Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим томилгоог хийсэн байна. Тухайлбал, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдыг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд цагдаагийн хурандаа Т.Сүхболдыг томилжээ. Т.Сүхболд нь Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байв.
2020 оны долдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдсон Ж.Болд нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байна.