x

ТАНИЛЦ: Эдийн засгийн бодлого боловсруулах КАПИТАЛ ФОРУМ-ын залуус

Ардчилсан намд эдийн засгийн бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой, залуу эдийн засагчдын КАПИТАЛ ФОРУМ байгуулагджээ.

Форумын хэлбэрээр байгуулагдсан тус байгууллага нь чөлөөт эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрт тусгах эдийн засгийн бодлогын зөвлөмж боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Тус форумыг үүсгэн байгуулагчид нь өндөр хөгжилтэй барууны орнуудад эдийн засгийн болон төрийн удирдлагын боловсрол эзэмшсэн, санхүү хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэшсэн, гадаадын улс оронд болон Монголын эдийн засаг, санхүүгийн томоохон байгууллагуудад удирдах ажил хийж байсан туршлагатай залуус юм.

Тус форумын үүсгэн байгуулагчид КАПИТАЛ ФОРУМ-ын зорилгыг тодорхойлохдоо, Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшилд суурилсан, чөлөөт зах зээл, өрсөлдөөнийг дэмжсэн бодлого боловсруулах, Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бүтээмжийг дэмжсэн технологи нутагшуулах бодлого боловсруулах гэж тодорхойлж байна.

Мөн тус форум нь Ардчилсан намын бодлого боловсруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллах бөгөөд улс төрийн фракц, клуб биш гэдгийг онцлов.

Капитал форумын үүсгэн байгуулагчид

  • М.Чимэддорж, Оксфордын их сургуулийн магистр, АН-ын Улс Төрийн Зөвлөлийн гишүүн, эдийн засгийн бодлогын чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай

  • А.Батпүрэв, Сиднейн Их сургуулийн магистр, БНХАУ-ын эдийн засаг, бизнесийн их сургуулийн доктрант, санхүү хөрөнгө оруулалтын салбарт 15 жилийн туршлагатай Ашид Ассет Менежмент компанийн үүсгэн байгуулагч

  • П.Батхишиг, Манчестерийн их сургуулийн магистр, Шунхлай компанийн гүйцэтгэх захирал зэрэг бизнесийн салбарт 15 жил ажиллаж байсан туршлагатай

  • Б.Баяртбилэг, Английн Империал Коллежийн магистр, Голомт банкны зээлийн газрын захирал зэрэг банк санхүүгийн салбарт 15 жил ажилласан туршлагатай.

  • М.Сугар, Оксфордын их сургуулийн магистр, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, санхүүгийн зөвлөхөөр 15 жил ажилласан туршлагатай, АН-ын гадаад харилцааны газрын дарга,

  • Г.Ганбат, Сассекксийн их сургуулийн магистр, UCL –ийн мэдээллийн доктрант, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 10 жил ажилласан туршлагатай

  • О.Энхтайван, АНУ-ын Гэгээн Петрийн их суруулийг төгссөн, Голдман Сакс зэрэг санхүү хөрөнгө оруулалтын салбарт 10 жилийн туршлагатай

Дашрамд, КАПИТАЛ ФОРУМ-ын үүсгэн байгуулагч Б.Баяртбилэг, О.Энхтайван, Г.Ганбат нар АН-д гишүүнээр элсэж, АН-ын дарга Л.Гантөмөрөөс намын батлахаа гардаж авсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.169)
    АН-г бурхан өршөөг
    2023 оны 09 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 8 цаг 11 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 8 цаг 12 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 8 цаг 13 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 8 цаг 14 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 16 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 17 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 19 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 21 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 22 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 23 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 25 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 26 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 27 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 28 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 29 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 30 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 31 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 33 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top