлөөлдөг ажээ.

Намууд төсвийн санхүүжилтээс гадна гишүүд, дэмжигчдийн хандив болон хандивын бус орлогоор санхүүждэг. Мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд өөрийн гэсэн газартай ч байж болно. Газраа түрээслүүлж орлого олох, хувьцаа худалдан авч, арилжих зэрэг бүхий л аж ахуйн үйл ажиллагааг улс төрийн намуудад хориглоогүй. Хамгийн гол нь орлого, зарлагаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы тухайлан судалж үзсэн бас нэг сэдэв бол Бундестагийн гишүүдийн бүрэн эрхийг хангах, мөн хязгаарлахтай холбоотой асуудлууд байв. Энэ талаар судлах үүднээс тэрбээр Парламентын болон гишүүдийн үйлчилгээний газрын Бүрэн эрхийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус хэлтэс Дотоод хяналтын нэгж болон Гишүүдийн бүрэн эрхийг хангах, тэдний ажилчдад үйлчлэх, намын санхүүжилт болон муж улсын парламентуудын, мөн Бундестагийн эрүүл мэндийн үйлчилгээний гэсэн дөрвөн албатай. Гишүүдийн бүрэн эрхийг хангах алба нь тэдний эрх, ажиллах нөхцөл хангагдахгүй байх нөхцөлийг арилгахын зэрэгцээ харилцаа, ёс зүйн хэм хэмжээг сахиулах асуудлыг хариуцдаг.

Бундестагийн гишүүдэд мөнгөн хандив авах, парламентын гишүүнийхээ хувиар урамшуулал хөлстэй үйл ажиллагаа явуулах, илтгэл тавих хориотой аж. Мөн холбооны бүргэдийг хувийн зорилгоор ашиглах, улс оронд хохирол учруулахуйц мэдээлэл түгээх зэргийг хориглох ёс зүйн хязгаарлалтууд тавигддаг. Сонгогдохоосоо өмнө хийж байсан ажил, бизнесээ үргэлжлүүлж болох ч үйл ажиллагаа болон орлогоо ил тод мэдээлэх үүрэг хүлээнэ. Хэн нэгэнтэй хэлцэл, зөвшилцөл хийж болох ч түүнийгээ мөн ил гаргаж тавина. Хурал тасалбал өдрийн 200 еврогийн торгууль төлнө. Энэ мэт бүхий л ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл сануулах, олон нийтэд зарлах, торгох зэрэг хариуцлага хүлээлгэдэг байна.

Германы Бундестагийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах уулзалтууд ихээхэн ажил хэрэгч, үр дүнтэй болж буйг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлон тэмдэглэж, манай хоёр парламентын өмнө тавигдаж буй сорилтууд харилцан туршлагаа солилцож, бие биеэсээ суралцах боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Эдүгээгийн Бундестаг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр буюу 736 гишүүнтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ нь сонгуулийн эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог тодорхой түвшинд хязгаарлах шаардлагыг үүсгэж буй бол Монгол Улсын Их Хурал бүтэц, бүрэлдэхүүнээ өргөжүүлэх, төлөөлөх чадамж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх шинэчлэлтийг эхлүүлж байгаа нь бидний харилцаа, хамтын ажиллагааг зорилго, үр дүнтэй болгож байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 8 цаг 9 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 8 цаг 10 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 8 цаг 11 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 8 цаг 12 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 14 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 15 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 17 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 19 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 20 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 21 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 23 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 24 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 25 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 26 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 27 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 28 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 29 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 32 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 34 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top