x

Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын 33 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгов

Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтийг танилцууллаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаас 32 яллагдагчийг гэм буруутайд тооцож, 48 яллагдагчийг гэм буруугүй гэж тогтоосныг шүүх хуралдааныг даргалагч мэдэгдлээ. Мөн дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон байна. 

Тухайлбал, "Алтай констракшн"-ы захирал, "Монгол Драй Милк" ХХК-ийн үүсгэн байгуулагч Хадбаасангийн Бат-Эрдэнийг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр болон зээлийн удирдлагын хорооны гишүүдэд хууль бусаар нөлөөлж, хуурай сүү төслийн хүрээнд нийт 36 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан, Хөгжлийн Банкны холбогдох албан тушаалтнуудыг гэмт хэрэг үйлдэхэд хатгаж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруутайд тооцсон байна.

Мөн "Монгол Драй Милк" ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэбилэгтэй бүлэглэж гэмт хэргийн үүднээс олсон орлого болох 36 тэрбум гаруй төгрөгийг авч ашиглан мөнгө угаах гэм хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх зүйлчлэлийг өөрчилж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.1-д заасан (Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан) гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг шүүгч танилцуулав. 

Тодруулбал түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "НВЦ" компанийг "Хөгжлийн банк"-ны шаардлага хангаагүй атлаа зээл авах гэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есөн сарын 19-ны өдөр ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж үзэж гэм буруутай гэж үзжээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нартай холбоотой 33 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгов. Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын Байгууллагын зээл санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Цэвээндээгийн Билгүүнийг Хөгжлийн банкны зээлийн хорооны удирдлагын дарга удирдлагуудтай гэмт хэрэг үйлдэхээр санаатай, үгсэн хуйвалдаж, албан тушаалын байдлаа санаатай урвуулан ашиглаж, "Пирамид орд", "Мон Дулаан", "Инжир", "Комплант" зэрэг компаниудад давуу байдал олгож их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд үргэлжилсэн үйлдлээр дэмжлэг үзүүлж хамтрагчаар хамтарч оролцсон болох нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг “Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан гэм буруутайд тооцжээ. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "НВЦ" компанийг "Хөгжлийн банк"-ны шаардлага хангаагүй атлаа зээл авах гэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есөн сарын 19-ны өдөр ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 22 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 23 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 24 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 25 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 27 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 28 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 30 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 32 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 33 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 34 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 36 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 37 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 38 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 39 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 40 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 41 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 42 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 45 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 47 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top