x

УИХ-ын дарга Г.Занданшатар хуульчидтай санал солилцлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан болон УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын зөвлөхүүд, Ажлын хэсгийн гишүүд, хуульч, судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзав.

УИХ-ын энэ оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх, уг хуулийн үзэл баримтлал, ялангуяа улс төрийн намын бодлого хөтөлбөр, үйл ажиллагаа, чиг үүрэг, дотоод зохион байгуулалтыг ардчилсан зарчимд нийцүүлэх, хөрөнгө, санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг бодлогын нам төлөвшүүлэхэд чиглүүлэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын дарга хуульчидтай санал солилцов.

Тэрбээр, бодлогын намын тогтолцоог бий болгох нь ардчиллыг шинэ шатанд гаргаж буй хэрэг болохыг онцлоод, улс төрийн нам бодлого судлалын төв, хүрээлэнтэй байх, үзэл баримтлалын хувьд ялгарах, институтчилэгдэх, популизм болон хэн нэгэн улстөрчөөс үл хамаарсан төлөвшилтэй болоход чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар чиглэл чиглэлээрээ судалж ажиллахыг хуульчдад зөвлөж, тэдгээрийг нэгтгэн эргэж танилцуулахыг УИХ-ын Тамгын газарт үүрэг болгов. Мөн, ардчилал, улс төрийн тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудын Улс төрийн намын тухай хуулийн талаар судалгаа хийж танилцуулахыг Гадаад харилцааны яаманд даалгалаа.

Хуульчид, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжийг нийцүүлэн шинэчлэх талаар болон улс төрийн намуудын дэргэд бодлогын төв, хүрээлэнгүүдийг бий болгож үйл ажиллагааг тогтворжуулах, дотоод ардчиллыг бэхжүүлж, гишүүд, сонгуульт гишүүд, дэмжигчдийн оролцоог хангах, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх гэхчлэн олон асуудлаар арга зүйг боловсруулах, сургалт явуулах, хуулийн талаарх ойлголтыг нэгтгэх шаардлагатайг дурдав.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийг эрчимтэй, үр дүнтэй, зөв зүйтэй хэрэгжүүлэх үүднээс Ажлын хэсэг байгуулж ажиллахыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан нарт чиглэл болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top