x

Л.Эрдэнэ-Очир: Би эерэг дүрд тоглож байгаагүй

“Black box”, “Green” энтертайнментийн жүжигчин Л.Эрдэнэ-Очиртой ярилцжээ. Тэрээр Улильям Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрд тоглоно.

-Эмэгтэй хүн Гамлетын дүрийг бүтээх гэж байгаа гэж сонслоо. Яагаад заавал энэ дүр гэж?

-Энэ сарын 24, 25-нд дэлхийн сонгодгуудын ноён оргилын нэг Уильям Шекспирийн “”Гамлет” жүжгийг моно хэлбэрээр тоглох гэж байна. Гамлет нь эрэгтэй хүний дүр байдаг. Энэ нь олон дүртэй, том хэмжээний жүжиг. Үүнийг нэг хүний жүжиг болгоод эрэгтэй хүний дүрд тоглохоор уран бүтээлийн бэлтгэл ажил ид явагдаж байна. XVI зуунд бичигдсэн зохиол. Өнөөг хүртэл дэлхийн сонгодгийн ноён оргил гэж явж байгаагийн утга учир, энэ дүр нь ямар дүр билээ. Жүжигчин хүн бүрт тоглочих юмсан гэж хүсч мөрөөдөж явдаг дүрүүд байдаг. Олон жилийн өмнө хэрэв би эрэгтэй хүн байсан бол Гамлетад тоглох юмсан гэж боддог байсан.

“Black box” театр маань олон жүжиг тавьсан. Тэгээд энэ дүрд заавал эрэгтэй, эмэгтэй нь хамаагүй, заавал олуулаа тоглох албагүй. Уран бүтээлч хүний хувьд чадал чансаагаа буураагүй байгаа дээр өөрийнхөө хүсч мөрөөддөг дүрийг бүтээж болохгүй гэж бодсоны эцэст шийдвэр гаргаж энэ жүжгийг моно хэлбэрт оруулан тоглохоор болсон. Аль ч нийгэм, цаг үед жүжигт хөндөгдөж байгаа асуудал хэзээ ч хуучирдаггүй. Хүмүүсийн сонирхолд өртдөг гэдэг утгаар нь тогломоор санагдсан.

-Гамлет жүжгийн онцлог нь юу вэ?   

-Сайн уран бүтээл задаргаа хийх тусам янз бүрийн талаас нь харж, ойлгож, арга хэлбэрээр тавьж болдог. Уран бүтээлч нарт өгөөжтэй, тоглох, тавих санаа, ойлгох зүйлтэй, үзэгчдэд хүргэх юм ихтэй гэдэг утгаараа сайн уран бүтээл. Энэ утгаараа дэлхийн сонгодгийн ноён оргилоосоо буухгүй явж байгаа. Энэ жүжгийн үйл явдал, санаа, агуулга өнөөдрийн нийгэмтэй зөрөхөөргүй хүний амьдралын мөчлөгүүд бий.

-Өнгөрсөн хугацаанд ямар уран бүтээлд тоглов?

-Би дэлгэцийн бүтээлд дагнаж ажиллаж байсан. 1995 онд СУИС төгсөөд жүжигчнээр ажиллаж байна. Гэхдээ урлагийнхаа ажлыг 10-аад жил завсарлаад сүүлийн 6-7 жил тасралтгүй ажиллаж байна. Үүнээс өмнө Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байлаа. СУИС-ийг Сугар найруулагчийн ангийг төгссөн. Багш маань буянтай, сайхан сэтгэлтэй сайн найруулагч, олон сайн уран бүтээлч төрүүлсэн хүн байсан. Надад бас олон багш байсан. Үндэсний телевизэд анх орохдоо Бадар-Ууган найруулагчийн гарын шавиар орж байлаа. Мөн Б.Баатар, Энхжаргал, Сугар багш дээрээ очоод дараа нь Нямгаваагийн театрт ажиллахдаа чамгүй олон уран бүтээлд тоглосон.

-Анх ямар дүр бүтээсэн бэ. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хамгийн анх “Галзуу гурвалжин” жүжиг 1996, 1997 онд нийтийг нэлээд хамарсан сэдэвтэй, олон ч хүн үзсэн. Тэр үед жүжиг үздэг байсан үзэгчид энэ уран бүтээлийг андахгүй. Ерөнхийдөө тайзаа дагнан ажиллаж байгаад сүүлд дахин уран бүтээлд хүрснээс хойш дэлгэцийн уран бүтээлд нэлээд их орсон.

-Тайз, дэлгэцийн уран бүтээл хийхэд ялгаа байдаг уу?

-Их ялгаатай. Нэгд нь техник ажиллагаа их ордог бол нөгөөд нь өөрийнхөө амьд бие махбодиор амьд харьцаа үүсдэг. Дэлгэц нь техник харилцаагаар дамжиж үзэгчдэд хүрдэг. Тоглолт, ажиллагааны хувьд ч өөр. Гэхдээ хийж байгаа уран бүтээлдээ сэтгэл зүрх, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө адилхан зориулж ажилладаг болохоор ялгаа байхгүй.

