АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр Корпрейт конвэйншн центрт хуралдана. Тус хурлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.
АН-ын дарга Лу.Гантөмөр "АН-ыг сөрөг хүчин гэж төсөөлөх хэрэггүй. Энэ нам эрх баригч нам байх ёстой. Ардчилсан нам эрх баригчын тоглолтыг хийдэг нам болно. Миний даалгавар бол хэн ч чулуу шидсэн бутардаггүй, ялалт байгууладаг нам болгох ёстой. Би хэн нэгэн эрх мэдэлтэй хүний халаасанд байдаггүй. Би бол Гантөмөр. Намайг том бизнес хийдэггүй, мөнгө муутай болохоор хэн нэгэнтэй хамаатай гэж л хардаг юм шиг байгаа юм" хэмээн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм.