x

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр үгээ нэгтгэж улс төрийн хамгаалалт хүсч эхэлсэн үү?!

Нүүрсний гэх тодотголтой, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг уржигдар болох байлаа. Уг нь шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр тухайн өдөр товлон зарлаад байв. Гэвч хүсэлт гаргасан өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нь өөр шүүх хуралдаантай давхацсан болохоор хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ хэрэг нийгэмд нэлээд өндрөө авсан. Тэгвэл яллагдагч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар асуудлыг түргэсгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна.

Гадуур хүмүүсийн шуугьж байгаагаар Т.Аюурсайхан “Шүүх хурлыг нээлттэй явуулъя” гэжээ. Б.Ганхуяг нь “Ерөөсөө цаг алдалгүй өнөөдрөөс шүүх хурлаа хиймээр байна” гэсэн санал гаргаж. Өмгөөлөгчид нь хүртэл хэвлэл мэдээллээр дориухан дуугараад эхэлсэн байна. Эндээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өгч байгаа мэдээллүүд агаар нэг байгаа нь харагдаж байна. Тэдний мэдээллээс “Цаг алдалгүй шүүх хурлаа нээлттэйгээр бушуухан эхлүүлье” гэх нэг агуулга уншигдаж байна. Үндсэндээ энэ бол МАН болоод намынхандаа, нүүрсний хэрэгт нэр холбогддог томчуудад өгч байгаа мессеж боллоо. Өнгөц харвал бүгдийг ил хийе, одоо удаан сунжраад яахав гээд байх шиг. Ухаад үзвэл нүүрсний хэрэгт нэр нь холбогдож байсан улстөрчид, сайд дарга нар, МАН-ын хойд, урдах томчуудад бүгдэд нь өгч байгаа сануулга биз ээ. Мэдээж нүүрсний хэрэг анх гарч эхлэхэд нэр холбогдож байсан, одоо УИХ-д суугаа гишүүд, сайд, дарга нар гээд нийт 17 хүнд хаягласан байж таарна. Яг үнэндээ өнөөдөр нүүрсний сонсголыг хийх, хийхгүй, хэрхэн явуулах тухай маргаан МАН-ын Удирдах зөвлөл дээр хүртэл дуулиан, шуугиантай байна. Хэрэв нүүрсний сонсголыг явуулбал, “Намаа хуваана, засаг тарна, сонгуульд ялагдана” гэх энэ нам доторх бужигнаан нийгэмд ил болж эхэллээ.

Тэгэхээр энэ сенсаци бол МАН дотроо нэгэнт цоллогдож, нүүрсний хэрэгт нэр холбогдож, гэрэлд цохиулсан 17 хүн дээр тоо нэмэхгүй. Ухаандаа 18, 19, 20 дахь гэсэн этгээд гарч ирүүлэхгүй гэсэн зорилгыг харуулж байна.

Хэрэв 17+…гээд зарлагдах юм бол энэ Төрийн ордонд юу ч болж мэдэхээр байна. МАН цагаан байраа ч буулгаж магадгүй. Баттай эх сурвалжуудын ярьж байгаагаар ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал байсан Б.Ганхуяг нар нь далдуураа улс төрийн хэн нэг том эрх мэдэлтнээс юм уу, эсвэл намаасаа хамгаалалт хүссэн байх талтай. Нөгөөтэйгүүр шантааж маягийн улс төрийн акцийн илэрхийлэл ч байж болох юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 9 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 10 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 11 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 12 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 14 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 15 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 17 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 19 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 20 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 22 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 23 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 24 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 26 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 27 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 28 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 29 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 30 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 32 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 34 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top