x

Архангайн иргэд цэрэгжилтийн хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах санал гаргажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллах үеэрээ аймгийн иргэдтэй уулзлаа.

Тэрээр "Архангай аймаг 95 мянга гаруй хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ  нь 8.8сая  төгрөг бөгөөд улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байна. Цаашид урт хугацааны хөгжлийн бодлого гаргаж, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн томоохон төслүүдээ тодорхойлон, бие даан хөгжих боломж бүрдүүлэх хэрэгтэй" гэв.

Харин иргэдийн зүгээс аймгийн дулааны цахилгаан станцын барилгын ажлыг 2024 онд эхлүүлэх, самар түүх хугацааг есдүгээр сарын 15 болгон наашлуулж, эрхзүйн орчныг амьдралд нийцүүлэх, орон нутгийн өмчит “Тамир” зусланг олон улсын хүүхдийн зуслан болгох, Эрдэнэбулган сумын тавдугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барих, аймгийн МСҮТ-д тракторчийн анги нээх, ахмадын өргөөтэй болох санал хэллээ.

Мөн Булган уулын дархан цаазыг эргэн сэргээх, махны үнийг хөөрөгдүүлэхгүй, тогтвортой байлгах тогтолцоог хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, аварга малчны шалгуурыг тооноос илүү чанарт шилжүүлэх, махны үйлдвэрийг цэгцлэх, цэрэгжилтийн хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах, арьс шир боловсруулах болон оёдлын үйлдвэр байгуулах, ӨЭМТ-д ашиглаж буй олон программыг цэгцлэх хэрэгтэй гэв.

Уулзалтын үеэр “Илч” компанийн захирал Ч.Өсөхбаяр 26 жилийн өмнө өмч хувьчлалаар авсан аймгийн Дулааны цахилгааны станцаа төрд буцааж өгөх болсноо зарлав.

Дулааны цахилгаан станц, цэцэрлэгийн барилга, Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх авто зам, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны улсын төсөвт суулгахаар шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top