x

Энэ намрын улс төрийн халуун цэг: МАН-ын генсек Д.Амарбаясгалан намтайгаа дайн зарлах уу?!

Хаврын улс төрөө хааж амжилгүй “морь, бөх, сур”-аа байлж сонгуулийн оршлоо амжилттай хийгээд ирсэн улстөрчдийн намрын халуун өдрүүд албан ёсоор эхэллээ. Нээлттэй сэдэв нэлээдийг үлдээж “тавьж хоносон хоол” элбэгтэй МАН-ын улс төр энэ намар жинхэнэ буцлах төлөвтэй. Наадмын хуушуур, нутгийн ойн ард ирэх намрынхаа улс төрийн прогноз, төлөвлөлтийг хийгээд ирсэн тэд өнгөрсөн долоо хоногт намрынхаа улстөржилтийн туузыг үндсэндээ хайчилчихсан.

Нийслэлийн Засаг даргыг огцруулах шаардлага бол МАН-ын дотоод зодооны эхлэл болов уу. Сүүлийн найман жил ордны бүү хэл гудамжны улс төрөөс ангид байсан Ардчилсан нам энэ намрын улс төрийн салхийг хагалж буй нь жам ёсны үзэгдэл мэт боловч цаанаа учиртай дуулдана. Шууд хэлбэл 80 гаруй жилийн түүхтэй Говь-Алтай аймгийн 100 жилийн ойг урьдчилан тэмдэглэсэн баярын өдрүүдээр сонгууль хүртэлх улс төрийн акц, жагсаал, цуглааны товууд гарсан сурагтай. Говь-Алтай аймгийг 1940 онд үүсгэн байгуулсан байхад 100 жилийн ойг нь бярдаж хийсэн Д.Амарбаясгалан сайдыг тойрч энэ асуудлууд яригдсан байх магадлал өндөр.

Тэд найман жилийн дараа Алтай аймаг, 20-иод жилийн дараа Говь-Алтай аймгийн 100 жилийн ойг мөн тэмдэглэж таарах нь. Анхны 100 жилээ тэмдэглээд ирсэн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, гишүүн П.Батцацрал хоёр ийнхүү улстөржилтийн халуун цэгт явж орлоо. Хоёул Д.Амарбаясгалантай нэг нутгийнх бөгөөд П.Батцацрал нь ижил төрлийн бизнес эрхэлдэг гэх мэдээлэл бий. Тийм ч учраас НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, П.Батцацрал нар АН-ын үйл ажиллагааг сэрээв үү, Ардын намын улс төрийг эхлүүлэв үү гэдэг асуултыг албан ёсоор тавьж болно. АН-ынхан Ардын намын дарангуйллын эсрэг, ард түмний эрх чөлөөний төлөө 30 жил тэмцэж ирчихээд арай ч үер усны гашуун зовлон, үхэл хагацлын хар сүүдрээр оноо цуглуулах гэж жагсаал хиймгүй учир ингэж хардаж байна.

Өөрсдийнхөө төлөө “Ажлаа хий” гэх зэргийн жагсаалыг бодоод олчихдог, хийгээд үзчихсэн МАН-аас энэ зэргийн санаа гарч мэдэх учир тэр зүгээс шидсэн чулуу ч байж мэднэ.

Олны яриа ортой гэлцдэг. Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн үеэр нийслэлийн Засаг даргыг эхлээд, дараа нь Засгийн газрыг түлхэн унагах яриа болсон гэцгээж байгаа энэ үед амтай юм шиг тэмцэл эхэллээ. МАН-ынхан юу гэж сонгуулийн өмнөх жил дотоод зөрчлөө нийгэмд дэлгэж хотоороо, засаг төрөөрөө, намынхаа даргаар оролдох билээ гэсэн асуултыг асууж мэднэ. Гэхдээ тэдэнд гарцаагүй ужгирсан асуудлууд олон бий. МАН-ынхан хаврынхаа улстөржилтөөс хойш тавьж нээлттэй үлдээсэн хамгийн том сэдэв бол Г.Занданшатар даргын хамар дор бий. Тодруулбал, нүүрсний сонсгол.

Хөгжлийн банкны сонсгол хэмээх “Төрийн ордонд болсон шүүх хурал” яалаа. Хууль, шударга ёсыг завхруулсан гэх этгээдүүд шүүхээс ял авахаасаа өмнө Төрийн ордонд дуудагдан очоод улайтал байцаагдаж, нийгэмдээ яллуулж орох, байх газаргүй болтлоо буллид өртсөн. Тэгвэл нүүрсний сонсгол үүнээс ч халуун, бүр халуун болно. Гол асуудал нь МАН-ын хийгээд Засгийн газрын гал тогоог барьж буй Д.Амарбаясгалан дарга руу сонсголын сөрөг үр дагавар шууд эргэж, нэр төрийг нь сэвтээсэн шиг сэвтээнэ гэдгийг өнгөрсөн хавраас хойш хангалттай ярьж, бичицгээж байгаа.

Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын бичиж, мэдээлж байснаар Д.Амарбаясгалан түүний зөвлөх Ц.Чулуунзагд нарын хамаарал бүхий 10 гаруй хүн энэ асуудалд шууд татагдан орно гэж байгаа. Нүүрс тээврийн асуудлаас эхлээд Таван толгойн баруун, зүүн Цанхийн голд байрлах Бор тээгийн ордыг түшиглэн "Админерал" ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр барьсан гэх шууд хамаарлын баримтыг хэвлэлүүд цохон тэмдэглэсээр буй.

30 жилийн хугацаанд Бор тээгийн нүүрсний ордыг ашиглахаар бүх бичиг баримтаа бүрдүүлж ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа гэдгийг бичиж, мэдээлцгээсэн.

Өнгөрсөн хавар Eguur.mn сайтын мэдээлснээр “Д.Амарбаясгалантай ойр шадар ажиллаж байсан, өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн дүү Ц.Ламжав нь нүүрс баяжуулах үйлдвэр барьж буйн дээр өнгөрсөн хугацаанд ЭТТ ХК-иас нүүрс тээвэрлэсэн, худалдсан байх магадлалтай байгаа юм. "Админерал" ХХК-ийн түүхийг 2018 оны дөрөвдүгээр сараас бичнэ. Анх Ц.Ламжавын урилгаар БНХАУ-ын эрдэмтэн ЭТТ ХК-ийн уурхайд зочилсон байна. Улмаар уурхайн үнслэг ихтэй нүүрсийг баяжуулах үйлдвэр барих асуудлыг хөндөж, ХБНГУ-ын технологийг нэвтрүүлэхээр тохиролцжээ. Энэ хүрээнд, "Админерал" ХХК нь 2021.07.02-ны өдөр Монгол талаас "Моновант" ХХК, БНХАУ талаас "Quzhou Longyuan Trading" Co.,Ltd, Хонг Конг талаас “Хонконг Руйшен Глобал Групп” ХХК-иуд хөрөнгө оруулснаар байгуулагдсан байна. "Моновант" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ц.Ламжав юм. "Админерал" ХХК нь 2021 оны гуравдугаар сард ЭТТ-н уурхайн гурав, дөрөвдүгээр давхаргын коксжих, кондицийн бус болон найм, есдүгээр давхаргын хагас коксжих нүүрсийг худалдан авч, дээжийн нүүрсийг тээвэрлэх, хил гаалиар нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан байна. Үйлдвэр барихын сацуу гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ” гэх мэтчилэн бичигдэж байлаа.

Асуудал иймдээ тулсан учир нүүрсний асуудалд холбогдсон хүн бүр энэ намрын хамгийн халуун сэдэв “Нүүрсний сонсгол”-оос үнхэлцгээ хагартал айж байгаа. Нүүрсний хулгайн 40 их наядын гэх асуудал сөхөгдсөн цагаас эхлэн “Нүүрсний хулгайг манай Засгийн газар шүгэл үлээж илчилсэн” хэмээн ярьж, энэ талаарх мэдээллүүдийг олон нийтэд өгч байсан Засгийн газрын гол хүн, МАН-ын хамгийн нөлөө бүхий эрх мэдэлтэн Д.Амарбаясгалан өөрөө энэ хэрэгт татагдан орсон нь асуудлыг улам ээдрээтэй болгочихоод байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлан эхлүүлсэн “Авлигатай тэмцэх таван Ш ажиллагаа” өөрийнх нь эсрэг чиглэж ч магадгүй нөхцөл байдалд хүрч байх шиг. Нэг ёсондоо энэ намар нүүрсний сонсгол болох аваас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга олон түмний өмнө нүүрстэй ямар ч холбоогүй гэдгээ нотлох томоохон сорилтод дуудагдана. Нотолж чадахгүй бол улс төрийн карьер нь дуусна. Хэрвээ нүүрсний сонсгол болохгүй бол Монгол Улсын Засгийн газрын буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь заяа буруу хойшоо хазайж түүний улс төрийн замналд томоохон гарз учирч болзошгүй болоод байна.

Говь-Алтайн гаралтай Ардчилсан намынхны тэмцлийн дараагийн хурц хэлбэр нь “Засгийн газар огцор” байх вий. Энэ намрын тэмцлийн салхийг Говь-Алтай нутгаас хагалах болсны цаад учиг ингэж уншигдаж байна. Одоо гагцхүү Ерөнхий сайд болоод УИХ-ын даргын зориг мэднэ. “Тавьж хоносон хоолоо барж идэх”-ийг нь ард түмэн анхааралтай ажиглаж байгаа.

З.Ядам

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 11 цаг 55 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 11 цаг 56 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 11 цаг 57 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 11 цаг 58 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 0 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 1 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 3 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 5 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 6 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 7 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 9 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 10 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 11 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 12 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 13 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 14 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 15 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 17 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 18 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top