x

Н.Алтанхуяг: Үгээ хэлсний төлөө шоронд орох ёстой бол би шоронд орохыг нь сонгоё

Хөгжлийн банкны шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаар шүүгдэгч нар үгээ хэлж дууссан бөгөөд үдээс хойших хуралдаанаар шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үгийг сонсов. Шүүх хуралдаан ирэх даваа гаригт үргэлжилж, шийдвэрээ танилцуулах юм байна. Шүүх хуралдаанд оролцсон зарим шүүгдэгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

"ҮНЭН ҮГ ХЭЛСНИЙ ТӨЛӨӨ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ БОЛ БИ ШОРОНД ОРОХЫГ НЬ СОНГОЁ"

Шүүгдэгч Н.Алтанхуяг:

-Чамлахаар чанга атга, нэлээд сайн ярилцсан гэж бодож байна. Прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч тал талаасаа ярилаа. Өмгөөлөгчдөө баярлалаа. Манай өмгөөлөгч нар мундаг хүний эрхийн мэдрэмжтэй байна, мундаг байна. Энэ танхимын гэрэл гэгээ нь өмгөөлөгчид байна. Хүний эрхийг ингэж хамгаалах ёстой. 1990 оны ардчилсан хувьсгал Монгол хүний эрх чөлөөний асуудлыг хамгийн түрүүнд хөндсөн. Үүн дээр найдвартай манаачид байна, тэр хүмүүс энэ танхимд байна. Шүүгчдэдээ баярлалаа. Шүүх хурлыг нээлттэй болгож өгөхийг хүссэн. Улстөрч хүний хувьд олон түмний нүдэн дээр буруутай, буруугүй гэдгээ харуулах хамгийн чухал. Зориг зүрх гаргаж, гүүх хурлаа нээлттэй явуулж өгсөнд баярлалаа. Хөгжлийн банкны хэрэг гэж яриад байгаа. Угтаа бол эрүүгийн хэрэг гэхээс илүү зах зээлийн нийгэмд шилжсэн оронд байдаг эдийн засгийн,тэр дундаа зээлийн харилцаа л юм. Хүчээр дарж байгаад зээл өгөөгүй, нөгөөх нь гүйж очоод аваагүй. Гэхдээ яах вэ, Монгол Улс урагшилж байгаа. Зарим дээр нь ухарч яваа. Хөгжлийн банкны 80 хүнийг баглаад хоморголоод оруулж ирсэн нь буруу. Тэртээ тэргүй хэвлэлээр хулгайч нарын хурал болж буй гэсэн ойлголт орон даяар явж байгаа. Үүний далбаан дор хэлмэгдүүлж болох нөхцөл байдал үүсч магадгүй байна. Гэм буруутай, алдаа дутагдал гарснаа хүлээн зөвшөөрөөд хэлж байгаа хүмүүс ч байгаа. Хөгжлийн банк зээлээ төлүүлэх нь зөв.

Гэхдээ нэг зүйлийг гайхлаа. Хөгжлийн банк бол улс төрийн байгууллага биш шүү дээ. 2011 оны Хөгжлийн банкны хуулийг батлахад би тэргүүн Шадар сайд байсан. Хөгжлийн банкийг улс төрийн байгууллага гэж батлаагүй. Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээч ээ, мөнгө босгооч ээ, өгсөн зээлийнхээ хойноос хөөцөлдөөч ээ, зээлээ төлүүлдэг байгаач ээ, зээл өгөхөөс өмнө барьцаа хөрөнгийн шаардлага хангуулаач ээ, өөрийнхөө шаардлагад нийцүүлээч ээ гэж хууль баталсан. Тэгсэн юу болж байна гээч Хөгжлийн банкны хүмүүс орж ирээд прокурор дээр нэмээд энэ хүмүүсийг яллаад байх юм. Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу, улсын яллагчийнхаа тоог нэмүүлэх гээд байгаа юм уу.

Би сүүлийн хоёр сар гаруй УИХ-ын чуулганд би суусангүй. Тэгээд УИХ-д ирүүлсэн материалыг үзлээ. Тэгсэн 2022 оны Хөгжлийн банкны тайланг УИХ-д ирүүлжээ. Яагаад хүмүүсийг улс орон даяар яллаад байгааг эндээс ойлголоо. “Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний удирдлагууд, зээлдэгч нартай холбоотой ярилцлага, нийтлэл мэдээнд мониторинг хийсэн ба давхардсан тоогоор 27 мянга 200 материал нийтлэгдсэн” гэсэн байна. Аймар тоо ярьж байгаа биз. Хөгжлийн банк Пи Ар хийдэг газар болчихсон юм уу. Зээлдэгч нарыгаа шүүдэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлдөг болчихсон уу. Ингэж болохгүй. Хөгжлийн банкны хэрэг зээлийн харилцаанаас хэтэрсэн байна. Улс төрийн шинжтэй, олон нийтийг тархийг угаах юм руу хазайсан байна гэдгийг УИХ-ын тайлангаас уншиж сонслоо. 27 мянган материалаас гэм буруугүй үлдэх хүн байхгүй л дээ. Хүн чанарынхаа үүднээс, гүтгүүлээд ороод ирчихсэн залуусынхаа өмнөөс элэг эмтэрч байна. Нягтлах ёстой. Хэрэг мөрдөж байгаа бол мөрдсөн шиг мөрдөх ёстой. Хуулийн байгууллага үүнийгээ хийхгүй байна. Монголын нийгэм хэцүү, өдрөөс өдөрт амьдрал доройтож, цалин тэтгэвэр хүрэхгүй байгаад хүмүүс бухимдаж байна. Энэ бухимдлыг Хөгжлийн банкны хэрэг гэгчээр дарж болохгүй. Ингэж хүмүүсийн хувь заяагаар тоглож болохгүй. Би яах вэ, олон юман дундуур явчихсан хүн.

Би залуучууддаа санаа зовж байна. ТУЗ-ийн гишүүдэд маш их санаа зовж байна. Хүнийг бэлэн байгаа хэрэг рүү яаж татаж оруулдаг технологийг би өнөөдөр ярина. Би энэ хугацаанд яриагүй. Прокурорыг ажлаа хийдэг байх гэж бодоод зөндөө хүндэлсэн. Ч.Сайханбилэг, Ганхуяг,Баярсайханы өмнөөс зөндөө ярьсан. Үндсэн хуулийг хүртэл слайд болгон тавиад ярьсан. Та нар өнөөдөр шүүхийн танхимд захиалагчаа хэлж чадахгүй ч гэсэн хэзээ нэг өдөр захиалагчаа хэлэх болно. Монголын хуулийг бид тэгж өөрчлөх ёстой. 1996 онд гишүүн болоход есдүгээр сарын 10-ныг хэлмэгдүүлэлтийн өдөр болгоно гэхэд би зарчмын зөрүүтэй санал оруулсан. Энэ өдрийг хэлмэгдүүлэлтийн өдөр болгох нь зөв. Гэхдээ Монголын төр уучлал гуйх ёстой гэж байлаа. Хүнийг хэлмэгдүүлж байгаа айдас хүйдсийг та нар хэдэн төгрөгөөр үнэлээд ч ойлгохгүй.

Б.Жавхлан гээд Сангийн сайд нөхөр байгаа. УИХ дээр Ерөнхий сайдыг төлөөлж мэдээлэл хийх байсан юм. Манай УИХ-ын гишүүд сууж байсан чинь Б.Жавхлан орж ирсэн. Тэр хүн бол Ерөнхий сайдын үгийг унших үүрэгтэй. Гэтэл зохиол ярьж эхэлсэн. Хөгжлийн банкийг АН-ыхан хэрхэн үрэн таран хийсэн тухай ярьсан. Ингээд манай АН-ын бүлэг тэсэхээ байгаад чи юу хийгээд байгаа юм бэ. Ерөнхий сайдын мэдээлэл энэ байна гээд завсарлага авсан. Энэ яаж байгаа юм. Зохион байгуулалтаар чуулганы индрийг ашиглаж, АН-ын нэр хүнд, миний нэр хүндийг унагаах ажлыг хийж байгаа ажлыг зохион байгуулсан. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй, хаацайлах зүйл байхгүй. Зээл авч өгдөг газар нь Засгийн газар биш. Хахууль өгч авалцаагүй. Бодвол хахууль авсан байх гээд тагнуул турших үйл ажиллагааг эхнэр дээр минь хүртэл хийсэн. Тэр чинь нотлогдоогүй. Засгийн газрын шийдвэрээ буруутгаж байгаа. Нэгдүгээрт, хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зүйлийг ярина.

Яаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнийг хэрэгтэн ялтан болгочхоод дараа нь юу хийдэг юм. Миний эхнэр гадагшаа явах гэж байхад нь хагас сайн өдөр онгоцны буудал дээр саатуулдаг юм даа. АТГ-ын н.Золжаргал гэж нөхөр 2016 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр. Тэгээд баахан юм болж байхад хагасайн өдөр АТГ-д байцаана гэж дарамталдаг юм. Би арваннэгдүгээр сарын 9-ны өдөр 2017 онд болох гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ зарлах гээд бэлдээд тескт дээрээ сууж байсан. Намайг үргэлж тагнаж чагнадаг юм шиг байгаа юм. Түүнийг мэдчихсэн. Тэгээд 5-ны өдөр эхнэрийг нь онгоцны буудал дээр саатуулж байгаа юм. Ингэж дээрэлхдэг байхгүй юу. Өмгөөлөгч аваад гэртээ ирсэн. Гэтэл хоёр сар манай эхнэрийг дуудаагүй. Яах гэж онгоцны буудал дээрээс чирж ирж байгаа юм гэж асуусан чинь "Н.Алтанхуягаа, чи өөрөө зүгээр байгаач дээ” гэсэн.

Хүний аз жаргал гэдэг байрны мкв-аас хамаардаггүй. Хулгайч нараа, новшнуудаа… Миний монголыг яах гэж ийм байдалд оруулаад байгаа юм. Яасан өлөн зэлмэн өссөн юм. Яах гэж байгалийн баялгийг хулгайлж дээрэмдээд байдаг юм. Би ийм зүйлийг үзэж чаддаггүй. Үгээ хэлснийхээ төлөө шоронд орох орох ёстой юм бол би шоронд орохыг сонгоё гэсэн. Тийм болохоор өнөөдөр ч гэсэн би энд зогсч байна.

"Ё.БААТАРБИЛЭГ ГИШҮҮНД МӨНГӨ ӨГСӨН ГЭХ АСУУДАЛ ГҮТГЭЛЭГ БАЙСАН"

Шүүгдэгч НВЦ-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг:

-Компанийн гүйцэтгэх захирлын хувиар компанийн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт мөнгө өгсөн гэх асуудал нь гүтгэлэг байсан. Энийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт, компанийн ашиг сонирхлын үүднээс ТУЗ-ийн дарга Даажамбад хэтэвч өгсөн асуудал нь андуурал байсныг өмгөөлөгч нар нь нотолчих болно лээ. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдугаарт, Хөгжлийн банкны олгогдсон зээл манай 2022 оны аудитлагдсан баланст богино хугацаатай өр төлбөр гэж бүртгэгдсэн. Энэ бол эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл. Мөнгө угаасан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол цэвэр бүтээн байгуулалтын мөнгө байсан юм шүү.

“Ганхүдэр” орд ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: 

-Манай байгууллагыг авлига өгсөн, авлигаас орж ирсэн мөнгийг бүтээн байгуулалтад ашигласан гэж, нөгөөдөх мөнгө угаасан гэдэг үндэслэлээр компанийг маань яллаж байна. Мөнгө угаасан гэх хэрэгт тайлбар өгвөл бид зээл авахдаа зөвхөн нэг үйлдвэр дээр зээл авсан. Тухайлбал, шатаах зууханд зээл авсан. Энэ компанийг хөл дээр нь босгож шинэ технологи оруулж ирж бүтээн байгуулалт хийж, мэддэггүй, чаддаггүй төслийг эзэмшихийн тулд бид хичээж ажилласан. Бид 60 хүнтэй үйлдвэрийг 300 хүнтэй үйлдвэр болтол нь хөгжүүлж, олон үйлдвэр цогцлоон байгуулсан. Энэ хүрээнд бид уул уурхайгаас 200 ам.доллар олохын тулд 4.5 тонн төмөр агуулсан 7 тонн хүдэр гаргаж олдог мөнгийг бид 650 төмөр агуулсан нэг тонн хорголжин төмөр үйлдвэрлээд экспортод гаргахаар оруулж ирсэн. Уул уурхай 7 тонн гаргаад 200 ам.доллар монголд оруулж ирдэг бол бид 650 кг төмөр гаргаад 200 ам.доллар оруулж ирэх технологи нэвтрүүлсэн. Харамсалтай нь сул зогсолт хийгээд ерөнхийдөө зогсч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна саяхан Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 2 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 7 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 8 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 9 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 10 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 12 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 13 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 14 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 15 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 18 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 55 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 57 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 57 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 59 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 17 цаг 1 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 17 цаг 2 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 17 цаг 3 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 17 цаг 5 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 17 цаг 7 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top