-Тоглолтын үед алдаа гарах үе бий байх. Хэрхэн засдаг вэ?

-Энэ нь жүжигчний өөрийнх нь ажиллагаа л даа. Хүн юм чинь хааяа нэг үг мартах тохиолдол байсан. Тиймээс айж сандралгүйгээр тухайн үед нь тохируулаад тоглож байгаа уран бүтээлийнхээ чиг шугамыг алдахгүйн тулд аль болох хурдан сэтгэж, алдаагаа давтахгүйн тулд дараагийнхаа үйлдэл рүү явдаг журмаараа явна гэсэн үг. Тайз гэдэг маань давуу чанартай. Яагаад гэхээр өчигдөр дутуу тоглолоо гэхэд маргааш нь дутуугаа нөхөөд тоглох боломжтой.

Харин дэлгэц нь бичигдсэн бол тэр чигээрээ л үлддэг болохоор эргэж засах боломжгүй гэдэг утгаараа хэцүү байдаг. Тиймээс дэлгэц дээр ажиллах үед их л нарийн бодож, сүүлд нь ингэдэг байж, тэгдэг байж гэж харамсахгүйгээр нарийн чимхлүүр ажиллагаа орно. Би өөрийнхөө уран бүтээлийн араас хардаг. Нэг ёсондоо нэг хүүхэд төрүүлсэнтэй ялгаагүй. Надад энэ ажлыг ханатал нь хийсэн гэсэн юм одоохондоо байхгүй. Гэхдээ бүх дүрдээ хайртай, сэтгэл зүрхээ гаргаж ажилладаг. Уран бүтээлдээ хэзээ ч ханадаггүй, өшөө цаашаа явмаар санагддаг.

-Эерэг болон эсрэг дүрийн аль нь тоглоход илүү амархан байдаг вэ?

-Ер нь би эерэг дүрд тоглох нь ховор. Дандаа эсрэг дүр ирдэг. Эерэг гэдэг юм чинь өөрөө их зөөлөн, сайн сайхан бүхнийг шингээсэн. Эсрэг дүр нь тоглох юм ихтэй, сонирхолтой, ажиллагаа их ордог, хүмүүс хүлээж авах нь илүү, давуу талтай. Эсрэг дүрд тоглохдоо дуртай байдаг. Яагаад гэвэл төрөл бүрийн ажиллагаа оруулж болдог.

-Та “Ээжийн дайсан 2” киноны хадам ээжийн дүрд тоглосон байсан. Энэ талаар?

-Энэ дүрдээ би хайртай, гоё ээжийн дүр. Эх хүн бүр үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг. Шувуу үүрнээсээ нисэхийн цагт ямар байх вэ. Үүрнээсээ нисэх гэж байгаа шувуугаа бид хаашаа явуулах гэж байна гэдгийн араас мэдэж эх хүн бүр сэтгэл санаа нь зовнино. Тиймээс үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан, аз жаргалтай амьдралынх нь төлөө ээж болгон өөрийнхөөрөө ямар нэгэн хэмжээгээр анхаарал тавьж ирээдүйнх нь амьдрал руу их, бага хэмжээгээр ордог. Мэдээж охиндоо, хүүдээ сайн хань заяагаасай гэж бодно шүү дээ. Ирж байгаа хүргэнээ миний охинд тохирох хүн мөн үү гэдгийг өөрийнхөө арга барилаар шалгаж байгаа ээж л дээ. Түүнээс хэрцгий балмад, танхай этгээд биш. Зохиол нь ерөнхийдөө амьдралын сайн, мууг биеэрээ туулаад үзчихсэн эмэгтэй хүний сэтгэл жаахан хатуурчихсан дүр байсан. Хүн зовлон их үзээд ирэхээр хатуураад байх юу байх вэ. Юмыг их нягталдаг, итгэл үнэмшил суутлаа юмыг шалгадаг болдог юм болов уу гэсэн ойлголт энэ дүрээс бодогдож, тэр тал руу нь аваачиж үзэгчиддээ хүргэх юмсан гэж ажилласан.

-Таны амьдралд ийм зүйл тохиолдвол яах вэ?

-Би ч одоохондоо хүргэн, бэртэй болоод тэднийгээ шалгаж үзээгүй л байна. Цаг ирвэл үзнэ ээ. Гэхдээ кинон дээрх шиг үзэхгүй л дээ. Мэдээж энэ ямар хүн бэ гэж харна. Охин, хүүг минь насан туршид нь сайн хань байж чадах нь уу, сэтгэл нь хувирахгүй хайрлаад явж чадах хүн мөн үү гэдгийг шалгана даа.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 11 цаг 34 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 11 цаг 35 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 11 цаг 36 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 11 цаг 37 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 11 цаг 39 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 11 цаг 40 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 11 цаг 42 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 11 цаг 44 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 11 цаг 45 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 11 цаг 47 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 11 цаг 48 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 11 цаг 49 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 11 цаг 50 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 11 цаг 52 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 11 цаг 53 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 11 цаг 54 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 11 цаг 55 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 11 цаг 57 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 11 цаг 58 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 11 цаг 59 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top